Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал боловсруулах зорилгоор жил бүр уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгааг бэлтгэн гаргадаг билээ.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг 20 үзүүлэлтээр маш сайн, сайн, дунд, муу, маш муу гэсэн 5 үнэлгээгээр үнэлдэг. Энэ жилийн судалгаанд 874 байгууллага хамрагдсан бөгөөд нэгдсэн дүнгээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин 52.2 оноо авч “Дунд” гэсэн дүнтэй гарсан байна.
Үнэлгээг нэгтгэн гаргасан 20 үзүүлэлтээс “маш сайн”, “сайн” гэсэн үнэлгээ гараагүй байгаа нь хөрөнгө оруулалтын орчин таатай гэж үзэх боломжгүй байгааг илтгэж байгаа юм. Мөн “маш муу” гэсэн үзүүлэлт илрээгүй нь нөхцөл байдал хэт хүндрээгүйг илтгэж байна. Дунд ангилалд 12 үзүүлэлт, муу ангилалд 8 үзүүлэлт гарчээ.
Судалгааны ажлын тайланг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.
Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар