Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"Southern Copper" компани 1.8 тэрбум долларын уурхайг 2027 оноос ашиглана

Ч.Сансар

Southern Copper удаан хугацаагаар саатсан Перу дахь Tía María зэсийн уурхайг 2027 оноос ашиглах төлөвлөгөөтэй байна. Тус компани нь уул уурхайн аварга Grupo Mexico-ийн охин компани бөгөөд төсөлд зарцуулах нийт хөрөнгийг 1.4 тэрбум ам.доллараас 1.8 тэрбум доллароор үнэлж байгаа юм. 

Tía María уурхай байгаль орчны асуудлаас үүдэн орон нутгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, олон жил зогсоод байсан юм. Төслийг эсэргүүцсэн жагсаалын улмаас 2011-2015 онд зургаан хүн амь үрэгдэж, төслийг түр зогсоосон билээ.

Нийгмийн тогтвортой байдлаас хамаарч Перугийн Засгийн газар 2019 онд уурхайг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд Southern Copper 2024 онд уурхайн ажлаа сэргээсэн аж. Одоо тус компани 2025 оны эхний хагаст бүтээн байгуулалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

“Tía María үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс Арекипа муж ихээхэн хэмжээний орлого олох болно. Зэсийн энэ оны үнэ ханшаар бид эхний 20 жилийн хугацаанд 17.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортлож, 3.4 тэрбум ам.долларын татвар, хураамж төсөвт төвлөрүүлнэ” гэж Southern Copper 2024 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайландаа дурджээ.

Бүтээн байгуулалтаа авто зам, төмөр зам, түр бааз, газар шорооны ажил, уурхайн цэвэрлэгээ зэрэг ажлаас эхлүүлэх юм. Уурхай ашиглалтад орсноор жилд 120,000 тонн зэс олборлож, 764-4,800 шууд бус ажлын байр бий болох ажээ. 

Эх сурвалж: mining.com