Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Байгалийн хийн үнэ сүүлийн нэг жилд яагаад хоёр дахин өссөн бэ?

Т.Бямбанаран

Спот зах зээл дэх байгалийн хийн үнэ сүүлийн 12 сарын хугацаанд хоёр дахин өссөн байна. Үүний шалтгаан нь Европ, АНУ, Ази зэрэг бүс нутгууд хийн нөөцөө нөхөж чадахгүй байгаатай холбоотой аж. Иймээс 2025 онд нөөцөө нөхөхөд хүндхэн байх төлөвтэй байна.

Байгалийн хийн үнэ огцом өссөнөөр цахилгаан станцууд өөр түлш рүү шилжих, Европын аж үйлдвэрүүд болон Азийн эрчим хүчний компаниуд хийн хэрэглээгээ хязгаарлахад хүрч байна.

Европ, Их Британи, Украин болон АНУ дахь нийт хийн нөөц өнгөрсөн жилтэй харьцуулахад 400 тераватт-цагаар буурчээ. Энэ нь ойролцоогоор 32 сая тонн шингэрүүлсэн байгалийн хийтэй тэнцэх хэмжээ юм байна.

Япон улсын хийн нөөц 2023 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 6 тераватт-цагаар багасжээ.

2024 оны 2-р улирлаас хойш хийн хэрэглээ үйлдвэрлэлийн хэмжээнээс давж, хурдтай өсөж байна. Учир нь цахилгаан станцуудын эрэлт нэмэгдэж, илүү хүйтэн өвөл тохиож, АНУ-ын өрөмдлөг багассантай холбоотой ажээ. Үүнээс гадна, Оросын эсрэг хориг арга хэмжээ мөн нөлөөлсөн.

Дэлхийн хийн зах зээл 2025 оны зун өмнөх онуудыг бодвол илүү хүнд нөхцөлд орж, хомсдол үүснэ гэж шинжээчид таамаглажээ. Үүнийг зохицуулахын тулд үнийн өсөлтөөр хэрэглээг бууруулж, АНУ-д хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж:  www.oilprice.com