Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Индонез улс онцгой тохиолдолд ашигт малтмалыг экспортлох шинэ журам гаргалаа

Ч.Сансар

Индонезийн засгийн газар онцгой байдлын үед уул уурхайн компаниудад боловсруулаагүй хүдэр экспортлохыг зөвшөөрсөн журам гаргасан гэж Эрчим хүчний яам пүрэв гарагт мэдэгдэв.

Индонез улс дотоодын боловсруулах салбарыг дэмжих үүднээс 2023 онд түүхий ашигт малтмалын экспортыг хориглосон. Гэхдээ онцгой тохиолдолд зарим компаниудад түүхий эдээ гадагш гаргахыг зөвшөөрсөн. Тухайлбал, "PT Freeport Indonesia" уул уурхайн компани өнгөрсөн онд Manyar хайлуулах үйлдвэрийнхээ засвар дуустал зэсийн баяжмалыг экспортлох зөвшөөрөл авсан.

2023 оны 10-р сард 3.7 тэрбум долларын өртөгтэй зэс хайлуулах үйлдвэрт гал гарсны дараа тус компани катодын зэсийн үйлдвэрлэлээ зогсоосон аж. Тус үйлдвэр нь 1.7 сая тонн зэсийн баяжмалыг боловсруулж, жилд 900 мянган тонн катодын зэс, 50 ​​тонн алт, 210 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай.

"Freeport" компани өмнөх зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа экспортын шинэ зөвшөөрөл олгохыг засгийн газраас хүсчээ.

Экспортын зөвшөөрөл нь яамнаас олгох зөвлөмж гаргаснаас хойш зургаан сарын хугацаанд хүчинтэй байдаг. “Freeport Indonesia” компани экспортын шинэ зөвшөөрөл авах хүсэлтээ хараахан гаргаагүй байгаа гэж Эрчим хүч, эрдэс баялгийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Дадан Кусдиана хэллээ.

Эрчим хүчний дэд сайд Юлиот Танжунг экспортын зөвшөөрөл олгохдоо аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээлд шаардлагатай түүхий эдээ хангалттай байлгахыг шаарддаг бөгөөд боловсруулах үйлдвэрүүдээ шинэчлэх ажлыг тодорхой хугацаанд хийх ёстой гэж мэдээллээ.

Эх сурвалж: www.mining.com