Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Украин ашигт малтмалын арвин нөөцтэй ч ихэнх нь Оросын эзэлсэн нутагт байна

Украин улс нийт 15 их наяд долларын үнэ цэнэтэй ашигт малтмалын нөөцтэй гэж мэдэгджээ. Тус улс Европт хамгийн томд тооцогдох литий, уран, титаны ордуудтай. Гэвч эдгээрийн ихэнх нь Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт байрладаг.

Украины гол ашигт малтмал:

Титан – Агаарын сансар, цэрэг, батлан хамгаалах салбарт өргөн ашиглагддаг.

Графит – Батерей үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай.

Литий – Литий-ион батарейны гол түүхий эд.

Берилли – Батлан хамгаалах, харилцаа холбооны салбарт чухал.

Ховор металл элементүүд – Электроник, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт чухал үүрэгтэй.

Украины геологийн судалгааны байгууллагын мэдээллээр тус улс дэлхийн ашигт малтмалын 5%-ийг эзэмшдэг. Мөн АНУ-ын засгийн газраас стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон 50 төрлийн эрдэс баялгаас 23 нь Украинд байдаг байна.

Эх сурвалж: elements.visualcapitalist.com