Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Уул уурхайн салбарын цалин улсын дунджаас 2 дахин өндөр

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин улсын дунджаас 2 дахин өндөр байна.  

Тухайлбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эдийн  засгийн  үйл  ажиллагааны  салбарын ангиллаар харвал 2024 оны 4 дүгээр улиралд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин  хамгийн  их  буюу  5.4  сая  төгрөг  болж, улсын дунджаас 2.0 дахин өндөр байна. 

Улсын хэмжээнд 2024 оны 4 дүгээр улирлын  байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 672 мянган төгрөг, голч цалин 2 сая 229 мянган төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх оны  мөн  үетэй  харьцуулахад  сарын  дундаж нэрлэсэн цалин 436.6 (19.5%) мянган төгрөгөөр, голч цалин 448.0 (25.1%) мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын  шимтгэл  төлөлтийн  тайланд  2024 оны  4  дүгээр  улирлын  байдлаар  нийт  52.7 мянган аж ахуйн  нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн  даатгалын  шимтгэл  (НДШ)  төлсөн ААНБ-ын  тоо  өмнөх  оны  мөн  үеэс  1.6  (3.1%) мянга, өмнөх улирлаас 707 (1.4%)-гоор тус тус өсч, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 16.3 (2.1%) мянгаар өсч, харин өмнөх улирлаас 169 (0.02%)-өөр буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны  4  дүгээр  улирлын  тайланд  хамрагдсан нийт  ажиллагчдын  116.2  (14.8%)  мянга нь  боловсролын,  110.9  (14.1%)  мянга  нь бөөний  болон  жижиглэн  худалдаа,  машин, мотоциклийн  засвар  үйлчилгээний,  81.9 (10.4%)  мянга  нь  төрийн  удирдлага,  батлан хамгаалах  үйл  ажиллагаа,  албан  журмын нийгмийн  хамгааллын,  72.0  (9.1%)  мянга  нь боловсруулах  үйлдвэрлэлийн,  49.9  (6.3%) мянга нь барилгын, 49.5 (6.3%) мянга нь хүний эрүүл  мэнд,  нийгмийн  халамжийн,  49.2  (6.2%) мянга нь тээвэр, агуулахын, 46.5 (5.9%) мянга нь уул уурхай, олборлолтын, 30.1 (3.8%) мянга нь  санхүүгийн  болон  даатгалын,  27.9  (3.5%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 153.4 (19.5%) мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байна.

Эх сурвалж: ҮСХ