Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

УУЛ УУРХАЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛНЭ

И. Жаргал

Mонгол Улсын уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах үүрэгтэй "Эрдэнэс Монгол" нэгдэл нь 31 хуулийн этгээд, 18 мянга гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус нэгдэл нь Монгол Улсын батлагдсан нүүрсний нөөцийн 26%, зэсийн нөөцийн 18%, жоншны нөөцийн 22%, төмрийн нөөцийн 15%-ийг тус тус эзэмшиж, экспортын орлогын 34%-ийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын хамгийн том үйлдвэрлэгч юм.

Алт, мөнгө, зэс, нүүрс болон бусад ашигт малтмалын түүхий эдийг хайх, олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс Монгол" нэгдэл нь өнөөдрийн байдлаар ашиглалтын 70, хайгуулын 16 тусгай зөвшөөрөл эзэмшиж буй.

Энэ том нэгдлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үүрэг, нөлөө нь ч том. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын "Алсын хараа-2050", Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого, Үндэсний баялгийн сангийн тухай хууль зэргийг хэрэгжүүлэх хүрээнд "Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд бодлогын реформыг эхлүүлээд буй билээ. "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "Эрдэнэс Монгол"- ыг нэгдлийн тогтолцоо руу шилжүүлэх, шинэчлэл хийх нэгдсэн стратеги бодлоготой болох, үйл ажиллагааг үр ашигтай байлгах механизм бүрдүүлэхээр ажилласан. Одоо үйл ажиллагааныхаа үр дүнг тогтвортой, өсөлттэй хадгална гэсэн зорилттой ажиллаж байна. Гэхдээ бидний өмнө сорилт нэлээд бий" хэмээн "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт ярив. Реформын шинэчлэл, стратегийг нэгдлийн бүх компани мөрдлөг болгон ажиллаж байгаагаараа өмнөх стртатегиудаас онцлог аж.

Ингэхдээ 2024-2028 оны дунд хугацааны стратегийн хүрээнд аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож, уул уурхайн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх зорилттой. Тиймээс хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 4 нь "Эрдэнэс Монгол"-ын нуруун дээр бий. Өөрөөр хэлбэл, ордыг ашиглалтад оруулж, өндөр технологийн хүнд үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулна. Нэг үгээр, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг ханган, экспортыг нэмэгдүүлэх юм. Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулснаар Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлт бий болох учиртай. Дэлхийн олон орон үүнийг хийж хүнд аж үйлдвэрийн хөгжлийг авчирсан туршлага бий.

Зургаан үйлдвэрлэл, технологийн паркийн үндсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төрийн компани хариуцан хийж, бусад дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээн байгуулалт дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах байдлаар төр, хувийн хэвшлийн түншлэлийг чухалчилж буй. Түүнээс биш, төр дангаараа паркуудыг байгуулах боломжгүй, бодлогын хувьд ч буруу гэдгийг С.Наранцогт захирал онцоллоо. Тэрбээр зөв төлөвлөлт хийж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нарт ч үнэ цэнтэй байх стратеги боловсруулснаа хэлэв.

"Эрдэнэс Монгол" нэгдэл олборлолт, баяжуулалт явуулж буй томоохон компаниудын нөөц баялагт тулгуурлан 6 байршилд дараах аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулна. Үүнд:

  • Зэс боловсруулах цогцолбор
  • Ган үйлдвэрлэх цогцолбор
  • Жонш боловсруулах цогцолбор
  • Барилгын материалын цогцолбор
  • Нүүрс-химийн цогцолбор
  • Кокс-химийн цогцолборыг бүтээн байгуулахаар төлөвлөсөн.

Зургаан байршилд байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөг 2024 онд боловсруулжээ. Эдгээр аж үйлдвэрийн цогцолборт хамтран ажиллах дотоод. гадаадын хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн компаниудыг татварын болон эрх зүйн хөнгөлөлттэй, тогтвортой нөхцөлөөр хангах ажээ.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ЖИШИГ БОЛНО

Эрдэнэтийн Овоо зэс молибдений ордыг түшиглэн ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫГ байгуулна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1217 га газарт өрнөж буй тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай хийгдэж байна. Үүнд. зам байгууламж 52.7%, төмөр замын бүтээн байгуулалт 92%, усан хангамж, ариутгах татуургын систем 92%, тусгай хамгаалалттай газар 92%, цахилгаан хангамж 100%-тай байна.

Паркийн үндсэн үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Эрдэнэт ҮТП-ийн бүтээн байгуулалт 2028 он гэхэд эхний үе шат нь дуусч, бүрэн ашиглалтад орох бөгөөд катодын зэс, ферромолибден үйлдвэрлэнэ. Зэсийн хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэр Зэс ялтасны үйлдвэр. Хаягдал зэс дахин ашиглах үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хаягдлыг Дахин боловсруулах үйлдвэрлэлийг дагаж хөгжүүлэхээр төлөвлөсөн юм. Мөн 

  • Зэсийн нано нунтгийн үйлдвэр,
  • Зэсийн электроникийн эд ангийн үйлдвэр,
  • Зэс кабелийн үйлдвэр байгуулна.

Үндсэн үйлдвэрүүд ашиглалтад орсноор 91.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж төлөвлөж, нийт 1300 орчим ажлын байр шинээр бий болох аж.

Эрдэнэт ҮТП нь хамгийн жишиг загвар болно гэдийг С.Наранцогт захирал онцолж байна.

ТАВАНТОЛГОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой нүүрсний бүлэг ордыг түшиглэн КОКС-ХИМИЙН ЦОГЦОЛБОР чиглэлээр байгуулна. Төслийн хүрээнд үндсэн үйлдвэрүүд, дэд бүтэц болон дагалдах барилга байгууламж, нийгмийн бүтээн байгуулалтад урьдчилсан тооцоогоор нийт 2.2 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байна. 

Тавантолгой ҮТП-ийн хүрээнд нийт 4.1 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2794 шууд ажлын байр бий болно. Төслийн бүс нутгийн 200 км-ын радиуст нүүрснээс гадна бал чулуу, гөлтгөнө, жонш, зэс, гантиг, манган, уран, шохойн чулуу зэрэг ашигт малтмалын нөөцтэй нь тогтоогдсон.

Тавантолгой ҮТП байгуулагдсанаар:

  • Давирхай боловсруулах үйлдвэр
  • Хий боловсруулах үйлдвэр 
  • Хаягдал ус боловсруулах үйлдвэр
  • Үнс иж бүрэн боловсруулах үйлдвэрүүд дагаж хөгжих боломж бүрдэнэ.

ДАРХАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Төмөртэй ордод түшиглэн ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР чиглэлээр 706.7 га газарт байгуулна.

Төмрийн хүдрийг баяжуулахаас эхлээд тусгай зориулалтын ган, ган хийцлэл хийх хүртэл бүхий л үйлдвэрлэлийг ye шаттайгаар байгуулан энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамаарах импортыг бүрэн орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Паркийн үйл ажиллагаатай холбоотой металлургийн үйлдвэрлэл, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Эхний шатанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, Төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, Кокс, ган төмөрлөгийн үйлдвэрлэл, төрөл бүрийн ширэм, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Дархан ҮТП-ийн бүх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 903 сая ам.долларын борлуулалтын орлого олж, 135.45 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоог гаргаад байна. Тус паркийн төслийн хөрөнгө оруулалт 655.8 сая ам.доллар бөгөөд 1274 ажлын байр бий болно.

Дархан үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаар,

  • Арматур, ган бөмбөлөг, ган хуудасны
  • Тусгай зориулалтын гангийн
  • Кокс-эрчим хүчний
  • Тоног төхөөрөмжийн
  • Сэлбэг хэрэгслийн
  • Ган эдлэлийн зэрэг үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой.

БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРК

Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутагт Багануурын нүүрсний ордыг түшиглэн НҮҮРС-ХИМИЙН ЦОГЦОЛБОРЫГ үйлдвэрийн бүсийн 635 га газарт байгуулна.

Тус паркийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд 2027 оноос эхлэн үе шаттайгаар 2035 он хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 531.3 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд 1950 ажлын байр бий болно.

  • Багануур ҮТП байгуулагдсанаар:
  • Кальцийн карбидын үйлдвэр
  • Хүчилтөрөгчийн станц
  • Нүүрс хийжүүлэх үйлдвэр
  • PVC үйлдвэр
  • Бензин түлшний үйлдвэр дагаж хөгжих боломжтой.

БОР-ӨНДӨР ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Бор-Өндөрийн жоншны орд. Баргилтын төмрийн хүдрийн орд болон бүс нутгийн бусад ордуудын нөөцөд тулгуурлан ЖОНШ, ЦАХИУР БОЛОВСРУУЛАХ чиглэлээр байгуулна. ЦОГЦОЛБОР

Тус ҮТП-ийг Бор-Өндөр сумын нутагт 835.9 га боломжит талбайд 4 чиглэлийн кластерт нийт 18 үйлдвэрийг байгуулахаар төлөвлөжээ. Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 994.1 сая ам.доллар бөгөөд 2050 ажлын байр бий болж, 106.2 сая ам.долларын ашигтай ажиллана.

Бор-Өндөрийн ҮТП байгуулагдсанаар:

  • Фторт хөнгөн цагаан
  • Жоншны шахмал
  • Өндөр нягтаршилтай гипс
  • Гипсийн зуурмаг
  • Криолит
  • Силикат
  • Хүхрийн хүчил
  • Аж үйлдвэрийн цахиур
  • Цахиурын элс
  • Төмрийн хорголж
  • Хагас кокс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой.

Мөн Шивээ-Овоо цахилгаан станц, нарны цахилгаан станц. салхин цахилгаан станцыг хөгжүүлэн ажиллуулах үндсэн нөхцөл бий болох юм.

ХӨТӨЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК

Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумын нутагт орших Хөтөл шохойн чулууны ордод түшиглэн БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР чиглэлээр байгуулна. 

Тус төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй газар нь Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутаг, Хөтөл хот болон "Цемент шохой" ХХК байрлах бүсэд 145.9 га талбайг хамарна.

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-нд түшиглэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд бүтээгдэхүүний шат дамжлага, тээвэрлэлт, хэрэглэгч зэргээс шалтгаалан "Хөтөл-Дархан-Улаанбаатар" гэсэн 3 дэд байршилтай байхаар төлөвлөж байна.

Нийт 12 үйлдвэр, төсөл төлөвлөгдөж байна. Дэд бүтцийг оролцуулан 162 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэх ба 1317 шууд ажлын байр бий болно гэж үзэж байна. Үйлдвэрүүд бүрэн ашиглалтад орсноор жилдээ 557.4 сая ам долларын борлуулалтын орлого олж, 100.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 4.8 жилийн дотор нөхөх боломжтой юм.

Хөтөл ҮТП байгуулагдсанаар:

  • Гидратын шохой
  • Зөөврийн бетон зуурмаг
  • Бетон хийц эдлэл
  • Төмөр карказ, угсармал метал хийц
  • Хөнгөн бетон
  • Идэвхжүүлсэн кальцийн карбонат
  • Нано кальцийн карбонат зэрэг үйлдвэрүүд дагаж хөгжих бүрэн боломжтой.

"Эрдэнэс Монгол" нэгдлийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл, технологийн 6 паркийн "Эрдэнэт" ҮТП, Дархан ҮТП, Багануур ҮТП, Тавантолгой ҮТП гэсэн 4 нь Засгийн газрын 14 мега төсөлд багтсан байгаа юм.

Эдгээр үйлдвэр технологийн паркуудыг төлөвлөх ажлыг үндсэн удирдлагаар хангаж ажиллахаар "Эрдэнэс ҮТΠ" ХХК ажиллаж байна. Дээрх Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын үр дүнд нийт 45 дагалдах үйлдвэр, 68 төрлийн бүтээгдэхүүн, 10 мянга гаруй шууд ажлын байр бий болох тооцоолол бий.

Төгсгөлд нь тэмдэглэхэд, Нэгдлийн манлайлал засагла лын шинэчлэл, Нэгдлийн стратегийн шинэчлэл, Нэгд лийн үйл ажиллагаа, yp дүнг сайжруулах тогтол цооны шинэчлэлийг эхлүүл сэн "Эрдэнэс Монгол" нэгдэл Монгол Улсад аж үйлдвэрлэлийн хувьсгалыг авч ирэх Үйлдвэрлэл, технологийн паркуудыг бүтээн босгоход хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг найрсгаар урин дуудаж буй юм. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчийн уул уурхайн хамгийн том нэгдлийн зүгээс өөрт оногдсон чухал үүрэг болох Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг хэрэгжүүлснээр төрд нүүрлэсэн баялгийн хулгайг арилгаж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах чин хүсэлтэй байна.