Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Mongolian Mining Corporation 2024 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа

Монголын коксжих нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч Mongolian Mining Corporation (MMC) 2024 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа.

MMC 2024 онд нийт 1,039.9 сая ам.долларын орлого олсон нь 2023 оны 1,034.8 сая ам.доллартой харьцуулахад бага зэрэг өссөн үзүүлэлт байлаа. 2024 онд “8.6 сая тонн” нүүрсний бүтээгдэхүүн борлуулсан. Үүнээс 7.8 сая тонн нь үндсэн бүтээгдэхүүн, 0.8 сая тонн нь хоёрдогч бүтээгдэхүүн байв.  Хатуу коксжих нүүрсний дундаж үнэ тонн тутамд 168.4 ам.доллар байсан.

Компани 2024 онд нийт 411.7 сая ам.долларын ашиг олсон бол хувьцаа эзэмшигчдэд ногдох ашиг 242.0 сая ам.доллар хэвээр байлаа.

ММС-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл хэлэхдээ:

“Бид 2024 онд 1,039.9 сая ам.долларын орлого олж, санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд амжилттай жил болж өнгөрснийг танилцуулж байгаадаа баяртай байна. MMC нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хамгийн том, олон улсад бүртгэлтэй хувийн хэвшлийн уул уурхайн компани гэсэн байр сууриа улам бататгахаар ажиллаж байна. Бидний стратегийн гол чиглэл бол санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, хөрөнгийн оновчтой ашиглалтаар үйлдвэрлэл, борлуулалтыг өргөжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.” 

2024 оны эцсийн байдлаар Баян хөндийн алтны уурхайн баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил 67 орчим хувьтай байна. Алтны олборлолт 2025 оны хоёрдугаар хагаст эхлэх төлөвтэй байна.