Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Mongolian Mining Corporation 8.44%-ийн өгөөжтэй, 350 сая ам.долларын бонд гаргана

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation (MMC) 2030 онд хугацаа нь дуусах 350 сая ам.долларын бонд гаргахаар болжээ. Энэхүү бонд нь 8.44%-ийн өгөөжтэй байх бөгөөд “Bloomberg”-ийн шинжээчдийн таамагласан 8.8%-иас бага үзүүлэлт юм. Үүнээс үзвэл хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байгааг харуулж байна.

Одоогийн байдлаар нэгж бондын үнэ нь ойролцоогоор 98.4 ам.доллар, хүлээгдэж буй өгөөж нь 8.9 хувь хүртэл өсөх магадлалтай байна.

Тус компани шинэ бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгөө 2026 онд хугацаа нь дуусах 12.5%-ийн купонтой бондоо буцаан худалдан авахад зарцуулах аж. Гэвч Ухаа худгийн нүүрсний лицензийн асуудал тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд хэрэв тус лиценз цуцлагдвал Mongolian Mining Corporation шинэ бондоо хөрөнгө оруулагчдаас анх санал болгосноос өндөр үнээр буцаан худалдан авах юм.

Fitch Ratings болон Moody’s зэрэг олон улсын үнэлгээний агентлагууд тус компанийн зээлжих зэрэглэлийг B3 болон B+ хэмээн тогтоож, "Тогтвортой" төлөвтэй гэж дүгнэсэн байна.