Хувьцаа
Bestway - 0718 - www.ilinkfin.netbestway
2012 оны 12 дугаар сард тус компани хагас жилийн тайлангаа гаргасан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-нд дууссан хагас жилд тус компани 524,000 хонконг долларын борлуулалт хийсэн бол нийт цэвэр алдагдал нь 5.12 сая ХК долларт хүрсэн нь 2011 оны 9 дүгээр сарын 30-тай харьцуулахад 92.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн байна. Нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB
Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоожээ. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болсон байна.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net
Voyager Resources компани өрөмдлөгийн ажлаа эхэлсэн байна. Компанийн сүүлийн үеийн судалгаагаар томоохон хэмжээний үндсэн орд олох боломжтой байгаа билээ. Компани өвлийн улиралд ч судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна гэж мэдэгджээ. Компани 12 дугаар сард шинэ мэдээлэл гаргаагүй байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com
XanaduMine Limited Шарчулуут Уул зэсийн орд дээр өрөмдлөгийн хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Мөн Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажил хийж дуусчээ.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au
Компани Өмнөговь болон Дундговь аймагт нүүрсний лицензүүд эзэмшдэг. Монголд бүртгэлтэй дээрх нүүрсний лицензийг эзэмшдэг Терра Энержи компанийн 80 хувийг эзэмшдэг байсан бол 12 дугаар сард 100 хувь болгож нэмж худалдан авсан байна.
Modun Resources - MOU - www.modunresources.com
Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухай мэдэгдэв. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2013 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж, урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөөд байна.
FeOre - FEO - www.feore.com
FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн талбай нь Дарцагт хайгуулын талбай юм. Уг талбай Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
11 дүгээр сард тус компани 2012 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргасан байна. Тус улиралд компанийн борлуулалтын хэмжээ болон борлуулалтын орлого буурсан бөгөөд тус тус 0.31 сая тонн, 3.3 сая ам. доллар болж буурсан байна.
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com
2012 оны 11 дүгээр сард тус компанийн хагас жилийн тайлан нийтэд зарлагдсан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар буюу хагас жилийн байдлаар нийт орлого 3.7 сая ХК доллар байсан бол цэвэр алдагдал 21.5 сая ХК доллар хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн ба нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм. Компани олборлолтын зардлыг 1 тонн нүүрсэнд $36 доллар байхаар тооцож байна.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB
Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоогоод байна. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болжээ. Компани одоогоор өөрсдийн эзэмшдэг алтны төслүүд дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.