Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нефть, занар
Шатдаг занар Монголын эрчим хүчний салбарт “битүү морь” болон айсуй Түлш болох “ид шидтэй” нэгэн чулууны төрлийг монголчууд шатдаг занар хэмээн нэрийддэг. Занарыг өнгөц харвал байдаг л нэг чулуу мэт. Энэ чулуу нь улаан шаргал, бор саарал зэрэг янз янзын өнгөтэй боловч ерөнхийдөө харьцангуй цайвар хэрнээ гандуу харагдана.
Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсангүй УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ.
Шатдаг занараас нефть гаргаж авах бүрэн боломжтой Сүүлийн үед шатдаг занараас нефть, хий гаргаж авах нэлээд ярих боллоо. Ирээдүйн түлш гэж нэрлээд байгаа занарын нөөц, ашиглах технологийн талаар Монголын химийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, академич, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
“Занарын тэсрэлт”-д Монгол нэгдэнэ “Өнгөрсөн жилүүдэд томоохон гэрээ хэлэлцээр дээр ажилласаар шатдаг занарыг анхаарч амжсангүй. Одоо үлдсэн багахан хугацаагаа занарт зориулна” хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Эдийн засгийн форумын үеэр хэлсэн юм. Эрчим хүч, нефтийн нөөц дуусахад шатдаг занар “амь тариа” болно гэдгийг бүгд мэддэг байсан ч төдийлөн сонирхож байсангүй.
1 2 3 4