Шинэ мэдээ
2020 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурна
Дэлхийн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын 2020 оны судалгааны тайлангаа “S&P Global Market Intelligence” танилцууллаа. Судалгаанд төрийн болон хувийн хэвшлийн нийт 2500 компанийг хамруулсан байна. Тус тайлангийн дагуу, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосны улмаас энэ онд геологи, хайгуулын хөрөнгө оруулалт 11%-иар буурах тухай өгүүлсэн байна. Өнгөрсөн жилийн сүүлийн хагаст геологи хайгуулын салбар сэргэх хандлагатай байсан ч 2020 онд дэлхий дахинд шинэ коронавирус дэгдсэнээр энэ жилийн хоёрдугаар хагаст геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт буурав. Урьдчилсан судалгаагаар, дэлхийн хэмжээнд өнгөт металын хайгуулын нийт хөрөнгө оруулалт 2019 онд 9.8 тэрбум доллар байсан бол энэ жил 8.7 тэрбум доллар болж буурахаар байна.
"Mining Mongolia" нэвтрүүлгийн IX сарын дугаар цацагдлаа
The Mongolian Mining Journal сэтгүүлийн №009 (142) дугаараас
- Усны засаглал ( Water Authority must get the teeth to provide good water governance)
- Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна (Oyu Tolgoi to close down earlier, earn less)
- Шинэ Засгийн “Мега мөрөөдөл”(The government's action plan: Action would mean more than plans)
агуулгаар "MNB World" сувагтай хамтарсан "Mining Mongolia" нэвтрүүлэг цацагдлаа.
“Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна
“Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн хурал нь цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулах тухайд чиглэж буйгаараа онцлог болж байна. Хурлын эхний илтгэгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын дэд дарга Н.Мөнхнасан “Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал” сэдэвт илтгэлдээ “Хөрөнгө оруулалтын 70-80%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж, энэ дотроо БНХАУ болон Канад улсын хөрөнгө оруулалт давамгайлж байгааг онцоллоо. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны уялдаа холбоо дутмаг, боловсон хүчний чадавх сул байгааг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй” гэв.
Discover Mongolia-2020: Хайгуулыг эрчимжүүлэх нь чухал
Хурлын эхний хэлэлцүүлэг “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах нь: Хуулийн томоохон өөрчлөлтүүд ба ил тод байдал” сэдвээр өрнөлөө. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд уул уурхайн боловсрол олгох чиглэлд идэвхтэй ажиллах болно. Мөн УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барина” гэдгээ илэрхийллээ. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр салбарын хуулиудын уялдаа холбоог сайжруулж, давхардал, хийдлийг нэг мөр шийдвэрлэж, эргээд хөрөнгө оруулагч нарт таатай орчин бүрдэнэ гэж сайд үзэж байна.
16 төрлийн баримт бичигт уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар тусгажээ
Монгол Улсын төсвийн жилийн орлогын 20 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн салбарын үйл ажиллагааны үр дүн нь улсын үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэмд бодитой, жинтэй, тогтвортой байдлаар эерэг нөлөөлөл үзүүлдэг. Тэр нь үйлдвэрлэлийн бүтэц, гадаад худалдааны тэнцэл, улсын нэгдсэн төсөв, санхүү, хэрэглээний үнэ, төгрөгийн ханш, хүн амын амьжиргаа, нутагшилт суурьшилд шууд хамааралтай боллоо. 2019 оны эцсийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 36897.6 тэрбум төгрөгт хүрсний дотор уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний хэмжээ 8779.2 тэрбум төгрөг буюу 23.8%, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний (АҮБ) 73%, экспортын 90 орчим хувийг эзэлж байна.
Монголбанк: Ирэх онд инфляци 5.7% байх таамаг дэвшүүллээ
Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын нөлөөгөөр сүүлийн 100 жилд байгаагүй эдийн засгийн хямрал тохиож байна. Нийт улс орны 90%-д эдийн засаг удааширч, 70%-д нь эдийн засаг агшжээ. Мөн адил Монгол Улсын ДНБ 9.7%-иар буурсан нь эхний хагас жилийн үзүүлэлт юм. Эдийн засгийн идэвхжлийг дагаад эрэлтийн инфляци нам доор түвшин байгаа бөгөөд 2020 оны наймдугаар сарын байдлаар 1.7% болж буурсан байна. Энэ нь иргэдийн орлого, худалдан авах чадвараас шууд хамааралтай. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурснаар дотоодын шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр хямдарсан нь нийлүүлэлтээс хамаарах инфляцад чухал нөлөөтэй. Жилийн хоёрдугаар хагаст хөл хорио аажим суларч, экспорт нэмэгдэж, эрэлт алгуур өсөх хандлагатай болжээ. Тиймээс 2020 оны гүйцэтгэлээр инфляци 3.2% хүрэх төсөөллийг Монголбанк гаргасан байна.
Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна
Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон.
ФАТФ : Монгол Улс саарал жагсаалтаас гарлаа
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах асуудлыг хуралд оролцсон төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжлээ.
“Build Mongolia 2020” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ
“Бүтээн байгуулалт 2020” буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар оролцож, үг хэллээ.
“Build Mongolia 2020” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ
“Бүтээн байгуулалт 2020” буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар оролцож, үг хэллээ.
Build Mongolia 2020-д ЮНИТРА ХХК GOLD SPONSOR-оор оролцож байна
Build Mongolia 2020 үзэсгэлэн нь манай улсын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулдаг, гадаад дотоодын бүхий л байгууллагууд нэгдэн цуглаж, технологийн дэвшил, шилдэг шийдэл, шинэлэг бүхэнтэй танилцаж, цаашид харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх мэргэжлийнхэнд зориулсан арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Тиймээс Юнитра ХХК энэхүү үзэсгэлэнд GOLD SPONSOR-оор оролцож байна.
Манай компанийн хувьд барилга, уул уурхай, эрчим хүч, орон сууц Нийтийн аж ахуйн зориулалттай дэлхийд тэргүүлэгч Toyota, Wilo, Husqvarna, Puma, Panasonic зэрэг 30 гаруй брэндийн 1300-гаад төрлийн багаж тоног төхөөрөмжүүдээр энэхүү үзэсгэлэнд оролцож энэ жилийн хамгийн сүүлийн, хамгийн супер, хамгийн том хямдарлаа зарлаж байна. Сонгогдсон багаж, тоног төхөөрөмжүүд 60 хүртэл хувь хямдарна.
Эрдсийн зах хөрөнгө оруулагчдыг “соронздов”
Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард 38%-иар буурав
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна.
Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
Зээлийн хүү өндөртөө бус....
УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой 6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
Simon Thompson: Juukan Gorge-ийн агуйн хэрэг шиг зүйл “Рио Тинто”-ийн үйл ажиллагаанд дахин давтагдахгүй
Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.
Даяаршил баяртай
Шинэ коронавирус нь дэлхий дахиныг хамарсан цар тахал болж, хүмүүс ажлаа гэрээсээ хийхэд хүрэв. Энэ нь нэг талаас амаргүй хэрэг боловч нөгөө талдаа дижиталчлалын үйл явцыг урьд хожид байгаагүй хурдасгаж байна. Массачусетсийн Технологийн Институтын профессор Дэвид Автор энэхүү цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг автоматжуулалтыг хурдасгасан үйл явдал гэж тодорхойллоо. Өмнө нь автоматжуулалт, хиймэл оюун ухааны хөгжил хурдацтай явагдах болсон гэж яригдаж байсан бол одоо цар тахлын улмаас энэ үйл явц улам бүр түргэсэх болжээ.
Үүнтэй зэрэгцээд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн тогтолцоо хэрхэн хувирч өөрчлөгдөх тухай асуулт гарч ирж байна. Үүнд шууд хариулахад бэрх ч цар тахлын дараа улс төр, худалдаа – эдийн засгийн тогтолцоонд гарцаагүй өөрчлөлт ирэхийг судлаачид хэлж байна.
Хятад Австралиас нүүрс импортлохгүй
Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс нь Австралиас нүүрс импортлохгүй байх мэдэгдлийг дотоодын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг шийдвэр нь албан ёсоор нийтэд зарлагдаагүй ч өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр станц, үйлдвэрүүддээ бичгээр бус амаар дуулгасан гэж хэвлэлүүдэд өгүүлжээ. Ингэхдээ аравдугаар сарын 1-нээс эхлэн Австралиас эрчим хүчний болон коксжих нүүрс импортлохгүй байх зааварчилгаа өгсөн аж.
“Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил Өнгөрсөн, одоо, ирээдүй”
“Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтад оруулан, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ 42 дэх жилтэйгээ золгож байна. Эрдэнэт үйлдвэр манай орны уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ төдийгүй, Монгол Улсын их бүтээн байгуулалтын он жилүүдийн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон үйлдвэрийн түүхэн замнал юм” хэмээн уулын инженер, шинжлэх ухааны доктор, академич П.Очирбат “Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн түүхэн хөгжил: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” номын өмнөтгөлд өгүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг бодит баримтад түшиглэн туурвисан уг ном саяхан хэвлэлтээс гарчээ. Эрдэнэт үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг бүтээн байгуулахад гар бие оролцож тус үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулж байсан эрдэмтэн, судлаач Очирын Эрдэнээ, Дамбын Галсандорж нар уг номыг туурвисан байна.
Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав
Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа. ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.