Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хүнд  даалгавартай “Эрдэнэс Тавантолгой майнинг”    Эрдэнэс Тавантолгой” ХК  охин компа­нитай болж, зохих ёсны өмч хөрөнгөө хуваарилж эхэлсэн нь олны анхаарлыг  татаж байна. “Сүүлд ургасан эвэр” гэдэг шиг шинээр байгуулагдаад буй “Эрдэнэс Тавантолгой майнинг”  олон улсын бирж дээр IPO гаргавал компанийн засаглал   сайжрахаас эхлээд Зүүн цанхийн хэсгийн уурхайн менежмент Баруун Цанхиасаа эрс ялгарах  нь тодорхой. Охин компанид  толгой компаниас нь илүү эрх мэдэл өгч, хөрөнгө татах боломжийг Засгийн газар долдугаар сарын 9-ний 296 дугаар тогтоолоороо олгосон билээ.  Уг тогтоолын дагуу Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулагдаад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч удирдлагын томилгоонуудаа богино хугацаанд хийж, аж ахуйн хэлбэрээ бүрдүүлэх   ажлаа шуурхайлж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд 600 гаруй, Улаанбаатар дахь төв оффист нь 200 гаруй хүн ажилладаг.
Д.Сумъяабазар: Оюутолгой төслийг гацаахгүй Монголын бизнес зөвлөлөөс зохион байгуулдаг сар тутмын уулзалтад (10.17) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар оролцож хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг өөрчлөх туйлшрал явж байгаад би хувьдаа их харамсаж байна. Үндсэн хуулийн заалтаас хамаарч Монгол Улсын хөгжил удааширсан зүйл байхгүй. Бид бусад хуулиа муу боловсруулж гаргаснаас нийгмийн дунд бухимдал үүсч, гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдсан, эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй нөхцөл байдалд орсон. Эргээд энэ алдаандаа Үндсэн хуулийг буруутгаж байгаа нь дэндүү харалган явдал юм. Тиймээс Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг оролдож болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр сууриндаа хатуу байгаа.
Ц.Мөнхбаяр: Уул уурхайн орлогоор Баялгийн сан бүрдүүлэх нь зүйтэй Монгол Улсын эдийн засаг дахь уул уурхайн нөлөөлөл, иргэдийн ойлголт болоод орон нутгийн асуудлаар Сүхбаатар аймаг дахь эдийн засагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Монгол Улсын эдийн засгийг багагүй хувийг уул уурхайгаас орсон орлого эзэлж байгаа нь статистикаас харагдаж байна. Эдийн засагч хүний хувьд Та уул уурхайн талаар байр сууриа илэрхийлнэ үү? Би энэ салбарын хүн биш учир зөвхөн эдийн засгийн үр өгөөж талаас нь ойлголтынхоо хэмжээнд хариулъя. Өнөөдөр бид нэг зүйлийг магтвал хэт дээшээ өргөөд, бас муулбал хэт харлуулдаг хандлагатай болсон. Аливаа зүйлийн эерэг талыг олж харж сурах шаардлага байна. Ингэж сураагүй болохоор уул уурхайн талаарх цэгцтэй ойлголтгүй, нэг хэсэг нь ашиглах зүйтэй гэхэд нөгөө хэсэг нь бүр хэрэггүй мэт ярьж байна. Эдийн засгийн үр өгөөжийн талаас тайлбарлахгүй бол үр дүнгүй юм шиг олон нийтэд сөргөөр ойлгож байна. Уул уурхайг зөв өнцгөөс нь харж, хариуцлагатай ашиглаж чадвал эдийн засагт үр өгөөжөө өгч байна. Цаашид ч өгнө.
Монголын геологичид чуулж байна БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд “Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар  Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүхтэй. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр Монгол орны бие даасан салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулсан байдаг. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон ордуудыг нээн ажиллуулж байна. Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлуудын нэг нь өнөөдөр  “Холидэй Инн” зочид буудалд эхэлсэн “Монголын геологи 80 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
“Рио Тинто” төмрийн хүдрийн худалдаагаа юаниар хийж эхэллээ   Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог “Рио Тинто” групп нь анх удаа юанийн төлбөрөөр худалдаа хийх гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулах ёслол Хятадын Шандун мужийн Рижао боомтод болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэл болгож тус улсын “Shanxi Gaoyi Steel” компани 10 мянган тонн 59.6%-ийн агууламжтай төмрийн баяжмал “Рио Тинто” группээс худалдан авчээ. Ийм худалдааны хэлэлцээрийг ихэвчлэн далайн боомтууд шууд трейдер компаниудтай байгуулдаг. Гэсэн хэдий ч “Рио Тинто” групп нь Хятадын харилцагч нартай худалдааны сувгаа өргөжүүлж, компаниудаар дамжуулан тус улсын төвийн бүс нутгийн гангийн үйлдвэрүүдэд шууд түүхий эд нийлүүлэхээр зорьж байна. 
Г.Амартүвшин: Улс төрөөс хараат бус байж Хөгжлийн банк амжилттай ажиллана Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинтэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албанд томилогдоод Та юунаас ажлаа эхлээд байна вэ? Миний бие энэ албанд томилогдон  ажил хүлээж аваад гурван сарын хугацаа өнгөрчээ. Гурван гол чиглэлээр ажиллаж байна. Нэгд, Хөгжлийн банкны журам, зээл олгох үйл ажиллагаа гэх мэт дотоод зохион байгуулалт, засаглалыг сайжруулах. Энэ хүрээнд зээлийн бодлого, журмыг шинэчиллээ. Компаниудын төсөл хэрэгжүүлэх зээлийн хүсэлтийг Хөгжлийн банк  удаадаг, зээлийн хүсэлт  хаачсан нь мэдэгдэхгүй байна гэсэн шүүмжлэл өмнө нь байсан юм билээ. Тиймээс одоо энэ үйл ажиллагааг илүү нээлттэй болгох үүднээс өөрчлөлт оруулсан юм. Хоёрт, зээлийн чанар. Хөгжлийн банкны өмнөх зээлийн асуудалтай холбоотой 6 хэргийг прокурорт шилжүүлсэн асуудал хоёр дахь чиглэлийн ажлын нэг хэсэг юм. 
ҮСХ: Зэсийн экспорт 4.5%-иар буурлаа Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.
Монгол, Тувагийн тэргүүн Кызыл-Курагино төмөр замын асуудлыг хэлэлцэнэ  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай аравдугаар сарын сүүлчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол уулзаж, эрчим хүч болоод тээврийн салбар дахь төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг  үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Мөн уулзалтаар  хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрээр тодруулжээ.
“Chalco”: Гвиней дэх Боффа хөнгөн цагааны уурхайг 2020 онд нээнэ  Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны төлөөлөгчид оролцов. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.
Казахстан улстай Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгуулав Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
Казахстан улстай Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэрээ байгуулав Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.
Баялгаас олсон орлогыг хөгжил болгох нөхцөл нь ил тод байдал Сүүлийн үед хариуцлагагүй уул уурхайн сөрөг нөлөөллийн талаар Монгол улс даяар хүчтэй яригдаж байна. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы орон нутагтаа байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж буйа тухай мэдээлэл яг энэ үед иргэдийн анхаарлыг маш ихээр татна. Түүний хэлснээр 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт ашигт малтмалын 99 тусгай зөвшөөрөл, үүнээс ашиглалтын 9, хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байжээ. Тэгвэл тусгай зөвшөөрлийн тоо энэ оны зургадугаар сарын 18-ны байдлаар 60 болж, 40%-иар буурсан. Мөн 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал шинээр ирснийг буцааж, татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Ингээд 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 135 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихоод байгаа. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бий.
Хөшөөт тосгоны нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж байна Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн дэргэдэх Хөшөөт тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэрээ хийгдээд дуусах шатандаа явж байна. Тус тосгонд нийт 174 айл оршин суудаг бөгөөд эдгээр айлтай “МоЭнКо” компани нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ хийж, гэрээний хүрээнд өрх бүрт 8 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон бөгөөд гэрээ хийгдээд дуусмагц үнийн дүнгийн 50 хувь нь иргэдийн дансанд орж, улмаар айлуудыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Айлууд түрүүчээсээ илүү гэр, зарим бараа таваараа өөрсдийн эзэмшлийн хашаандаа нүүлгээд эхэлжээ. Хөшөөт багийн даргийн мэдээлж байгаагаар 10 гаруй айл зарим гэр, эд хогшлоо нүүлгэж буулгасан байна.  
РэдПаф Монгол: Туршлага бол уурхайг зөв хөдөлгөх хүч юм “Оюутолгой” төслийг гүний уурхайгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэг. Тэгвэл гүний уурхайн туслан гүйцэтгэх ажлыг “Рэдпаф Монгол” компани сүүлийн 15 жил амжилттай гүйцэтгэсээр ирснийг  бүгд мэднэ. Энэ бүх амжилтын цаана “Рэдпафийн бүргэдүүд” байдаг гэж уурхайчдаа магтан хэлж, тэднийхээ овог нэрийг цээжээр дурдах энэ эрхэм бол тус компанийн Дэд захирал Б.Баярцэнгэл юм. Тэрбээр компанийг үүсэн байгуулагдахад жолоочийн албан тушаалаас гараагаа эхлэн эдүгээ удирдлага болох хүртлээ дэвшин ажиллажээ. Түүний ажил бол компанийн бүхий л үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаардаг хариуцлагатай алба юм. Компанийн гаргасан амжилт болон цаашдын хийж бүтээхээр төлөвлөсөн ажлынх нь талаар энэхүү эрхэмтэй ярилцлаа. 
Зах зээлийн сорилтыг технологиор давах Нарийнсухайтынхан Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га  газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспорт улсын нийт экспортын 40%-ийг бүрдүүлж, зэсийн урд алхах болсон. Тэгвэл Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг.  Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд  гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ   бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна. Энд “Монголын алт” (МАК), “Саусгоби Сэндс” (SGS), “Өсөх зоос”, “ЧинхуаМАКНарийнсухайт”, “Терра Энержи”, “Жавхлант Орд” зэрэг компани одоогоор нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Эндээс олборлох нүүрс Тавантолгойнх шиг өндөр чанарын коксжих   биш, зөвхөн хагас коксжих нүүрс байдаг учир  магадгүй анхаарлын төвд орохгүй үлддэг   байж мэднэ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих газрыг өргөтгөв Дорноговь аймгийн Алташирээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих 150 га газрыг 255 га-гаар өргөтгөж нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авав. Газрын тос боловсруулах үйлдвэр олон төрлийн дулаан химийн урвал явах байгууламж, өндөр даралт болон температурт тэсвэртэй тоног төхөөрөмж зэргээс бүрдэнэ. Мөн химийн бодис, галын болон тэсэрч дэлбэрэх, хялбар авалцах шингэн, хий бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн нүүрс устөрөгчийн хий, хүхрийн исэл, аммиак зэрэг хий үүсгэх юм. Үйлдвэр цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх нефть-химийн үйлдвэр болж өргөжихөөр байна.
Simandou ордыг ашиглах тендерт Австрали, Гвинейн компаниуд өрсөлдөнө Гвиней улсын Засгийн газар нь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I,II талбайг ашиглах эрхийн тендерийн сүүлчийн шатанд тус улсын бокситын томоохон экспортлогч “SMB-Winning” болон Австралийн “Fortescue” компаниудыг шалгаруулаад байна. Гвинейн Засгийн газраас олон улсын тендерийг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн ялагчийг ирэх арваннэгдүгээр сард тодруулахаар төлөвлөжээ. Тус улсын Симандоу ордыг ашиглах тендерт Бразилийн Вале компани оролцсон ч хасагдсан аж. Симандоу ордын III, IV талбайг Австралийн Рио Тинто групп (45.05%) болон Хятадын Чайналко компани (39.95%) тус тус эзэмшиж байна.
Америк-Хятадын худалдааны хэлэлцээрийн 13 дахь раундын уулзалтын тод тодров БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн шинэ уулзалт аравдугаар сарын 10-11-нд Вашингтон хотноо болохоор товлогдсон байна. Энэ тухай БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлжээ. Америкийн талын урилгаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид  Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээний хүрээнд Вашингтонд айлчлах юм. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны сайд, Ардын банкны тэргүүн, Хөгжил шинэчлэлийн улсын хорооны дарга, Улсын статистикийн хорооны дарга нар багтсан байна.  Америкийн талаас Сангийн сайд Стефен Мнучин, Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээрт АНУ-ын гол төлөөлөгч Роберт Лайтхейзер нар хэлэлцээрт оролцох аж.
Мэрик Цала:  Дэлхийн уул уурхайн конгрессын дараагийн хурлыг  2022 онд  Монголд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Ерөнхийлөгч, профессор Мэрик Цала, Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жэсик Скиба нар Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн урилгаар наймдугаар сард Монгол Улсад ажлын айлчлал хийж, уул уурхайн тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монгол нүүрс” ассоциаци зэрэг байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн яриа өрнүүлжээ.  Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, доктор Б.Бат-Очир “ДУУК-тай хамтран ажиллах нь Монгол Улсын уул уурхайн салбарын цаашдын хөгжилд ихээхэн чухал. НҮБ-д бүртгэлтэй, 1958 онд үүсэн байгуулагдсан тус байгууллага нь уул уурхайн салбарын технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог бизнесийн бус байгууллага” хэмээн уулзалтын үеэр тодотголоо.