Шинэ мэдээ
Үүсмэл ордын ашиглалтыг алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой
Үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Эрдэнэт хотод зохион байгуулагдсан юм. Тус хурлаар, үүсмэл ордын ашиглалтыг зөвхөн зэс гэлтгүй алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын хэмжээнд 80 орчим нэр төрлийн ашигт малтмалын 1830 гаруй ордыг нээснээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Эдгээр ордыг ашиглах явцад одоогийн үйлдвэрлэлд таарахгүй овоолго үүсдэг. Гэвч энэ нь эргээд баялаг болох овоолгууд байдаг.
О.Бат-Эрдэнэ: Орон нутгаас дэмжихгүй санал өгсөөр байтал сонгон шалгаруулалт зарладаг байдлыг зогсоох хэрэгтэй
Дундговь аймагт уул уурхайн өнөөгийн байдал, орон нутаг дахь үр өгөөж ямар байгаа талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн ярилцлаа.
Дундговь аймагт уул уурхайн өнөөгийн байдал ямар байна вэ?
2019 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 213 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүн дотроо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт 98, хайгуулын тусгай зөвшөөрөл 15 сумын нутагт 115 бий. Эдгээрийн талбайн хэмжээ 783.0 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 10.5 хувийг эзэлж байгаа юм.
Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хэлэлцэв
“Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тайлангийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд хамрагдлаа. Уг үнэлгээг Засгийн газрын хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хийж буй юм. 2012 онд Засгийн газрын зүгээс санаачлага гаргаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын сайн туршлага, Стратегийн болон Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний асуудлыг тус хуульд тусгаж өгсөн байдаг.
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсчээ
Наймдугаар сард Хятад 9.7 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өмнөх долдугаар сарын импортын хэмжээтэй харьцуулбал 17%-иар өсчээ. Өнгөрсөн сард, Австралиас 4.5 сая (+14%), Монгол Улсаас 3.74 сая (+45%), Канадаас 308.7 мянган(+72%) тонн коксжих нүүрс тус тус импортолжээ. Харин ОХУ-аас 479.2 мянга (-35%), АНУ-аас 21.7 мянга (-89%), Индонезээс 28.2 мянга(-74%) тонн нүүрс тус тус импортолсон нь буурсан үзүүлэлттэй байна.
“Нэн түрүүнд ХАБ”: Аюулгүй ажиллагааны олон чухал зүйлсийн нэг нь манлайлал
Жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын энэ удаагийн чуулган өнөөдөр “Корпорэйт Конвеншн центр”-т эхэлж байна. “Аюулгүй байдалд манлайлах нь” уриатай тус чуулганыг нээж мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбооны (МОШПА) Ерөнхийлөгч Ц.Нацагдорж үг хэллээ. Тэрээр, 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ хурлыг уул уурхайн салбарт тэргүүлэгч, ХАБ-ын асуудлыг дэлхийн түвшинд хэрэгжүүлэгч “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олонд талархлаа илэрхийлье. Өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа улс орны хэмжээнд хүнд хэвээр байна. Хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгон аюулгүй ажиллагааны соёлыг эзэмших ёстой. ХАБ-ын бусад норматив бичиг баримтуудыг боловсронгуй болгож, амьдралд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, зөв тогтолцоог бий болгох нь тулгамдсан асуудал болж байна” хэмээн тодотгон хэллээ.
“Дисковер Монголиа 2019”: Монгол Улс нөөц боломжоо таниулахын тулд хайгуулын ажил чухал
Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах, хөрөнгө оруулалт татах зорилготой “Дисковер Монголиа” чуулган 17 дахь жилдээ есдүгээр сарын 27-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан юм. Чуулган хоёр өдөр үргэлжилдэг уламжлалтай. Энэ жилийн чуулган өмнөх жилүүдийнхээс ихээхэн онцлог болов. Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах шаардлага, мега төслүүдийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин болоод бэрхшээл, дэлхийд үр ашигтай тооцохуйц ямар төслүүдийг ирээдүйд Монголд хэрэгжүүлэх боломж, уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээлийн чиг хандлага зэрэг асуудалд төвлөрч хэлэлцлээ.
Discover Mongolia-2019
Minerals and Mining Business Summit. September 27, 2019 Shangri La Hotel, Ulaanbaatar, Mongolia
“Эрдэнэт” үйлдвэр: Хаягдлын аж ахуйн М4, холбох сувгийн ажил дуусав
“Эрдэнэт” үйлдвэрийн Хаягдлын сангийн М4 далан, холбох суваг барьж байгуулах төслийг тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Уг ажлыг хугацаанд дуусгаж, бүрэн хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Хаягдлын аж ахуйн 19 дүгээр даланг эргэлтийн усны 12 дугаар худаг руу холбох сувгийн ажлыг уурхайчид гүйцэтгээд дуусгажээ.
Зах зээлийн сорилтыг технологиор давах Нарийнсухайтынхан
Зэс, коксжих нүүрсний томоохон уурхай орших Өмнөговь аймгийн баруун хаяанд 2.9 га газар нутаг бүхий Гурвантэс суманд энэ жил зуншлага сайхан болжээ. Гурвантэс суманд орших нүүрсний уурхайнууд улсын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг. Хүмүүс энд өрнөх нүүрсний уурхайдыг Нарийнсухайтын бүлэг орд гэж нэрийддэг билээ. Гэхдээ эндхийн нүүрсний компаниуд зүгээр л экспортлох хэмжээгээрээ бус чанараараа өрсөлдөх болсныг хийж буй ажлаараа тод харуулна.
“Эрдэнэт” үйлдвэрийн 3 ажлын байрыг хүнд, хортой нөхцөл рүү шилжүүлэв
Хүнд хортой нөхцөлд ажилладаг ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалд есдүгээр сарын 19-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гарын үсэг зурсан байна. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч насосын машинч, тоног төхөөрөмжийн засварчны ажлыг байрыг үнд, хортой нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтад оруулжээ.
Сангийн яам: 2019 онд нүүрсний экспортын төлөвлөгөө 2-3 сая тонноор тасалдах эрсдэлтэй
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Сангийн яам ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортын хэмжээг 42 сая тонн, харин зэсийн баяжмалынхыг 175 мянган тонн, алтны экспортыг 2 тонноор тус тус бууруулж тооцсоныг онцоллоо. Харин төмрийн хүдрийн экспортын хэмжээг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж тооцжээ.
2020 оны эрдсийн ханшийг төсөвт тооцоолохдоо зэсийн үнийг бууруулж, алт, төмрийн хүдрийн ханшийг урьдны тооцооллоос нэмэгдүүлж тогтоосон байна. Харин нүүрсний ханшийг хэвээр хадгалахаар төлөвлөжээ.
“ЗаМайн Сервисиз” шилдэг харилцагчдаа тодруулж, хүндэтгэл үзүүлэв
“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг “ЗАМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Хитачи констракшн машинери” корпорацийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа ба “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгууллаа.
Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан есдүгээр сарын 25-ны өдөр болж Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм.
"Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна
Есдүгээр сард “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”- гаас 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Өмнөговь аймгийн 45 оюутанд батламж гардууллаа. Мөн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал-Овоо суманд баригдсан эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад оров. “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ТББ нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл Өмнөговь аймагт нийт 45.3 тэрбум төгрөгний 149 төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байна.
Канадын “Тогтвортой уул уурхай” санаачлагыг танилцууллаа
Уул уурхайн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг Канадын хариуцлагатай уул уурхайн чиглэлээр “Тогтвортой уул уурхай” сургалт, семинар Улаанбаатар хотноо (09.24-25) болж байна. Энэхүү сургалтад Канадын Уул уурхайн ассоциациас хэрэгжүүлж буй “Тогтвортой уул уурхай” санаачлагын (Towards Sustainable Mining) талаар танилцуулж байгаагаараа онцлогтой. Уг сургалтыг салбарын яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Канадын SESMIM төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Уул уурхайгаа хөгжүүлэх “төрийн нийтийн төлөвлөгөө”
Төрийн гурван өндөрлөгт Монгол Улсын засаглалын хамгийн том эрх мэдэл бий. Энэ утгаараа бүгд өөр өөрсдийн мөрийг эдийн засгийн хамгийн чухал тулгуур болсон уул уурхайн салбарт үлдээхийг хүсдэг. Энэ үйл явцыг төр засгийн олон нийтэд зориулан боловсруулсан уул уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө гэж гоёчлон тайлбарлаж болох юм. Харин УИХ энэхүү үйл явцыг “төрийн нийтийн төлөвлөгөө” гэж нэрийдэх байсан биз ээ. 2019 ондоо багтаж ойрмогхон болж болзошгүй гэгдэх ээлжит бус сонгууль, ирэх оны ээлжит сонгуулийн үнэр ханхийхтэй зэрэгцэн төр засгийн үйлдэл илүү сүрлэг болж ирэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн наймдугаар сарын 13-ны үйлдлээр нь оны онцлох гавшгайчаар шалгаруулж болохоор байлаа.
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 40 жилийн түүх, 60 жилийн ирээдүйтэй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 23-нд Орхон аймагт ажиллаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ онд “Эрдэнэт үйлдвэр ордын нөөцийг нэмэгдүүлэх, ил уурхайд мөчлөгт урсгал технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн төсөл болон нуруулдан уусгах төсөл эхлүүлэх, зэсийн баяжмал боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг 6 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Ашигт малтмал хэний өмч вэ?
Н.Алгаа нь 1975-1980 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуульд суралцан өнгөт төмөрлөгийн инженер мэргэжил эзэмшсэн. 1990-1991 онд Японы Сендай хотын Тохоку их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2009-2012 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд эчнээгээр суралцжээ. Тэрээр Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан бөгөөд өдгөө “Дат консалтинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Н.Алгаагийн салбарын үйл явцад дүн шинжилгээ хийсэн нийтлэлийг The Mongolian Mining Journal уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Казахстан Хятадын нутгаар дамжуулан Ази руу нүүрс экспортолно
Казахстан улс нь Хятадын Лянюнган боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд нүүрс экспортолно. Энэ тухай тус улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Роман Скляр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарта Токаев анх удаа БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон байна. Казахстан нь жил бүр хоёр сая тонн нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж экспортлохоор урьдчилсан хэлэлцээр байгуулжээ. Казахстаны хувьд далайд гарцгүй орон бөгөөд Оросын нутгаар дамжин нүүрсээ экспортолдог. Сүүлийн жил Казахстаны экспортын нүүрсийг Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудалд хүндрэл үүсээд байгаа юм.