Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
АХБ:  2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн голлох нийтлэл болох “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9%-иас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%,  2020 онд 6.3% болно хэмээн таамаглажээ.
Нефтийн томоохон ордын хайгуул үргэлжилж байна Өвөрхангай аймгийн TMN ТВ-ийн сэтгүүлч Д.Сугараа
Хайлуур жоншны  165 орд,  122 сая тонн нөөц бүрэн батлагдаагүй “Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачдын төлөөлөл оролцсон юм.  
Т.Энхтүвшин:  Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоог бууруулсан ч хариуцлагатай уул уурхайг дэмжинэ Дорноговь аймгийн уул уурхайн бодлого зохицуулалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, АМНАТ-ын 5%-аас төвлөрөх хөрөнгө, хэрэгжиж буй төсөл, үйлдвэрлэлийн талаар Засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.
Дорноговь  тусгай зөвшөөрөл дамжуулан худалдаж ашиг олох явдлыг таслан зогсооно Сүүлийн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад Засгийн газрын тэргүүн, Шадар сайд болоод бүх л яамдын сайд,   гадаадын Элчин сайд нар, төлөөлөгчдийн айлчлалын хөл хөдөлгөөн Дорнын говь нутгийн зүг тасарсангүй.
“Mongolia Mining 2019”: Сайжруулсан гангаар үйлдвэрлэсэн авто самосвалыг ЦГН компани танилцуулна “Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгчээр оролцох “ЦГН” компанийн захирал Г.Нямсүрэнгээс компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүний талаар тодрууллаа.  
2018 онд Кумторын ордоос 16.6 тонн алт олборложээ Киргизийн алтны Кумторын төслийг хэрэгжүүлэгч Канадын “Сентерра голд” компани 2018 оны төслийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна.
Үндэсний геологийн албыг энэ жил байгуулна “Монголын геологи хайгуул-2019” олон улсын чуулган өнөөдөр эхэллээ. 11 дэх удаагаа болж буй тус чуулган  нь Монгол Улсад  Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог юм.
Сүхбаатар аймгийн 16 уурхай үйл ажиллагаагаа  түр зогсоожээ “Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд боллоо. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал газрын тосны газар,  Сүхбаатар аймгийн  тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 7 сумын удирдлага болон  орон нутгийн иргэд оролцсон  юм.
Шивээ-Овоогийн уурхайд олон улсын аргачлалаар нөөц тогтоох хайгуул хийнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшдэг MV-013311, MV-013312, MV-013313 тоот тусгай зөвшөөрлүүд дахь нөөцийг шинэчлэн тогтоож, олон улсын стандартын дагуу баталгаажуулах шийдвэрийг гаргалаа.
“Монголын Геологи, хайгуул-2019” чуулган маргааш эхлэнэ Монгол Улсад  Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Палеонтологи, геологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж буй  “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт маргааш “МПМ” цогцолборт эхлэнэ. 
Баялгийн сангийн “популист” менежмент Салбарын сайдад нэг хүсэл бий. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сангаар өргөмжлөх чин хүсэлтэй. Сайд нэгэнт шийдсэн л бол эрч хүчтэй, шийдмэгээр ажилладаг тул Баялгийн сангийн тухай хуулийг өлгийдөж авах хугацаа тун ойртсон байж магадгүй. Хэрэв бүтвэл энэ ажлаар нь түүнийг цаашид овоглодог болно. 
Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна Монгол Улсын Ерөнхий сайд усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав.
Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталлаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталлаа.
“Орон нутаг ба уул уурхай” сургалт эхэллээ Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны  санаачлан хэрэгжүүлж,  жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа  The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  ТББ  өнөөдөр  албан ёсоор эхэлж байна.