Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
П.Хөхөө: Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг Концессын зүйлсийн жагсаалтад оруулахаар бэлтгэж байна Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдах Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ажил 2018 онд нэлээд урагштай өрнөжээ. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран үйлдвэр байгуулах 150 га газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэртэй холбоотой аймгийн болон Ханбогд сумын Иргэдийн хурлын зөвшөөрлүүд гарч Засгийн газраар батлуулсан гээд нааштай мэдээллүүд бий.
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг компани ажиллана Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Энэтхэг улсын Шинэ Дели хотноо энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Петротек” газрын тос байгалийн хийн олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Тэрээр чуулганы үеэр Энэтхэг улсын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилт, ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй ажлуудыг товч танилцуулжээ.
“MONGOLIA MINING 2019” үзэсгэлэн хариуцлагатай уул уурхайг сурталчилна Mongolia Mining 2019 буюу олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн ес дэх удаагийн арга хэмжээ 2019 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болно.
Асгатын ордод Oростой хамтрахаас өөр сонголтгүй Асгатын ордыг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компа­нийн мэдэлд шилжүүлэх тухай Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн юм. Цагаан сарын өмнө ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өгчээ.
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци” зөвлөгөөн боллоо “Эрдэнэс Тавантолгой” компаниас Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран “Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Р.Сэддорж: Хагас зууны түүхтэй ууган уурхайд хүнд үе тохиолдсон ч зогсох эрх байгаагүй Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой энэ жил тохиож байна. Уламжлал ёсоор Монголын уурхайчид арванхоёрдугаар сарын 25-нд “Уурхайчдын баяр”-аа тэмдэглэх гэж буй. Эдүгээ “Тавантолгой” хэмээх нэрийг Монголчууд төдийгүй дэлхийн улс орнууд сайн мэдэх болжээ.
Хятадад гангийн түүхий эдийн ханш эрчимтэй нэмэгдэв Дэлхийн ган үйлдвэрлэлийн гол хэрэглэгч, нийлүүлэгч болсон Хятадад коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ эрчимтэй нэмэгдэж байна.
“Trafigura” компани Саудын Арабад металургийн цогцолбор байгуулна Саудын Арабын төрийн өмчит “Modern Mining Holding” болон Сингапурт бүртгэлтэй олон улсын худалдааны компани “Трафигура” хамтран металургийн цогцолбор байгуулах хэлэлцээрийг үзэглэсэн байна.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК хүдрийн ил уурхайн техникийн хүчин чадлаа нэмлээ 2019.01.21. Дэлхийд тэргүүлэгч Катерпиллар группын  технологийн өндөр дэвшилтэт техникүүд болох  CAT 824К дугуйт түрэгч, CAT 16M3 автогрейдер, хоёр ширхэг CAT 232D дугуйт юниверсал ачигчаар зууны манлай бүтээн байгуулалт ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайн техникийн баазаа  өргөтгө­лөө. 
Гэрэл зургийг М.Энх-Амгалан /MMJ/
Экспортын гол боомтуудад лаборатори байгуулна Экспортын гол боомтуудад олон улсын шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий лаборатори байгуулахаар шийдвэрлэлээ.
“Монголын Алт 2019” арга хэмжээнд Хятад, Энэтхэгийн компаниуд оролцоно Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн “Монголын Алт 2019” олон улсын бага хурал, үзэсгэлэн гурав дахь жилдээ “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая!, Алтны нөөцийг нэмэгдүүлье !” уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.
“Уул уурхайн алдрын од” одон гардууллаа Сар шинийн баярыг тохиолдуулан уул уурхайн салбарын дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа.
2038 онд Герман нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзана Германы нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%-ийг нүүрсний цахилгаан станцууд бүрдүүлж байна. 2038 он гэхэд тус улс нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.
Уул уурхайн салбарын өсөлт 2024 оноос хойш огцом буурна Монголын эдийн засаг, төсвийн урт хугацааны суурь төлөв, ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн нөлөөг харьцуулсан байдлаар танилцуулсан байна. 2017 онд анхны тайланг танилцуулах үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлт сайжирчээ. Гэхдээ санаа амрах болоогүйг тайлангийн үзүүлэлтүүдээс харж болно.
Төсөвт оруулсан орлогоор нүүрс зэсийг давав УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.
Тинк танкуудын үүрэг оролцоо нийгэмд яагаад чухал вэ? “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгтэйгээр “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.
Хятадын коксжих нүүрсний импортоор Монгол хоёрдугаарт оров 2018 онд Хятадын коксжих нүүрсний нийт импорт 8.11%-иар буурч 64.23 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.
Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ.