Шинэ мэдээ
Уртын урт тээврийг цуцаллаа
Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм.
Монголын баяжуулагчид 20 жилийн ойгоо тэмдэглэнэ
Монгол Улсад ашигт малтмалын баяжуулалтын технологи, инженер бэлтгэсний 25, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Тус холбооны зүгээс ойн хүрээнд нийт баяжуулагчид болон эрдэмтэн судлаачдын дунд энэ сарын 7-нд чуулган зохион байгуулахаар болжээ.
Ширээн дээр байнга байдаг мэдээллийн чухал эх сурвалж юм
Монгол Улсад хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн салбарынхан, төрийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хувьд “Монголиан Майнинг Журнал” сэтгүүл нь тэдний ажлын ширээн дээр байнга байдаг нэн чухал ач холбогдол бүхий мэдээллийн эх сурвалж болж чадсан юм.
Орон нутагт алтны албан худалдааг эхлүүллээ
001 дугаартай үйлчлүүлэгчийн 255 гр алтыг хайлж гулдмайлснаар Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Хонгор нутагт үүдээ нээлээ. Тууз хайчлан нээсэн аравдугаар сарын 18-ны билигт сайн өдөр Монголбанкнаас зарласан Лондоны хөрөнгийн биржийн ханшаар Баянхонгор аймгийн ХААН банк 1 гр алтыг 101 мянган төгрөгөөр худалдан авлаа.
Анхны дугаар, арван жил
The Mongolian Mining Journal сэтгүүлийн анхны дугаар арваннэгдүгээр сарын жавар цавхилзсан ийм өдрүүдээр гарсан юм. Эхний сэтгүүлээ энгэртээ тэврээд Болороо эрхлэгч хэвлэл борлуулалтын цэгээр өөрөө түгээж явсан тэр өдрүүдээс хойш яг арван жил улирчээ.
Шинээр тодрох уул уурхайн төмөр замууд
Монгол Улсад бодит орлого оруулж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүний тулд зорилтот зах зээлд хүргэх төмөр замуудыг шинээр барьж байгуулах, хилийн гарцуудыг олон чиглэлд нээх тодорхой зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа.
Төсөв 2019: Нүүрс “амбиц”
Ирэх оны төсөвт зарлагыг өмнөх оныхтой харьцуулахад 20%-иар /₮1.9 их наяд-аар/ нэмэгдүүлж, орлогыг ч мөн 35%-иар /₮2.45 их наяд-аар/ өсгөж тооцжээ. Гэхдээ төсвийн алдагдал зорилтот түвшинд /хуулиар 6.9% дотор барих ёстой/ хадгалагдаж байгаа учир бүгд хуулийн хүрээнд буюу сэтгэл зовних шаардлагагүй, зохистой төсөв гэж харагдаж байж мэдэх юм.
S&P Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В” болгон дээшлүүлэв
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав.
1300 метрийн гүнд аялсан тэмдэглэл
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг тэлэх үе шаттай сургалтуудыг өнгөрсөн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
Орон нутагт алтны албан худалдааг эхлүүллээ
001 дугаартай үйлчлүүлэгчийн 255 гр алтыг хайлж гулдмайлснаар Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лабораторийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Хонгор нутагт үүдээ нээлээ. Тууз хайчлан нээсэн аравдугаар сарын 18-ны билигт сайн өдөр Монголбанкнаас зарласан Лондоны хөрөнгийн биржийн ханшаар Баянхонгор аймгийн ХААН банк 1 гр алтыг 101 мянган төгрөгөөр худалдан авлаа.
Тавантолгой-Гашуунсухайтын 250 км замыг 2.5 жилд тавина
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тал нутгийн хөгжлийн зам” компанитай концессын гэрээ байгуулахыг Засгийн газрын аравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэн зөвшөөрөв.
ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт
1956 онд үүсгэн байгуулагдсан энэхүү шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, монгол мэргэжилтнүүдтэй уулзах аяллыг Оросын төрийн өмчит “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс хариуцсан ”Русатом Оверсиз” компаниас зохион байгуулсан юм.