Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
2017 он уул уурхайн салбарт Арвандолоон оны хуанлийн хуудсууд эх орны хөгжилд сайн муу үр дагавартай нэгэн мөчлөгийг үлдээгээд улиран одож байна. Монголын уул уурхай арвандолоон онд амсхийх завгүй байлаа. Монгол улсын экспортын гол нэрийн түүхий эдийн зах зээлүүд бүгд сэргэлттэй байж, ашиг өгөөжөө өгчээ. Эрдсийн салбар элдэв бэрхшээл дунд алгуурхан боловч урагшилсаар, эх орны эдийн засгийн гол ачааг үүрдэг хэвээрээ.
Катерпиллар нь технологийн компани болон өргөжиж байна Монголын уул уурхай, дэд бүтцийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани шинэ оноо шинэ зорилт, төлөвлөгөөтэйгээр угтаж байна. Тус компани 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд энэ хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэдийнэ эхлүүлжээ.
Уул уурхайн салбарынхан ойгоо тэмдэглэж, шилдгүүдээ тодрууллаа Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүхийн шинэ хуудас эхэлсэн юм.
“Рио Тинто” төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулна Австралийн “Рио Тинто” групп төмрийн хүдрийн “ухаалаг” уурхай байгуулах төслийг 2018 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн автоматжуулсан, робот удирдлага бүхий самосвал, ачааны галт тэрэг, техникийг уурхайн олборлолт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм.
Tata Power Орост нүүрсний төсөл хэрэгжүүлнэ Энэтхэгийн эрчим хүчний Tata Power холдингийн охин компани ФИНР ОХУ-ын Камчаткийн хязгаар дахь антрацит нүүрсний Крутогоровскийн орд газрыг 25 жил ашиглах эрх авчээ. Төслийг хэрэгжүүлэхэд 560-600 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Энэ нь Орос-Энэтхэгийн харилцааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдож байгаа юм.
“Өрөмдлөг-2017” онол-практикийн бага хурал боллоо Үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын Өрөмдлөгийн холбоо ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний “Өрөмдлөг-2017” бага хурлыг энэ сарын 12-нд ШУТИС-ийн Төв номын санд зохион байгууллаа.
Шивээ Энержи цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг танилцууллаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Гашуунсухайт боомтын нүүрсний машины цуваа 100 км-ээр багасав Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Тавантолгойн нүүрсний ачилтыг зогсоох тухай салбарын сайдын шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэр гарснаас хойш найм хоногийн дараа буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрсний хүнд даацын машины цуваа 118 км байсан нь 17 км болж буурчээ.
Монголын эрдэс баялгийн салбар 95 жил Монголын эрдэс баялгийн салбар 95 жилийн баялаг намтар туулжээ. Хэдий монголчуудын уул уурхайн хөдөлмөр эрхэлж байсан түүхийг 5000 жилээр тоолсон археологийн баримт бий ч орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн үе цагаа 1922 оноос эхлүүлдэг.
Коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөв Монголын эрдсийн голлох түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй байна. The Steel Index-ийн мэдээгээр Хятадын Тянжины боомт дээрх 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 74.4 ам.доллар болоод байгаа нь өнгөрсөн есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр ханш боллоо.
ОУВС: Эдийн засаг өсөлттэй гарсан ч улс төрийн орчин тогтворгүй байна Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөл энэ сарын 15-ны өдөр хуралдаж Монгол улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэсэн байна.
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо Монгол улсын хойд хилийн цаахна, Хятадын хилээс 90 км зайд Оросын зэс баяжуулах Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) шинээр ашиглалтад ороод байна. 1990 оноос хойш Орос оронд зэсийн хоёр дахь үйлдвэр ашиглалтад орж байгаа нь энэ юм.
“Сентерра голд” компани “Кумтор”-ын төслөө 100% Киргизийн талд өгнө Канадын “Сентерра голд” компанийн Гүйцэтгэх захирал Скот Перри нь Киргизийн Ерөнхий сайд Сапар Исаков уулзах үеэрээ “Кумтор” төслийн бүх хувиа тус улсын Засгийн газар эзэмших санал тавьсан байна. Кумторын алтны ордыг 100% “Сентерра голд”-ын охин компани “Кумтор голд” эзэмшдэг. Харин Киргизийн Засгийн газар төрийн өмчит “Кыргызалтын” компани “Сентерра голд” компанийн 26.28%-ийг эзэмшиж байна.
Вагнер Ази: Ажилчдаа төдийгүй гэр бүлийнхнийг нь эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулав Мэргэжлийн нэг багийг бүрдүүлэгч Вагнер Ази Групп-ийн ажилчдын эрүүл мэндэд асуудал тулгарахад компанийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс сүүлийн 2 жил эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд хамруулжээ.
Мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоно Монгол улсын их сургууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Их сургууль аж үйлдвэрийн хамтын хөгжил” форумыг өнөөдөр МУИС-ийн Номын санд зохион байгууллаа.
“Нүүрсний зам” цуврал гэрэл зургаар Б.Рэнцэндорж Гран-При шагнал авлаа Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос Оны шилдэг гэрэл зураг шалгаруулах ”МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ-2017” уралдааныг албан ёсоор гишүүд болон дэмжигч гэрэл зураг сонирхогч нарын дунд жил бүр зохион байгуулдаг уламжлалтай
“Өргөдөл” баяртай, “сонгон шалгаруулалт” сайн байна уу? Ашигт малтмалын тухай хуулийг 2018 оны төсвийн тухай хуулийг батлах зуур сэмхэн өөрчилж орхисон нь салбарынхны хувьд инээх уйлахын завсарт ажилладаг, хаврын тэнгэр мэт тогтворгүй нөхцөл байдалд оршдог гэдгээ дахин ухаарах боломжийг “хайрлалаа”.
Салбарын сайд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоохоор шийдвэрлэв Салбарын сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.