Шинэ мэдээ
Сэтгүүлчийг эргэн дурсахуй дор
The Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсаны Bolormaa.mn цахим хуудсанд зочлоорой. Энэхүү цахим хуудсыг нээснээр Л.Болормаа эрхлэгчийн бүтээсэн үйл хэргийг мөнхжүүлж буйгаас гадна сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өрнөсөн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол зангилааг ончтойгоор таниулсан түүхийн хураангуйг олж мэдэх, эргэцүүлэх боломжийг уншигч олонд хүргэж байгаа юм.
Зүүн бүсэд эрдэс баялгийн төв байгуулах санал дэвшүүлжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ жил салбарын чуулганыг дөрвөн бүсэд зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн Эрдэнэт хотод болсон бол хоёр дахь хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод есдүгээр сарын 26-27-нд зохион байгууллаа. Энэ жил Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож буй.
ҮСХ: Нүүрсний экспорт аравдугаар сард өсөлттэй гарав
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.7 тэрбум долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.3%-иар өслөө. Мөн хугацаанд улсын импорт 3.5 тэрбум ам.доллар, экспорт 5.2 тэрбум ам.доллартай тэнцэж, гадаад худалдаа 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарав.
Д.Бямбажав: Орон нутгийн загвар гэрээг өөрчлөх шинэчлэх шаардлагатай
“Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь” сэдвээр өмнө нь илтгэл тавьж, уул уурхайн салбарынханд танигдсан Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав энэ удаад Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь Орон нутгийн гэрээний хэрэгжилтийн үр дүн, явц байдлын талаар хийсэн судалгаа, зөвлөмжөө танилцууллаа.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6 сая тонноор буурна
Хятад улс өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэж буйтай холбогдуулан зарим хүнд үйлдвэрүүдийг тодорхой хугацаанд зогсоохоор болсон билээ. Тус улсын 28 хотын төмөрлөгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах журам энэ сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Монголын зах зээлд анх удаа PС-3000 экскаваторыг нийлүүлнэ
Комацу” брэндийн албан ёсны дистрибьютерээр 2009 оноос хойш тасралтгүй, амжилттай ажиллаж байгаа “Трансвест Монголиа” компани харилцагчдынхаа боловсролыг ямагт эрхэмлэж, тэдэнтэйгээ байнгын уялдаа холбоотой олон үйл ажиллагаа явуулдаг.
Уул уурхайн салбарын өмнөд бүсийн чуулга уулзалт эхэллээ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтуудыг зохион байгуулж буй билээ. Өмнө нь Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион явуулсан.
Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум болно
Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний VII форум”-ыг энэ сарын 16-нд “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Хятадын төмрийн хүдэр, нүүрсний импорт буурч байна
Коммунист намын XIX хурал, үндэсний баяр болсонтой холбогдуулан аравдугаар сард Хятадын нүүрс, төмрийн хүдрийн импорт буурчээ. Тус улсын Гаалийн газрын мэдээллээр, есдүгээр сард 102.8 сая тонн төмрийн хүдэр импортолсон бол өнгөрөгч сард 23%-иар буурч 79.49 сая тоннд хүрсэн байна.
Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсчээ
Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадад төмрийн хүдрийн үнэ 5.7%-иар өсч 70 ам.доллар давжээ. Тодруулбал, Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн нийлүүлэлтийн гэрээний үнэ 464.5 юань буюу 70.1 ам.доллар байна.