Шинэ мэдээ
Г.Ёндон: Энэ жил шинэчлэн тооцсоноор 3.4 тэрбум тонн нөөцтэй нь тогтоогдсон
“Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө, хувь нэмэр, өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт судалгааны үр дүнг өчигдөр /2024.12.11/ танилцууллаа. Тус судалгааг “MMCG” судалгаа, зөвлөх үйлчилгээний компани гүйцэтгэсэн бөгөөд үйлдвэрийн ажлын үр дүнг тоон хэлээр товч харуулахыг зорьжээ.
Ураны салбарт “Цөн түрэх” Цөмийн энергийн тухай хууль
Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан билээ.
Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэн баталлаа /2024.11.21/. Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах, өндөр технологи нэвтрүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр дундаа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол, Францын хамтарсан “Зөөвч-Овоо” ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.
Трампын ялалт дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Дональд Трамп ялалт байгуулсан нь дэлхий дахинд эдийн засгийн томоохон нөлөө үзүүлнэ.
Хэрэв Трамп худалдааны тарифыг нэмэгдүүлэхээс эхлээд зохицуулалтыг бууруулах, газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх, НАТО-гийн түншүүддээ илүү өндөр шаардлага тавих зэргээр амлалтынхаа зарим хэсгийг биелүүлбэл тус улсын санхүү болон эдийн засгийн өсөлтөд дарамт ирж, инфляц, зээлийн хүү нэмэгдэн, дэлхийн өнцөг булан бүрд нөлөөлөл нь тусах аж.
“BP” 2.3 тэрбум долларын ашигтай ажиллажээ
Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” энэ оны эхний 3 улирлын байдлаар 2,3 тэрбум долларын ашигтай ажилласан талаар “CNBC” мэдээлэв. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага улирлын ашиг болж байгаа бөгөөд нефтийн үнийн бууралттай холбоотой хэмээн шинжээчид онцолжээ.
Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрэх үү?
2024 оны эхний гурван улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 94,974,6 тэрбум юань (13,004,3 тэрбум ам.доллар) болж, өмнөх оны мөн үеийнхээс 4,8 хувиар өссөн талаар “China Briefing”-д онцолжээ. Улирлаар авч үзвэл, нэгдүгээр улиралд ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувь, хоёрдугаар улиралд 4.7 хувь, гуравдугаар улиралд 4.6 хувиар өссөн байна.
Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт”-ыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацын бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан баталлаа.
Монголбанк өнгөрсөн сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Казахстан ураны татвараа 18 хүртэл хувиар нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт буурах уу?
Дэлхийн ураны зах зээлийн гол тоглогчдын нэг Казахстан улсын эрх баригчид ураны олборлолтын татвараа /АМНАТ/ ирэх оноос үе шаттайгаар нэмэгдүүлж, 2026 он гэхэд 18 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Тус улсын уран олборлогч “Казатомпром компани”-иас мэдээлснээр татварын өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм. Татвартай холбоотой энэ өөрчлөлтийг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төсвийн орлогын шинэ эх үүсвэр олохыг Засгийн газарт даалгасантай холбоотой гэж “Energynews”-т онцолжээ.