Шинэ мэдээ
“Башнефть”-ийг хувьчлах үнэ тодорхой боллоо
“Башнефть” компани дахь төрийн хувийг 325-330 тэрбум рубль буюу 5.3 тэрбум ам.доллараар худалдахаар үнэлжээ. Энэ тухай ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдсэн байна.
“Эдийн засгийн коридор”-ын замаар хийсэн тэмдэглэл
Монгол улсын гадаад худалдааны хамгийн том боомт Замын-Үүдийг зорилоо. Энд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулна гэснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Соёмбо хөшөөг эс тооцвол элс шороонд дарагдсан хуучны хэдэн барилгаас өөр хүний нүдэнд торох содон бүтээн байгуулалт алга.
Чилийн “Codelco” зэсийн хөрөнгө оруулалтаа танав
Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили улсын төрийн өмчит компани Codelco зэсийн төслүүддээ 2020 он хүртэлх хугацаанд нийтдээ 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснээ цуцалж, 20 тэрбум ам.доллар руу бууруулж байсан билээ.
“Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинар боллоо
Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмж нийлүүлдэг “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинарыг есдүгээр сарын 14-нд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ нь тус компанийн зүгээс харилцагчдадаа зориулсан найм дахь сургалт юм.
Сайн уу, Стэнд бай
2010-2011 он бол Монголын эдийн засаг хөрөнгө оруулалтаар ангаж цанган байсан үе. Тавантолгой, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гээд тухайн үедээ 17 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан том төслүүд ярин хөөрцөглөж, хурдхан шиг зээл авч бонд гаргахаар тэмүүлцгээж байв.
20 жилийн ойн мэндчилгээ
Миний бие анх өөрийн эцэгтэй хамт Монгол улсад зочлон ирээд Катерпилларын дилер компанийг Монголд үүсгэн байгуулахаар шийдсэнээс хойш эдүгээ 20 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгдсөн ч бас огт өөрчлөгдөөгүй зүйл ч байгаа нь сонирхолтой.
Халз мэтгэлцээн алтны үнэд нөлөөлжээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Дональд Трамп болон Хиллари Клинтон нарын телевизийн анхны мэтгэлцээн дэлхийн зах зээл дэх алтны үнэ буурахад нөлөөлжээ.