Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
”Газрын тосчид” орон нутгийг дэмжих гэрээний загвар батлагдлаа Газрын тосны тухай хуульд “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний загвар”–ыг Засгийн газар батлахаар заасны дагуу, уг гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
Улсын комисс шинээр 43 уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авав 2015 онд шинээр нийт 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авсан байна.
Төмөр замын төсөл дээр Японы мэргэжилтнүүд ажиллаж байна Санамж бичгийг ажил хэрэг болгох, дээрх төслийн ТЭЗҮ-ийг энэ ондоо багтаан хийж, улмаар 2016 оны хавар төмөр замын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газрын дэд дарга Харухико Андо тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид 11 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Монголд ажиллаж байгаа юм.
Зэсийн үнэ 4500 долларт хүрэв Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар (гурван сарын гэрээт) нэг тонн нь 4512 ам.долларт хүрчээ.
Хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан зүйлийг орон нутгийн гэрээнд давхар оруулах шаардлагагүй Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гийн Монгол дахь зохицуулагч Н.Дорждарь:
Маргааш өглөө салах ёс гүйцэтгэх ёслол болно Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ.
Независимая журналистка Монголии загадочно ушла из жизни Л.Болормаа была одной из ярчайших звезд современной истории журналистики.
Эмгэнэл илэрхийлсээр байна Монголын мэргэжлийн сэтгүүлзүйн салбарын ноён оргил “Монголиан Mайнинг Журнал” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөнө Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын санаачилгаар Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Л.Болормаа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт зул өргөх ёслол болно. Зул өргөх ёслол өнөөдөр буюу даваа гаригийн 15:00 цагт Барилгачдын талбай дээр болно.
Лунтангийн БОЛОРМАА The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монгол, Оросын төр, бизнесийнхэн Чита мужид уулзана ОХУ-ын Чита мужид Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд болох гэж байна.
PDAC-т бүртгэж байна Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2016 ирэх оны 3 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Канадын Торонто хотноо болох юм.
Н.Алгаа: Хуульд заасан гурван асуудлыг загвар гэрээнд тусгаад, бусдыг хавсралтаар оруулах хэрэгтэй МУУҮА-ийн Ерөнхийлөгч Н.Алгаагаас Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний талаар тодрууллаа.
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний төслийг хэлэлцэв “Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээний эцсийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг Дэлхийн банк, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Уул уурхайн яам зохион байгуулсан.
Нүүрс, төмөр, газрын тосны экспорт 622 сая доллараар буурав Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны эхний 10 сарын мэдээллээр Монгол улсын гадаад худалдаа 7 тэрбум доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 2 тэрбум доллараар буурсан байна.
Монгол улс говийн гүний усаа хянах эхлэл тавигдлаа Монгол орны говийн бүс нутгийн гүний усны нөөцийг хянах зорилго бүхий “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.
“Хуурай баяжуулалтын дэвшилтэт технологи” семинар болно “Хуурай баяжуулалтын дэвшилтэт технологи” семинар 11 дүгээр сарын 17-ны өдөр ШУТИС дээр зохиогдох гэж байна. Хагас өдөр үргэлжлэх семинарыг ШУТИС болон Герман улсын Allmineral, Австрали улсын STEINERT компаниуд зохион байгуулж буй бөгөөд BM Mongolian Partners компани хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа аж.
Зэсийн үнэ 4860 долларт хүрч буулаа Аж үйлдвэрийн гол металуудын нэг зэсийн үнэ 11 дүгээр сар гарсаар эрчимтэй буураад байна. Сарын эхээр нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 5100 гаруй ам.доллартай байсан бол өчигдрийн байдлаар 4860 ам.доллар болтлоо буураад байгаа юм.