Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн үнэ 6 жилийн доод үнэд хүрч буув
Төмрийн хүдрийн үнийн түвшин зогсолтгүй уруудсаар байна. Ердөө жил гаруйхны өмнө буюу 2014 оны эхэнд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 140 орчим ам.доллар байсан бол өнгөрсөн даваа гаригийн байдлаар 51 доллар болж буурчээ.
Олон улсын уул уурхайн “Mongolia Mining 2015” үзэсгэлэн нээгдлээ
“Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай “Mongolia Mining 2015” олон улсын хэмжээний үзэсгэлэн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолбор төвд нээгдлээ. Үзэсгэлэнгийн 5 дахь жилийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Беларус, Франц, Турк, Их Британи болон Умард Ирланд, АНУ-ын Элчин сайд болон Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо.
Зэсийн үнэ 6200 ам.доллар давж өсөв
Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь өчигдрийн байдлаар 6200 ам.доллар давж өсчээ. Тодруулбал зэсийн шууд худалдааны үнэ 6230 ам.доллар, гурван сарын гэрээт үнэ 6215 ам.долларт хүрчээ.
Коксжих нүүрсний 2 дугаар улирлын үнэ тодорхой болов
Коксжих нүүрсний дэлхийн томоохон нийлүүлэгчид болох “Рио Тинто”, Peabody, “Англо-Американ” зэрэг компаниуд Япон улсад 1 тонн коксжих нүүрсийг 109.5 ам.доллараар FOB нөхцөлтэй худалдах гэрээ байгуулснаар 2 дугаар улирлын үнийг тогтоогоод буй.
“Монцемент” төслийн дэд станц ашиглалтад орлоо
Монгол улсад эдийн засгийн байдал хүндэрч, хөрөнгө оруулалтууд ихэнхдээ зогссон энэ үед Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах, үндэсний томоохон групп “Монполимет”-ийн охин компани болох Сэнж сант ХХК-ийн жилд 1 сая тонн олон төрлийн цемент үйлдвэрлэх Монцемент төслийн хуурай аргын цементийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
“Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монголд ирнэ
“Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. “Оюутолгой” ХХК энэ сард 1 сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон бөгөөд үүнийг тохиолдуулан “Оюутолгой” компанийн ажилчдад баяр хүргэхээр ирж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна.
“Саусгоби Ресурс” шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв
Өмнөговь аймагт Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийг Монгол улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг өчигдөр давж заалдах шатны шүүхээр шүүж, анхны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 1.6 тэрбум доллар болов
“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тус компани 2014 онд 31.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2013 онд 112 сая долларын алдагдалтай ажиллаж байв. Компани ашигтай ажиллахад “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажилласан нь голлон нөлөөлсөн гэжээ.
Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож роялти ногдуулна
Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.
Польш уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байна
Европын холбооны гишүүн улс болох
Польш манай улстай уул уурхайн машин техник, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр
хамтран ажиллах сонирхолтой байгаагаа “Польшид үйлдвэрлэв-Монголын
компаниудтай хамтран ажиллах боломж” хурлын үеэр тус улсын Эдийн засгийн яамны
төлөөлөл Эва Свендровска-Жианковска мэдэгдлээ.
“Mine Tech” үзэсгэлэн эхэллээ
Монголын Уул уурхайн Үндэсний ассоциациас жил бүр зохион байгуулдаг уул уурхайн ханган нийлүүлэгчдийн “Mine Tech” үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо”-д эхэллээ.