Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
МАК: Бид төслөө өөрсдөө хариуцаж хийнэ Нарийнсухайтын нүүрсний уурхайн метан хийн төслийн талаар “Монголын Алт” компанийн Төслийн удирдагч Ж.Золжаргал, Төслийн ахлах инженер М.Базаррагчаа нартай ярилцлаа.
Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн УИХ-ын Чуулганы хуралдаан дээр хэлсэн үг Парламентад суудалтай улс төрийн бүх нам, эвсэл хамтран байгуулсан Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад яг 9 хонож байна. 9 хоног гэдэг бол бусад бүх Засгийн газрын хувьд ажилтайгаа дөнгөж танилцаж эхэлж байдаг хугацаа. Харин манай засгийн хувьд эрс шийдэмгий шийдвэр гаргах, энэ замаар явах уу үгүй юу, энэ ажлаа хийх үү үгүй юу гэдэг ээдрээт асуудлуудын хариуг өгөх тулгамдсан үе болоод байна.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн тохижуулсан эмчилгээний тасаг нээгдлээ Энэ жилийн хувьд “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн”-ий хандивыг Үндэсний хавдар судлалын төвийн шинээр байгуулагдаж байгаа зайны туяа эмчилгээний 2 тасгийн тохижилтод зориулсан юм.
Мега төсөл ба уул уурхай IPA Institute-ийн судалгаагаар дэлхийн 800 мега төслийн зөвхөн гуравны нэг нь амжилтад хүрч, гуравны хоёр нь нурж унаж байна.
“Энержи Ресурс” нарын консорциум ялав Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүнг өнөөдөр гаргажээ.
ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа юм.
Уламжлалт бус газрын тосыг зохицуулсан заалт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа УИХ-аас Газрын тосны шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг энэ оны долдугаар сард баталсан. Уг хуулийн дагаж мөрдөх журмуудыг боловсруулах Ажлын хэсэг Уул уурхай, эрчим хүчний яам дээр байгуулагдан ажиллаж байна. Энэ талаар тус яамны Түлшний бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Пүрэвтэй ярилцлаа.
“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв “Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж.
О.Энхбаяр: Нүүрсний давхаргын метан хий хайх 14 хүсэлт ирсэн Газрын тосны газрын Хайгуул, судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяртай нүүрсний давхаргын метан хийн эрхзүйн орчны талаар ярилцлаа.
Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэдээ хүрлээ. Өчигдөр оройн арилжаагаар нэгж хувьцааны үнэ бараг 7% унаж, 2.81 ам.доллараар хаагдсан бөгөөд доод үнэ нь 2.75 ам.доллар болтлоо буурав.
“Рио”, BHP-ийн хувьцааны ханш 20-30%-иар унав Төмрийн хүдрийн магнат төдийгүй дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “Рио Тинто”, BHP Billiton-ий хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 20-30%-иар буурчээ. Австралийн Пилбарад олборлолт явуулдаг Fortescue Metals-ийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 3 сарын хугацаанд 39%-иар буурчээ.
С.Энх-Амгалан “Саусгоби Ресурс”-ын Ерөнхийлөгч болов Хонконг болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сусгоби Ресурс” компани Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Росс Тромансын оронд С.Энх-Амгаланг томилж буйгаа өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.
BHP зэс рүү “хошуурахаа” мэдэгдлээ Австралийн төмрийн хүдрийн баялаг бүсэд гол тоглогч болсон “Рио Тинто”, “BHP Billiton”, FMG гурвын нэгэн төлөөлөл нь төлөвлөгөөгөө өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. BHP компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи төмрийн хүдрийн төсөл бус харин Чили, Перу, өмнөд Австрали, Хойд Америк дахь зэсийн төслүүддээ илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Зэсийн экспорт нийт экспортын 44%-ийг бүрдүүлэв ҮСХ-ноос гаргасан энэ оны эхний 11 сарын мэдээгээр гадаад худалдааны нийт эргэлт 10 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 300 сая доллараар нэмэгджээ. Экспорт 34%-иар өсч, 5 тэрбум 190 сая доллар болсон бол импорт 17.5%-иар буурч 4 тэрбум 832 сая доллар болсон байна. Гадаад худалдааны тэнцэл 358.2 сая долларын ашигтай гарчээ.
Уурхайчдад зориулсан шинэ дуу төржээ Уул уурхайн салбарын ачааны хүндийг нуруундаа үүрч яваа уурхайчид маань нэгэн шинэ дуутай болжээ.
“Вагнер Ази Тоног Төхөөрөмж” АНУ-ын шилдэг компани болов Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэрэмжилт “Corporate Excellence 2014” шагналыг хүртжээ.
Хятад төмрийн хүдрийн дотоодын салбараа аварна Энэ жил төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 50%-иар буурч, нэг тонн нь 70 ам.долларт ч хүрэхгүй болоод байгаа билээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурсны сацуу “Рио Тинто”, BHP Billiton зэрэг зах зээлийн томоохон тоглогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байгаагийн үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Австрали Украинд нүүрс, уран нийлүүлнэ ОХУ-аас Украины эрчим хүчний хараат байдлыг буруулах зорилгоор тус улсад Австрали нүүрс, уран нийлүүлэхэд бэлэн байна.