Шинэ мэдээ
“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ
“Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.
О.Эрдэнэбулган: Монголоос Хятад руу нефтийн хоолой тавина
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын XVII хурал саяхан ОХУ-ын Москва хотноо боллоо. Энэ хурлын үеэр Орос Монгол хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны цаашдын төлөвтэй холбоотой олон асуудал хөндөгдөж, мөн цөөнгүй асуудал шийдэгджээ.
Нөөц тойрсон маргааныг төгсгөл болгоно
Манай улс хуучин нийгмийн үед хойд хөршийнхөө хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал (НБА)-ыг шууд хуулбарлан авч, ашигт малтмалын нөөцөө тогтоож байв.
МХБ-ийн захирал Х.Алтай огцрох хүсэлтээ өгчээ
Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайг албан тушаалаас нь чөлөөлсөн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Оны өмнөхөн ТӨХ-ны хуралдаанаар түүнийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ.
Алтны салбарыг ногооруулахаар төр, хувийнхан хамтарна
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Эрдсийн зах 2014 онд
Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 122-137 ам.доллар/тонн байна. Харин CFR нөхцөлтэй үнэ нь 151 ам.доллар/тонн байна.
Хар салхинаас болж төмрийн хүдрийн тээвэрлэлт зогсжээ
Даваа гаригийн өглөө халуун орны хар салхи Баруун Австралийг дайран гарсан байна. Баруун Австралийн Цаг уурын хүрээлэнгийн мэдээллээр Кристин хэмээх гуравдугаар зэргийн 200 км цагийн хурдтай хар салхи Port Hedland болон Өмнөд Hedland хотыг дайран өнгөрсөн байна.
2.1 тэрбум долларын ГШХО оржээ
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 11 сард хоёр тэрбум 145 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад оржээ.
Австрали зэсийн үлэмж орд “Olympic Dam”-ыг дэмжинэ
Дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч гол улсын нэг Австрали зэс, уран, алт, мөнгөний том орд “Olympic Dam”-ыг өргөтгөх ажлыг дэмжихээр болоод байна. Өнгөрсөн хэдэн жилд энэ том төслийн өргөтгөлийн ажил олон ч удаа хойшлоод байсан юм.