Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Роснефть TNK-BP дэх хувиа зарлаа Оросын төрийн өмчийн газрын тосны магнат ”Роснефть” ”TNK-BP” дэх эзэмшлийнхээ 10 хувийг худалдаад байна. Тус компани ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө өөрийн өрсөлдөгчдийн нэг болох ”TNK-BP” компанийг 55 тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ.
Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давжээ Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Уул уурхайн сайд Д.Ганхуяг геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлуудаа товч танилцуулсан юм.
“Мечел” компани Ванино боомтын 28 хувиа худалдлаа Оросын уул уурхай, металлургийн “Мечел” компани нь Ванино боомтын эзэмшлийн 28 хувиа 5,04 тэрбум рублиэр худалдлаа. Тус компани нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ванино боомтын 73,3 хувийг 492 сая ам.доллараар худалдан авч байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард 71,4 хувийг Киприйн “Sedmino Investments”, “Opern Trade” болон “Travine Trading” гэсэн офшор гурван компанид худалдсан билээ.
“Би уурхайчин” уралдаанд гэрэл зургууд ирсээр байна vМонголын уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг уул уурхайн салбараар овоглож яваа яваа нийт геологич, уурхайчдын дунд зарласан билээ.
Орос, Хятадын төмөр зам нягт хамтран ажиллана Оросын төмөр зам (РЖД) болон Хятадын төмөр замын удирдлага саяхан тусгай уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх тухайд ярилцжээ.
Хятадын компаниуд Бразилийн газрын тосны ордод олборлолт явуулна БНХАУ-ын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ болон Газрын тосны корпораци /CNOOC/ Бразилийн далайн гүний газрын тосны ордыг олборлоход хамтран ажиллахаар болжээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар /цаашид “Талууд” гэх/ хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой өргөжиж, иргэдийн солилцоо өдөр ирэх тутам идэвхжин, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт уялдаатай хамтран ажиллаж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглэв.
Монгол улс уран олборлоно Өнгөрсөн бямба гаригт энэхүү түүхэн гэж хэлж болох шийдвэрийг Монголын талаас гаргалаа. Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын төрийн өмчит “Арева” компанийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанитай хамтран “Арева Майнз” компани байгуулж, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
Орос, Хятадын банкууд хамтран ажиллах гэрээ байгуулав ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ сарын 22-24-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа айлчлалын гол сэдэв нь байлаа. Айчлалын хүрээнд Оросын “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаа ба хөгжлийн банк” төрийн корпораци БНХАУ-ын 15 банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
“Сентоза Майнинг” өрөмдлөг эхлүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентоза Майнинг” компани Говь-Алтай аймгийн нутаг дахь Darvii Naruu төсөл дээр өрөмдлөг явуулахаар болжээ.
“Алт” хөтөлбөрийн хүрээнд 66,6 тонн алт олборложээ Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл байдаг.
Өндөр өсөлтийн дараах үед Австралийн Ерөнхий сайд Жулиа Гилард төсвийн дутагдлаа нөхөхөөр 2012 оны долдугаар сард супер шийдвэр гаргасан юм. Нүүрс, төмрийн хүдрийн орлогоос 30 хувиар тооцсон өндөр татвар авах тухай түүний “алдарт” шийдвэр сонин цаг үед гарсан. Тус улсын эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын урсгал 2012 оны долдугаар сараас хойш 75 тэрбум доллараар багассан билээ.
Компанийн нийгмийн хариуцлагыг Монголд бэхжүүлнэ Монгол улсад гурав дахь жилдээ “Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум”-ыг зохион байгуулж байна. Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) тухай ойлголт нь Монголд төдийгүй дэлхийд харьцангуй шинэ зүйл болохыг хуралд илтгэл тавигсад хэлж байсан юм.
А.Гансүх: Монгол улс Тяньжин, Зиньжоу, Дандон боомтуудаар далайд гарах боломжтой болж байна Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр айлчлалын хөтөлбөрийн дагуу Сычуань мужийн Чөндү хотноо болсон “Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхсон юм. Уг үзэсгэлэнтэй танилцаад “Хятадын баруун бүсийн олон улсын форум”-д оролцож, үг хэллээ.
Хувийн хэвшлийн төлөөллүүд төртэй хамтран ажиллах санал дэвшүүллээ Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн /ХХДҮЗ/ санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, CEO club болон бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллүүд анх удаа “Төр, хувийн хэвшлийн эдийн засаг дахь тэнцвэртэй оролцоо”-ны тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж байна Герман-Монголын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хурал өнөөдөр болж байна. Хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгал зэрэг гурван чиглэлээр хуралдаж байна.
Стратегийн ордод дурлагсад Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Монгол улс анх удаа гаргах гэж байна. Энэхүү баримт бичиг нь манай улсын эдийн засгийн тулгуур салбарын цаашдын урт хугацааны хөгжлийн чигийг тодорхойлохын хувьд нэн ач холбогдолтой юм.