Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Професи” эрчим хүчний үнээ тохиролцов “Професи” компанийн хувьцаа одоогийн байдлаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр 20 гаруй хувийн өсөлттэйгээр худалдаалагдаж байна.
Оюутолгойд 500 сая долларын зээл олгоно АНУ-ын Экспорт-Импорт банкны Захирлуулын зөвлөл Оюутолгой төсөлд 500 сая долларын зээл олгохыг дэмжсэн байна.
Уул уурхайн сайд Австралийг зорино Австралийн Сидней хотноо энэ сарын 22-24-нд болох “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”/Extractive Industries Transparency Initiative/-ын Зургаадугаар олон улсын хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор болжээ.
Оросын газрын тосны экспортын татвар ирэх сард буурна Ирэх зургадугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 5 хувиар буюу 19 ам.доллараар буурна.
“Зөвлөл хариу өгөхгүй бол зөвшөөрөхгүй гэсэн үг, гэхдээ ийм тохиолдол маш цөөн” Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Р.Болдтой ярилцав.
Кригиз-Хятад төмөр замын ТЭЗҮ-ээ дахин боловсруулна Монгол улстай адил далайд гарцгүй Киргиз нь газар зүйн байршлийн хувьд Хятадаас Европ руу дамжин өнгөрөх транзит улс болох боломжтой.
Цаасан дээр буусан төсөлд хөрөнгө оруулалт хэрэгтэй Эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй явсаар өдгөө 20 жилийн “ойгоо” тэмдэглэж байна. Тэгш тоот “ойн” босгон дээр Засгийн газраас бөөн бөөн “бэлэг” зэхжээ. Жилийн жилд “татаас” нэртэй бялуу өгөхөөс залхсан бололтой.
2013 онд зэсийн үнэ ямар байх вэ? Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 2,3 хувиар буурч 7241 ам.доллар болсон байна.
Японы нүүрсний импорт нэмэгдэж байна 2013 оны гуравдугаар сард Японы нүүрсний импорт 6,7 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 24 хувиар өсчээ.
Эдийн засгийн өсөлт 7.2 хувьд хүрч буурчээ Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар Монголын эдийн засгийн өсөлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 7.2 хувь болж буурчээ.
North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com 4 дүгээр сард тус компани ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал дээр хэлэлцэх асуудлуудаа танилцуулжээ. Үүнд захирлуудыг дахин сонгох, өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, захирлуудад нэмэлт хувьцаа гаргах эрх олгох зэрэг асуудал багтсан байна.
Mongolia Energy Corporation - 0276 - www.mongolia-energy.com 4 дүгээр сарын 8-нд тус компани нийт 66.5 сая ширхэг нэмэлт опционыг 0.02 хонконг доллараар гаргах тухайгаа нийтэд мэдэгдсэн байна. Нийт 66.5 сая ширхэг опцион нь 5 жил хүчинтэй байх бөгөөд хэрэгжүүлэх үнэ нь 0.31 ХК доллар байх юм байна. 66.5 сая ширхэг опционы 22.0 сая ширхэг опционыг тус компанийн удирдлагууд худалдан авсан байна.
Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn Энэ сард хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарласан байна.
Winsway Coking Coal - 1733 - www.winsway.com 4 дүгээр сард тус компанийн Санхүүгийн гүйцэтгэх захирал, ноён Шие албан тушаалаа хүлээлгэн өгч, түүний оронд хатагтай Цао томилогдсон байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com 4 дүгээр сард тус компанийн 2012 оны жилийн эцсийн тайлан бэлэн болсон байна. 2012 онд тус компанийн нийт борлуулалт 53.16 сая ам доллар болсон нь өнгөрсөн оныхоос даруй 125.9 сая ам доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнийг дагаад цэвэр алдагдал 103.01 сая ам долларт хүрсэн байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Компани өнгөрсөн улиралд төмөр замын төслөө шинэчлэн тооцоолсон байна. Овоот-Эрдэнэтийг холбосон төмөр зам тавихад 1.3 тэрбум долларын зардал гарна гэж үзжээ. Энэ нь өмнөх тооцооллоос 200 сая доллараар бага байна. Төмөр замын хүчин чадлыг жилд 22 сая тонн тээвэрлэхээр тооцож байсныг 10-12 сая тонн тээвэрлэх хүчин чадалтай болгож тооцоолсонтой холбоотой юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани улирлын тайлангаа гаргасан байна. Энэхүү тайланд тухайн улиралд $210000 зардал гаргасан бөгөөд Улаанбаатар хотын банкнаас 2 сая долларын зээлийн шугам нээлгэсэн байна. Одоо компани $113000 бэлэн мөнгөтэй бөгөөд ирэх улиралд $320000 зардал гарна гэж төсөөлж байна.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com Компани JORC баталгаажсан нөөцөө зарласан байна. Нийт нөөц нь 254.4 сая тонн, 17.2 хувийн нөөц байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс Дундбулаг 199.9 сая тонн, Баянцогт 36.3 сая тонн, Өндөр-Ухаа 18.2 сая тонн нөөцтэй гэж тогтоогдсон байна.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Компани энэ сард гаргасан хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулга дээрээ Хул морьт төсөлд итгэлтэй хэвээр байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн сард 2.4 сая долларын хөрөнгө босгосон байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com Компани энэ сард өнгөрсөн улирлын тайлангаа гаргажээ. Одоогоор ямар нэг хайгуулын ажил хийгээгүй байна. Компанийн удирдлага болон үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлохоор ажиллаж байна.