Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com Тус компанийн хуулийн зөвлөх Sarah Armstrong-ийг Монгол улсын Авилгатай тэмцэх газар шалгаж бүрэн дууссан тул 12-р сард эх орондоо буцах бүрэн эрхтэй болсныг мэдэгдсэн билээ. Гэхдээ АТГ тус компанийг үргэлжлүүлэн шалгасан хэвээр байна. Тус компанийн гуравдагч этгээдэд зарсан лиценз болон түүнтэй холбогдсон төрийн албан тушаалтнуудыг ч шалгаж байгаа юм.
Bestway - 0718 - www.ilinkfin.netbestway 2013 оны 2-р сард тус компани ямар нэг мэдээлэл зарлаагүй байна.
Asia Coal - 0835 - www.asiacoallimited.com 2013 оны 2-р сард тус компанитай холбоотой ямар нэг мэдээлэл зарлагдаагүй байна.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийжээ. Нийт өнөөгийн үнэ цэн нь $1.7 тэрбум доллар болсон байна. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц бөгөөд 219 сая тонн батлагдсан нөөц юм. Компани олборлолтын зардлыг 1 тонн нүүрсэнд $36 доллар байхаар тооцож байна. Энэ оны эхэнд Noble Group Aspire mining компанийг дэмжих 2011 оны гэрээгээ шинэчлэн зуржээ.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB Компани улирлын үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Компанийн мэдээлж байгаагаар 2012 оны 4-р улиралд үйл ажиллагааны нийт 677000USD зардал гаргасан гэж мэдээлжээ. Компани 328000USD бэлэн мөнгөтэй байна. 2013 оны 1 дүгээр улиралд 290000USD зардал гаргахаар төлөвлөжээ. Компани одоогоор AR Management компанид 5.89 сая хувьцаа гаргах замаар 589000AUD босгохоор ажиллаж байна.
General Mining Corporation Ltd - GMM - www.generalmining.com General Mining Corporation Ltd нь Баруун Австрали дахь Mt Success нэртэй нийт 58.40 гектар талбайг эзэмшихээр болсон юм. Компани Mt Success дээр 20 цооног бүхий өрмийн програмыг 10-р сарын 24-нөөс явуулж эхэлсэн байна. Компани мөн Chesterfield гэдэг төсөл дээр 20 цооног бүхий өрөмдлөгийг 11-р сараас хийж эхэлсэн юм. Компани Монголтой холбоотой үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх талаар судалгаа хийж байгаагаа мэдээлжээ.
Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com Haranga Resource компани 2012 онд 35000 метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна. Энэ нь 2012 оны Монголд гүйцэтгэсэн хамгийн том өрөмдлөгийн програм болсон байна. Компанийн таамаглаж байгаагаар Сэлэнгэ дэх төслийн нийт нөөц 250-400 сая тонн хүрнэ гэжээ. 1-р сараас компани өрөмдлөгийн үр дүнгүүдээ зарлаж эхэлсэн юм.
Voyager Resources Limited - VOR - www.voyagerresources.net Voyager Resources компанийн өрөмдлөгийн ажил эхэлсэн байна. Компанийн сүүлийн үеийн судалгаагаар томоохон хэмжээний үндсэн орд олох боломжтой байгаа юм. Одоогоор 2 цооног өрөмдсөн бөгөөд 3 дахь цооногийн өрөмдлөгийн ажил үргэлжилж байна. Өрөмдлөгийн үр дүнг удахгүй зарлахаар ажиллаж байна.
XanaduMine Limited - XAM - www.xanadumines.com XanaduMine Limited Шарчулуут Уул зэсийн орд дээр өрөмдлөгийн програм амжилттай хэрэгжүүлсэн. Амгалант ба Аргалант уул зэсийн төслүүд дээр соронзон хайгуулын ажил хийж дууссан байна. Компани 4-р улирлын тайлангаар шинэ ТУЗ-ийн гишүүдийг томилсон тухайгаа мэдээлжээ. 2012 оны 12-р сарын 31-нд 7.4 сая AUD үлдэгдэлтэй байна.
Draig Resource Limited - DRG - www.cnow.com.au Компани 2013 оны 2 дугаар улиралд JORC нөөц тогтоохоор зорин ажиллаж байна. Өрөмдлөг амжилттай явагдаж 86 метр өргөнтэй нүүрсний биет олжээ. Өрмийн 1-р шатны ажил 6000м гаруй хийгдсэн бөгөөд 2-р шатны ажлын төлөвлөгөө хийгдэж байна. Компани өнөөдрийн байдлаар 4.6 сая долларын хөрөнгийн бэлэн мөнгөтэй байна.
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Өмнөговь болон Дундговь нүүрсний лицензийг эзэмшдэг. Компани Монголд бүртгэлтэй дээрх нүүрсний лицензийг эзэмшдэг “Терра Энержи” ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг байснаа 100 хувь болгон нэмж худалдан авсан байна.
Modun Resources - MOU - www.modunresources.com Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухайгаа мэдэгджээ. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2013 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөж байна. Компани 2013 оны 3-р сард JORC стандартын нөөцөө зарлахаар ажиллаж байна.
FeOre - FEO - www.feore.com FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн Дарцагт хайгуулын талбай нь ашиглалтын талбай болжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг.
Хувь нийлүүлэгчдийн хурал хойшилж магадгүй “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болохоор товлогдсон. Гэхдээ хурал хойшилж магадгүй байна. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлснээр одоо тус компанийн ТУЗ хуралдаж байгаа аж.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ оны сүүлээр бэлэн болно Хэсэг хугацаанд намжаад байсан Удоканы зэсийн ордыг эзэмших асуудал өнгөрөгч хоёрдугаар сараас дахин хүчтэй яригдах болов. Төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ, “Норникель” компанийн 3-4 хувийн хувьцаагаар Удоканы зэсийн ордыг эзэмших төсөлд орохыг Владимир Потанинд санал болгосон ч хариу өгөөгүй хэмээжээ.
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
А.Гансүх: Царигтай холбоотой маргаан 2010 онд бүрэн дууссан Төмөр замын бүтээн байгуулалт, царигийн маргааны асуудлаар Зам тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.
Эрдсийн үнэ ханш буурсаар байна Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм.
Бодлого яаж гарахаас шалтгаалж хуулийн төсөл өөрчлөгдөнө Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажилдаа оржээ. Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Батхүүтэй ярилцлаа.
Уул уурхайн бодлого боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамжаар энэ сарын долооны өдөр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ.