Шинэ мэдээ
Ашигт малтмалын экспорт буурчээ
Монголбанкнаас арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланг гаргасан байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 10.299 сая ам.долларын гадаад худалдаа хийснээс экспорт 4.029 сая ам.доллар байгаа бол импорт 6.269 сая ам.доллар байна.
Стратегийн хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт орно
Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газраас тус хуулийн хэд хэд заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж.
Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын дэд бүтцийн асуудлаар ярилцлаа
Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн тоо өсч байгаатай холбогдуулж 2012 онд Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудад нүүрс тээврийн гарцын өргөтгөл хийсэн билээ. Ингэснээр тус хоёр боомт жилд дунджаар 30 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай болжээ.
Ашигт малтмалын хуулийн анализ
Арван таван бүлэгтэй. Шинэ томъёолол олон. Төслийг тойрсон таамаглал их байсан. Удтал нууцалсан. Өдгөө сайтад монгол, англи хэл дээр тавиад байна. Аль хавар хоёронтаа хэлэлцүүлэг хийсэн. Гэвч хэлэлцүүлэг дээр гарсан саналаас төсөлд тусгасан гэхэд эргэлзээтэй.
“Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хэргэжилт эхэлжээ
Монгол Улсын хэмжээнд инфляци 15 хувьтай байна. 2013 оны эцэс гэхэд энэ тоог найман хувьд барих зорилтыг Монголбанкнаас тавиад буй. Энэ зорилтын хүрээнд Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ.
Сэтгүүлзүйн анхдагчдад батламж гардуулав
Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс Сэтгүүлзүйн салбарын анхдагчдад батламж олгодог уламжлалтай. 2012 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт энэхүү хүндтэй цолыг хүлээн авах хэвлэлийн редакциуд Монголын Хэвлэлийн хүрээлэнд цуглажээ.
Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ
Монголын Өрөмдлөгийн холбоо болон ШУТИС хамтран “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол, практикийн арвандөрөвдүгээр бага хурлыг энэ сарын 12-14-нд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 1-203 танхимд зохион байгуулахаар болжээ.
Зэс, нүүрсний үнэ өсч байна
АНУ-ын ажлын байрны үзүүлэлт өнгөрсөн арваннэгдүгээр сард шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй өндөр буюу 146 мянгаар нэмэгдсэн нь зэсийн үнэ ханшид эерэгээр нөлөөлжээ.
Монголд ямар дүрэм байна вэ?
Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын (Mongolia Investment Summit-2012) үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, бондын арилжааны боломжийн талаар хөрөнгө оруулагчдын байр суурийг тодрууллаа.
Мечел Ванино боомтыг авлаа
Уул уурхай, ган үйлдвэрлэлийн магнат “Мечел” компани Оросын Зүүн Эргийн боомт болох Ваниногийн 55 хувийг эзэмшихээр болсныг өнгөрсөн баасан гаригт VTB банк мэдээлжээ.
Ашигт малтмалын хуулийн төсөл
Эрдсийн нөөц, баялгийг хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн, эрэх, хайх, олборлох, боловсруулах замаар эдийн засгийн үр ашигтай геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд энэ хуулийн зорилго оршино.
Чингис бондын санхүүжилт Засгийн дансанд оров
Эрдсийн зах зээлд үнэ ханш унасан сорилтын жилийг уул уурхайн салбарынхан үдэж байна. Дараалсан сонгуулиудын буухиа одоо ч үргэлжилж, их улстөржилтийн үр дагавар эдийн засагт хүндээр туссаар байгаа билээ.
Уул уурхайн салбарын шилдгүүд тодорлоо
Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулдаг Mining Journal Awards ёслолын ажиллагаа өчигдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн ёслолын ажиллагаанд Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа, Шилдэг технологи, Шилдэг эко уурхай, Шилдэг хайгуулын компани, Шилдэг ханган нийлүүлэгч, Уул уурхайн салбарын оны хүн, Гран При, Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага зэрэг номинацийн эздийг тодруулсан юм.
Mining Journal Awards эхэллээ
Уул уурхай, эдийн засгийн Mongolian Mining Journal сэтгүүлээс гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Mining Journal Awards уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа эхэллээ.