Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятадад дахин хурдан галт тэрэг үйлдвэрлэнэ БНХАУ-ын Засгийн газраас 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй хурдан галт тэрэг үйлдвэрлэх тендер зарлажээ. Тус улсын Засгийн газрын зүгээс 300-400 ширхэг иж бүрэн хурдан галт тэргийг ойрын хоёр сард үйлдвэрлэхээр тооцсон байна.
ОХУ-ын төмөр замын төсөлд 12.8 тэрбум ам.доллар шаардлагатай ОХУ-ын төмөр замын хөрөнгө оруулалтын төслийн зардал 411 тэрбум рублиэс давах төлөвтэй байгааг Оросын төмөр замын захирал Владимир Якунин мэдэгджээ. Энэ нь 12.8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм.
Монголын нүүрс хийгээд дэлхийн зах зээлийн үнэ Олон улсын худалдаанд оролцож буй тухайн барааны дийлэнх хэсэг чөлөөтэй (алив монополь хүчин зүйлийн нөлөөллөөс ангид гэж ойлгох) борлуулагдаж буй тэр зээл дэх үнийг түүний дэлхийн зах зээлийн үнэ гэж тооцдог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт.
Оновчтой, тогтвортой байж чадах уу? Оновчтой, тогтвортой байж чадах уу?
“Оюутолгой”-н эрчим хүчний асуудал шийдэгдэв “Оюутолгой” компани Хятадаас эрчим хүчний эх үүсвэр авах тухай гэрээ байгуулжээ. Өвөр Монголын эрчим хүчний корпорацитай байгуулсан тус гэрээг өчигдөр үзэглэсэн байна. Эрчим хүчний асуудлаа шийдсэнээр 2013 оны эхээр “Оюутолгой” компаний олборлолт эхлэх болсон байна.
Гэрээг цуцлаагүй бол жилд 1-2 их наяд төгрөгийн татвараа алдах байсан Улсын Их Хурлаар Нидерланд, Люксембургийн вант улс, Кувейт болон Арабын Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцалсантай холбогдуулан уг асуудлыг тойрсон сэдвээр эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” хурал 6-нд, Кемпински зочид буудалд Уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүхнээс чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа нь статистикээс харагдаж байгаа. Тухайлбал, 2009 онд 77, 2010 онд 85, 2011 онд 76 осол гарсан байна. Тэгвэл энэ талаар хэлэлцэх “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо” сэдэвт хурал болно.
Хятадын алтны олборлолт нэмэгдсэн ч экспортлохгүй байна Хятад өнгөрсөн онд 355 тонн алт олборлосон нь дэлхийн хамгийн том алтны үйлдвэрлэгч болохыг харуулж байна. Тус улс 2007 онд 296 тонн алт олборлож алтны хамгийн том олборлогч болж байсан юм. 1905 оноос хойш 101 жилийн хугацаанд Өмнөд Африк алтны олборлолтоороо тэргүүлдэг байсан билээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох ураны орд нээв Хятадын хойд бүс нутагт асар том ураны орд илрүүлсэн тухайгаа Газар нутаг, эрдэс баялгийн яам нь өчигдөр мэдээллээ. Өвөрмонголын өөртөө засах орны төв хэсэгт олдсон тус орд элсэн чулууны төрлийн ордод хамаарах гэнэ. Одоогоор ордын нийт нөөцийг зарлаагүй байна.
Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол “Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол” хэмээх нэвтрүүлэг өнгөрсөн наймдугаар сард BBC телевизээр цацагдсан билээ. Британийн “Стаффордшир” алтны уурхайд 15 жил ажилласан, үе дамжсан уурхайчин Крэйг Нотман хувиараа ашигт малтмал олборлогчдын ажил амьдралтай танилцахаар Монголд ирнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын сэдэвт хурал болно Уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа бүхнээс чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлийн осол нэмэгдэж байгаа нь статистикээс харагдаж байгаа.
Mining Journal Awards-ийн үнэ цэнэ ба олны талархал 2010 оны арванхоёрдугаар сарын 24-нд “Central Tower”-ийн “Монет” ресторанд Mining Journal Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаа амжилттай болж өнгөрсөн юм. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрөх ажээ. Эдүгээ энэхүү арга хэмжээ гурав дахь жилтэйгээ золгоод байна.
Хятадын дараагийн удирдагч тодортол нүүрсний үнэ өснө Хятадын коммунист намын 18 дугаар их хурал энэ сарын 8-нд Бээжин хотод болох гэж байна. Тус хурлаар намын гишүүд дараагийн удирдагчаа сонгох юм. Хятадад арван жилд нэг удаа эрх мэдэл шилжүүлэх үйл явц өрнөдөг. Энэ хурлын өрнөл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлогч “Энержи Ресурс” “Mining Journal Awards 2011” шалгаруулалт энэ жилээс Гран При шагналыг бий болгосон. Олборлолт, технологи, боловсруулалт, дэд бүтэц, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал гээд бүхий л чиглэлээр сайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг Mining Journal Awards-ын Шилдгийн шилдэг буюу Гран При шагналаар шагнах нь зүйтэй хэмээн Шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулагчид үзсэн юм.
Хайж олсон л бол ухаж, ашиглах эрх нээгддэг тогтолцоог өөрчлөх хэрэгтэй Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгоно” гэсэн заалт орсон. Хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд хатагтай С.Оюуныг Иргэний Зориг Ногоон намын тэргүүн учир намынхаа бодлого, чиглэлийн дагуу дорвитой ажил хийнэ хэмээн иргэний байгууллагууд, салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд найдаж байгаа.
Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй Өнгөрсөн аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хятадын “Гангийн зах зээл болон нүүрс, коксын зах зээлийн хоёр дахь удаагийн бага хурал” болж өндөрлөсөн юм.
Хятадад анхдагч нейтроны реактор баригджээ Хятадын Засгийн газраас цөмийн энергийг хөгжүүлэх гурван үе шат бүхий стратегийн төлөвлөгөө боловсруулсан билээ. Энэхүү стратеги нь нэгдүгээрт даралтын усны реактор, хоёрдугаарт анхдагч нейтроны реактор, гуравдугаарт цөмийн нэгдлийн реактор байгуулах үе шаттай юм.
Нөхөн сэргээлт нь олборлолтоо гүйцэхгүй байна Уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж буй Өмнөговь аймагт байгаль орчны асуудал хурцаар тавигдаж байна. Тулгамдсан энэхүү асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга О.Бадарчтай ярилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO дахин хойшилно Монголын хамгийн том коксжих нүүрсний орд Тавантолгойд олборлолт хийж буй төрийн өмчийн компани “Эрдэнэс Тавантолгой”-н IPO дахин хойшилсон тухай тус компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок мэдэгдсэн байна.
Монголд хөрөнгө оруулагчид чуулж байна “Монголд хөрөнгө оруулах нь” сэдэвт ээлжит чуулга уулзалт өнөөдөр Хонкогт нээгдлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд манай улсад хөрөнгө оруулсан гадаадын уул уурхайн томоохон компаниуд болон хөрөнгийн зах дээр хувьцаагаа арилжиж санхүүжилт босгохыг хүсч буй Монголын цөөнгүй компанийн төлөөлөгчид оролцож байна.