Шинэ мэдээ
SGR-ийн хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн хувьцаа түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрлээ. Өнөөдрийн байдлаар нэгж хувьцааны үнэ 28 хонконг доллараар арилжаалагдаж байна. Сүүлийн 5 хоногт хувьцааных нь ханш 30 хувиар буураад байгаа юм. Тус компани Овоот толгой ордын олборлолтоо зогсоосон нь хувьцааных нь үнэ “уруудахад” хүргэжээ.
ММC: Хятадад хангалттай нүүрсний эрэлт байна
Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт явуулж буй “Mongolian Mining Corporation” /ММС/ Хятадын нүүрсний эрэлт өндөр хэмжээнд байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Тус компани 2015 онд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх даацтай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажилдаа ороод буй юм. Энэхүү төмөр замыг үндсэндээ 800 орчим сая ам.доллараар байгуулах ажээ.
Айвенхоу Майнз нэрээ сольж, “бүл нэмэв”
“Айвенхоу Майнз” компани Захирлуудын зөвлөлд хоёр гишүүн нэмж томилохын сацуу нэрээ өөрчлөхөөр шийдвэрлэснээ өчигдөр мэдээллээ. Тус компанийн Захирлуудын зөвлөл одоогийн байдлаар 11 гишүүнтэй . Үүн дээр нэмж Уоррэн Гүүдмэн болон Рассел Робертсоныг томилсноор гишүүдийн тоо 13 болох ажээ.
Коксжих нүүрсний үнэ 200 ам.долларт бууна
Нүүрсний эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдэж буйгаар уг түүхий эдийн үнэ буурах шалтгааныг товчхон тайлбарлаж болно. Гэхдээ үнэхээр эрэлт буурч буй эсэхэд олон улсын шинжээчид эргэлзэж байна. Гэсэн ч нүүрсний үнэ сүүлийн хэдэн сард үргэлжлэн буурсаар байгаа юм.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар дахиад буурна
Ирэх сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны экспортын татварын үнэ тонн тутамд 12 хувиар буюу 50,5 ам.доллараар буурч, 369,3 ам.доллар болох гэнэ. Энэ тухай тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Дорнод Сибирь болон Хойд Каспийн орд газраас олборлох газрын тосны экспортын татвар одоогийн 232,4 ам.доллараас буурч 173 ам.доллар болох юм байна. Бензиний экспортын татвар 45,4 ам.доллараар буурч, 332,4 ам.доллар болно.
ММС-ийн хувьцаа 800 төгрөг болов
Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 800 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.
“Cаусгоби Ресорсез” олборлолтоо бүрэн зогсооно
Өмнөговийн Овооттолгой хагас коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Ресорсез” компани олборлолтоо энэ сард бүрэн зогсооно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Ашигт малтмалын газар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан ч “Саусгоби Ресорсез” “бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй” гээд Овооттолгойн олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдээлж байсан юм.
Америкийн нефтийн компаниуд ус хэмнэх технологи нээв
Шатдаг занараас нефть, байгалийн хий гаргах өрөмдлөгийн шинэ технологийг 2007 оноос АНУ-д нэлээд өргөн хэрэглэж эхлээд байгаа. Энэ технологи үр ашгаа өгч байгаа ч усны асуудал тулгамдаад байгаа юм. Нефть хийг гаргаж авахын тулд зөвхөн нэг цооногт 23.000 тонн ус хэрэглэдэг.
“Сентерра Гоулд”-ын хувьцааны ханш 26 хувиар унав
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра Гоулд” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 26 хувиар унажээ. Пүрэв гаригт 11,83 канад доллараар хаагдаж байсан хувьцааны үнэ баасан гаригт 7,80 болтлоо унаж, 8,71 болж хаагдсан байна. Зах зээлийн үнэлгээ нь ч 700 гаруй сая доллараар буурчээ. Хувьцааны ханш огцом унасан шалтгаан нь Киргизстаны парламент өнгөрсөн баасан гаригт “Сентерра Гоулд” компанийн Кумторын алтны ордын талаарх Парламентын хорооны тайланг хэлэлцсэнтэй холбоотой юм.
Төмөр зам барих санал оросуудад таалагдахгүй байна
Дэлхийн нүүрсний томоохон орд болох Тавантолгой руу чиглэсэн шинээр барих төмөр замын талыг нь “Оросын төмөр зам” /ОТЗ/ нээлттэй хувьцаат нийгэмлэгийг тавихыг Монгол улс санал болгожээ. Нөгөө тал хэсгийг нь Хятадын компаниудаар бариулахаар тооцоолж байгаа гэнэ.
Дэлхийн эдийн засаг сөрөг хандлагатай байна
Улс орнуудын Засгийн газар, банк санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог цөөн хэдэн байгууллагын нэг “Moody” өчигдөр 15 томоохон банкны зэрэглэлийг бууруулжээ. Энэ дунд “Credit Suisse”, “Morgan Stanley”, “Barclays”, “HSBC”, “Goldman Sachs”, “Deutsche Bank”, “UBS”, “Citigroup”, “BNP”, “Bank of America”, “JP Morgan” болон бусад томоохон банк багтсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэлээд сулруулаад байгаа ажээ.
15 банкны зээлжих зэрэглэлийг бурууллаа
“Moody’s” агентлаг олон улсын хэмжээний 15 банкны зээлжих зэрэглэлийг буруулснаа мэдэгдлээ. Өнгөрсөн тавдугаар сард тус агентлаг нь испанийн 16, италийн 26 банкны зээлжих зэрэглэлийг буруулж байсан юм. Евро бүсийн орнуудын өрийн хямрал дэлхийн эдийн засагд улам гүнзгий нөлөөлж байгаа нь банкуудын зэрэглэлийг ийн буруулах гол шалтгаан хэмээн агентлагаас тайлбарлаж байна.
Нээлтээс хөгжил дэвшил өөд
“Дисковер Монгол 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт удахгүй болно. Чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны гишүүн, “Прайм Инфо” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.