Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Аспайр “Овоот”-ын ашигтай нөөцийг нэмэгдүүлэв Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн ордынхоо ашигтай нөөцийг 178 сая тонн болохыг урьдчилсан байдлаар зарлажээ.
Эрдэс баялгийн ирээдүй Эрдэс баялгийн ирээдүй
Технологийн түрлэг Монголд Технологийн түрлэг Монголд
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц программ хангамжийг танилцууллаа “Эйч Эс И Системс” ХХК уул уурхайн болон бизнесийн байгууллагуудад зориулан “Easy OHS” программ хангамжийг танилцуулах хурлыг “Рокмон”-ы Мэдээллийн төвд зохион байгууллаа. “Программ хангамжийн хэрэглэх шаардлага, ашиглах үндэслэл”, “Программ хангамжийн дэлгэрэнгүй танилцуулга” сэдвүүдээр тус компанийн Гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал С.Отгончулуун нар танилцуулж, видео мэдээлэл хийлээ.
Саарал ус ашиглах асуудлыг хуульчилжээ Хот суурингийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2011 оны арваннэгдүгээр сард батлагдаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулиар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулах асуудал нэг бүлэг болж оржээ.
Лицензээр дамжуулж, гадаад хэлцлүүдээс татвар авна Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компанийн толгой компани бусдад хувьцаагаа зарах бол түүнээс Монгол улс татвар авах тогтолцоо руу орж байна. Энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалаас тодруулга авлаа.
World Mining Investment Congress 2012 Их Британи, Лондон World Mining Investment Congress 2012 Их Британи, Лондон
“Петро Матад”-ын хувьцааны ханш 20-иод хувиар уналаа Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах зээл дээр бүртгэлтэй “Петро Матад лимитед” /LON:MATD/ компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр огцом унаж байна. “Петро Матад лимитед” нь Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компанийн толгой компани юм.
Газрын тосны үнэ эрчимтэй буурч байна Европ дахь өрийн хямралын нөлөөгөөр газрын тосны үнэ унасаар байна. Грек, Францын сонгуулийн үр дүнд Еврогийн бүсийн эдийн засаг өөрчлөгдөх магадлал их болоод байгаа юм. Одоогийн байдлаар газрын тосны үнэ 106.80 ам.доллар/баррель, харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 90.72 ам.доллар байгаа нь өчигдрийн үнэлгээтэй харьцуулахад бараг хоёр ам.доллараар буурсан үзүүлэлт юм.
Полиэтилен геомембраны хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх цаг болсон Геомембраныг “Геонийлэг материалын үндсэн нэр томьёо MNS ASTM D 4439” стандартад “Нэг ба хэд хэдэн нийлэг хуудаснаас бүрдэх, шингэн ба хийг үл нэвтрүүлэх геонийлэг бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байгаа. Үүнийг тайлбарлая. Геомембраныг химийн бүтцийн хувьд полимержүүлэх аргаар гарган авсан давирхай, нэмэлт бодисуудыг нийлүүлэн хавтгай хуудас хэлбэрээр үйлдвэрлэдэг.
Професи нүүрсний худалдааны гэрээ байгуулав “Професи Коул” компани “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тус компани мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд орших “Улаан-Овоо” нүүрсний ордынхоо олборлолтын үйл ажиллагааг 2010 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн юм. Компани “Улаан-Овоо” ордын нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд илүү анхаарч эхэлжээ.
Coal Processing Optimisation Africa 2012” Йоханесбург , Өмнөд Африка Coal Processing Optimisation Africa 2012” Йоханесбург , Өмнөд Африка
“ALTA 2012 Nickel-Cobalt-Copper, Uranium & Gold” Перф, Австрали “ALTA 2012 Nickel-Cobalt-Copper, Uranium & Gold” Перф, Австрали
Япон улс шинэ төрлийн хямд түлш бүтээжээ Япон улсын JGC компанийн мэргэжилтнүүд дулааны цахилгаан станцад зориулсан шинэ төрлийн түлш бүтээсэн байна. Энэхүү түлш нь мазутаас хоёр дахин хямд үнэтэй аж. Шинэ түлшийг чанар муутай нүүрс, усны нийлэгээс гарган авсан бөгөөд мазуттай харьцуулахад тээвэрлэхэд илүү эвтэйхнээс гадна шатдаггүй байна. JGC компани нь шинэ түлшээ 2015 оноос үйлдвэрлэж эхлэх гэнэ.
Иж бүрэн сургалтын лаборатори байгуулагдлаа Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлж буй олон улсын стандарт, шилдэг программ хангамжуудыг Монголын уул уурхайн компаниудад үр өгөөжтэйгээр нэвтрүүлж байгаа “Майкромайн” компани өөрийн нэрэмжит сургалтын лабораторийг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль дээр байгууллаа.
Алтайн хүдэр 300 сая ам.долларын IPO хийнэ Монголын төмрийн хүдэр гол экспортлогчдын нэг “Алтайн хүдэр” компани энэ оны дөрөвдүгээр улиралд Хонконгийн биржид 300 сая ам.долларын IPO хийхээр төлөвлөөд байна. Тус компани нь Говь-Алтай аймгийн Цээл суманд 71.7 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогоод буй “Таян нуур” ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Гэхдээ нөөцийн хэмжээг компанийн зүгээс албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг Хятад эзэлжээ Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын хурал өнгөрсөн Баасан гаригт Бээжин хотноо болжээ. Уг хуралд илтгэл тавьсан Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатарын мэдэгдсэнээр бол, өнгөрсөн жилийн байдлаар Хятад улсын 5639 компани Монголд хөрөнгө оруулаад буй ажээ.
“6th Annual Asia Mining Partnering Forum 2012” Хятад, Бээжин “6th Annual Asia Mining Partnering Forum 2012” Хятад, Бээжин
“Coaltrans Mongolia 2012” болж байна Дэлхийн нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод Монгол улс уг салбарт ямар байр суурь эзэлж буй талаархи олон улсын “Coaltrans Mongolia 2012” бага хурал хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Коалтранс Конференсэс” компаниас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь дэлхийн нүүрсний салбар дахь сүүлийн үеийн мэдээ мэдээллийг солилцох зорилготой юм.
Оросын шинэ Засгийн газрын бүрдлээ “Залуу, шинэ, мэргэжлийн” гэсэн тодотголтой танхим ийн бүрэлдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газраа бүрдүүлэхийн тулд “Их найм”-ын уулзалтад оролцохоос татгалзсан билээ. Орос орныг хөгжлийн шинэ мөчлөгт нь, улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн өдрүүдэд ажиллах Засгийн газартай уншигч Та танилц.