Шинэ мэдээ
Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ
ЭТТ ХК-ийн хувьцааны 14.8 хувийг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Компани 2019 оны үйл ажиллагааны ашгийг 2020 онд нэг иргэн 96 мянган төгрөг хуваарилсан. 2022 оны үйл ажиллагааны тайланд аудитын дүгнэлт хийсний дараа ТУЗ-д танилцуулаад 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Гадаад худалдааны 2023 оны 3 дугаар сарын тойм
2023 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2,071 сая ам.доллароор өсөж 5,704 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 94%-аар буюу 1,822 сая ам.доллароор, импорт 15%-аар буюу 249 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1,573 сая ам.доллароор өсөж 1,824 сая ам.долларын ашигтай гарлаа.
“Хариуцлагатай уул уурхай” хангайн бүсийн чуулга уулзалт болно
“Хариуцлагатай уул уурхай” өдөрлөг ирэх сарын 5-нд Орхон аймагт зохион байгууллагдах аж. Энэ удаагийн өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, AMEP ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар оролцож буй.
Г.Нэргүй: Түншлэлийн хүрээгээ тэлж, хамтарч ажиллах боломжуудыг судлах зорилготой
“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Orgil Turbine Engineering LLC”-ийн Гүйцэтгэх захирал Г.Нэргүйтэй ярилцлаа.
2023 он газрын тос нийлүүлэгчдийн “хэтэвчээ” дахин дүүргэх жил
Орос-Украины зөрчилдөөнөөс “хожиж” байгаа нь эрчим хүчний салбар бололтой. Ямар ч байсан газрын тос, байгалийн хий олборлогчид түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласан болохоо хөрөнгө оруулагчдадаа бахархалтайяа тайлагнах боллоо.
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Shell компани л гэхэд 2022 онд түүхэндээ авч үзээгүй өндөр ашигтай ажилласан жил байсныг зарлалаа. Өнгөрсөн жил тэд 40 тэрбум ам.долларыг цэвэр ашиг болгон “халааслажээ”.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 43 боллоо
Засгийн газраас төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн бүтцэд томоохон өөрчлөлт оруулжээ. Тус компанийн 32 охин компанид ТУЗ болон удирдах ажлыг 270 гаруй гишүүн хэрэгжүүлдэг байсан бол дүрмийн өөрчлөлтөөр 43 хүн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар болсон гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Ашигт малтмалын ордын 2,598 лиценз эзэмшигчид
Өнөөдөр ЦХХХЯ-аас ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл/лиценз/ эзэмшигчдийг төрийн болон хувийн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг гэж үл харгалзан мэдээллийг танилцууллаа.