Шинэ мэдээ
Рио Тинтогийн хувьцаа даваа гарагийн өглөө Нью-Йоркийн биржид 1%-иар өссөн байна
"Рио Тинто" даваа гарагт Монгол дахь Оюутолгойн зэсийн гүний уурхайн олборлолтоо эхлүүлснээ мэдэгдлээ.
2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" компани харилцаагаа сэргээж, Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулах тухай гэрээ байгуулснаас хойш гүний уурхайд 30 удаа тэсэлгээ хийж, уурхайгаас зэсийн хүдэр олборлож эхэллээ.
Автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай
Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр “Оюутолгой” төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй.
Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийн ёслол өнөөдөр болж байна. Гүний уурхайн нээлтийн ёслолд тус уурхайн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүн, 66 хувийг эзэмшигч Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон уурхайчин хамт олон оролцож байна.
Рио Тинто Симандоу уурхайтай холбоотой авлигын асуудлыг шийдэв
"Рио Тинто" групп Гвиней улстай холбоотой авлигын асуудлыг шийдвэрлэхийн тулд 15 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Зургаа гаруй жилийн өмнө Баруун Африкт оршдог тус улсын төмрийн хүдрийн аварга том ордтой холбоотой авлигын хэргийн улмаас "Рио Тинто" компани хоёр дээд албан тушаалтнаа ажлаас халж байсан.
Гадаад валютын улсын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрчээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Петер Акерли: “Эрдэнэ Ресурс Девелопмент” Баян Хөндий алтны төслийг хөгжүүлэх зорилготой
Канадын эрдэс баялгийн хайгуул, олборлогчдын чуулга уулзалт 2023 (PDAC) чуулган энэ сарын 5-нд Канадын Торонто хотноо эхэлсэн билээ.
1932 онд анх зохион байгуулагдсанаас хойш PDAC чуулга уулзалтын цар хүрээ, нөлөөлөл жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр уг чуулганд 1100 гаруй компани бүтээгдэхүүн танилцуулгаа бэлтгэж, 2500 хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоон улмаар дэлхийн эрдэс баялгийн салбарынхны цуглардаг хамгийн шилдэг арга хэмжээ болж чадсан юм.
Тэсрэх бодисын нийлүүлэлт 2023 онд хэвийн явагдана
Уул уурхайн компаниудад тулгараад байгаа олон асуудлын нэг нь тэсэлгээний бодисын дутагдал. 2021 оны сүүлээс эхлэн ОХУ тэсэлгээний бодисоо гадагш гаргахыг хориглосноос болж үнэ нь гурав дахин өссөн. Үүнийг дагаад бусад бодисын үнэ ч өссөн ч эргээд буурсангүй. Цар тахлын үед нэн ховордож уурхайнууд сул зогсолт хийх шахсан нь саяхан.
Перугийн иргэд нэн чухал “уул уурхайн коридор”-ыг дахин хаана
Перугийн Андын нурууны уугуул иргэд зэсийн томоохон үйлдвэрлэгчдийн ашигладаг гол хурдны замыг ирэх долоо хоногт дахин хаах болно гэж орон нутгийн иргэдийн хоёр удирдагч өнгөрсөн бямба гарагт мэдэгдэв. Өмнө нь нутгийн иргэд уул уурхайн компаниудадтай түр эвлэрч, уул уурхайн үйлдвэрлэлийг дахин сэргээх боломж олгож байсан билээ.
П.Сайнзориг: Жижиг “Тавантолгой” ХК экспортлох нүүрсээ ангилан овоолго хийж байна
Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг /2023.03.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр Засгийн газрын шийдвэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацаанд удирдлага, менежментийн ямар шийдвэрүүд гарсан болон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахтай холбоотой мэдээллийг тодруулсан юм.
“Монголын өдөр”-өөр хайгуул, алтны төслүүдээ түлхүү танилцуулна
Хэдийгээр цар тахлын хугацаанд нэг жил өнжиж, 2022 онд цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулсан ч энэ жилийн хувьд PDAC- 2023 дэлхийн 130 гаруй орны шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид нэг дор цуглаж буй хамгийн том арга хэмжээ болно.
ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого хоёр дахин буурчээ
ОХУ-ын газрын тос, байгалийн хийн орлого өнгөрсөн оны хоёрдугаар сард бараг хоёр дахин буурч (46%-иар) 521 тэрбум рубль болсон гэж Bloomberg агентлаг Оросын Сангийн яамны мэдээлэлд үндэслэн тооцоолжээ.
Газрын тос, нефтийн бүтээгдэхүүний татварын орлого 48%-иар буурч, 361 тэрбум рубль болжээ. Оросын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн Urals нефтийн үнэ буурсантай холбоотойгоор тус улсын орлого эрс багассан. Өнгөрсөн сард нэг баррель дунджаар 49.56 ам.доллар байв.