Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Газрын тосны бүтээгдэхүүний хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг (2022.07.04) хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
1900 ажлын байр бий болгох “Монгол ган цогцолбор I” Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК “Шинэ сэргэлт- Монгол ган” хэлэлцүүлгийг “Блю Скай” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа. Тус үйлдвэрийн Концессын гэрээг цуцлан төрд шилжүүлэхээс өмнө хэрэгжиж байсан “Монгол ган цогцолбор I” төслийг үргэлжлүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н. Тавинбэх, ЭЗХЯ, ЗТХЯ, УБТЗ зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулах”-аар тусгасан.
Coal Mongolia 2022: Боомтын сэргэлтийг онцолно Нүүрс тээврийн гол гарц Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа долоон сарын дараа нээгдэж, Тавантолгой-Гашуунсухайт боомтоор нэвтрүүлэх нүүрс тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлаар хоёр орны Засгийн газрын түвшинд удаа дараа хэлэлцэж, ажилласны үр дүнд хоногт хилээр гарч буй авто машины тоо даруй 2-3 дахин өсөж 921-д хүрэв. Сүүлийн хоёр 7 долоо хоногт 1,202 мянган тонн нүүрс экспортолсон нь энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. "Боомтын сэргэлт"-ийг Coal Mongolia 2022 чуулга уулзалт, үзэсгэлэн онцлох болно.
Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.1 сая тоннд хүрэв Улсын хэмжээнд зургадугаар сарын 24-30-нд авто замаар 5,138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 8,064.7 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Харин өнгөрсөн долоо хоногт 619.3 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ажлыг эхлүүллээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг (2022.07.02) эхлүүллээ. Төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт оролцлоо.
Монголын бизнес зөвлөлийн уулзалт боллоо УУХҮ-ийн сайд Г.Ёндон бизнесийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн ээлжит уулзалтад оролцож, Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2022)-д монголын төлөөлөгчид 25 дахь удаагаа зургадугаар сард оролцсон тухай, уул уурхайн салбарт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Газрын тосны үнэ цаашид өсөх үү? Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 109.03-125.19 ам.доллар/баррель, “WTI” төрлийн газрын тосны үнэ 101.6-123.7 ам.доллар/баррелийн хооронд хэлбэлзсэн байна. "Брент” төрлийн газрын тосны үнэ 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 29 минутын байдлаар 114.81 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 106.4 ам.доллар/баррель байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.25%-иар өссөн, “WTI” төрлийн газрын тос 0.38%-иар буурсан үзүүлэлттэй байна.
“Блюскай Секьюритиз ҮЦК”: Хэджинг нь нарийн түвэгтэй мэт боловч санхүүгийн том эрсдлээс хамгаалах зохицуулалт юм Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн эрдэс түүхий эдийн ханшийн өнөөгийн өсөлтийг ашиглах, ханш буурах эрсдлийг багасгах шийдлүүдийн нэг Таваарын Хэджинг (hedging) үйлчилгээг дотоодын эрдэс баялгийн салбарт анхлан нэвтрүүлж буй “Блюскай Секьюритиз ҮЦК” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал У.Анартай ярилцлаа.
УУХҮЯ: Суурь судалгаа сайтай Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга гарна Өнгөрсөн оны намар УИХ-аар хэлэлцэхээр  яригдаж байсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ойрд чимээгүй байна. Парламентын хаврын чуулганаар орох болов уу гэтэл бас л хойшлон намартай золгохоор болжээ. Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадна, дотныхон энэ хууль хэзээ батлагдах бол, хөрөнгө оруулах орчин нөхцлийг хэр бүрдүүлэх бол хэмээн чих тавьж буй. Зарим нь хөрөнгө оруулалт татъя гэж байгаа бол эхлээд энэ хуулийн төслөө олон нийтэд ил болгож, хэлэлцүүл гэдэг шаардлагыг ч хурал, зөвлөгөөн болгон дээр хэлэх болов.
Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэнэ Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Төлбөрийн тэнцэл, урсгал дансны хос алдагдал нь өр зузаарах үндсэн шалтгаан болж байна Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5%-тай тэнцэж байгаа нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ. Нөгөө талаар эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал дорвитой буурахгүй байгаа юм. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна.
Эрчим хүчний нүүрсний ханш дээд цэгт хүрэв Австралийн Ньюкасл боомт дээрх эрчим хүчний нүүрсний шууд худалдааны үнэ тонн тутамдаа 3.4%-иар өсч 402.5 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосныг "IHS Markit"-ийн индекс (2022.06.24) харуулсан байна. Дэлхийн зах зээлд байгалийн хийн нийлүүлэлт, ялангуяа ОХУ-ын Европ руу хийдэг хийн худалдааны биет хэмжээ хумигдаж байгаатай холбоотойгоор нүүрсний эрэлт нэмэгдэж байна. Герман, Австри зэрэг улс орнууд зогсонги байдалд байсан нүүрсний цахилгаан станцуудаа сэргээн ажиллуулахаар болсон бол Япон, БНСУ нүүрсний агуулах дахь нөөц татан авалтаа илүү ихээр нэмэгдүүлэх болсон байна. Нөгөө талд нүүрсний уурхайнууд олборлолтоо тэлэхэд анхаарч байгаа ажээ.
Зэсийн ханш огцом бууралтын дараа ялимгүй дээшлэв Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш 8280.5 ам.долларт (2022.06.24) хүрсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үнэ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зэсийн ханш тус бирж дээр 10390 ам.доллар/тонн хүрч байсантай харьцуулахад энэ нь даруй 20%-иар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү ханш буурсан нь томоохон эдийн засагтай улс орнуудын төв банкууд инфляцын өсөлтийг хазаарлах үүднээс бодлогын хүүгээ чангаруулах бодлого баримтлах болсноос үүдэлтэй. Учир нь хөрөнгө оруулагчид цаашид эдийн засгийн эрчим буурч, түүхий эдийн эрэлт ч дагаад буурна гэж санаа зовниж байна.
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ Засгийн газар энэ зун Бичигт-Зүүнхатавч, Арцсуурь-Шивээхүрэнгийн зүүн болон баруун чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт, Ульхан, Хавиргын боомтыг авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд Завхан аймагт иргэдтэй уулзах үеэрээ хэллээ.
БОАЖЯ, “Рио Тинто Монгол” компани харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Рио Тинто Монгол” компани уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичигт (2022.06.24) гарын үсэг зурж, баталгаажуулснаар 2022-2026 онд дараах чиглэлээр хамтран ажиллахаар болов. Үүнд: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллах; Байгаль орчны салбарт олон улсын сайн туршлагыг хуваалцах, судалгаа, шинжилгээ хийх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх; Олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, хамтран зохион байгуулах зэрэг багтана.
Ж.Цэвээнжав:  Дизелийн түлшний үйлдвэрээ  яаралтай байгуулъя  “Миний унаган мэргэжил Уул уурхай, өрөмдлөг, удаах мэргэжил Газрын тос. Төрөлх ШУТИС, түүний Газрын тос, өрөмдлөгийн инженерийн хамт олонтойгоо тэртээ 1991 оноос эх орондоо Газрын тосны инженер-технологийн мэргэжилтний сургалтыг эхлүүлж, судалгааны чиглэлээ тогтоон, мэргэжлийн тэнхим салбар, багшлах хүний нөөц, сургалт-судалгааны материаллаг баазыг цоо шинээр үүсгэн байгуулж, өргөжүүлэн төлөвшүүлсэн. Монгол эх оронд зөвхөн Газрын тосны чиглэлээр л гэхэд 1500 шахам бакалавр, 100 гаруй магистр, 8 доктор, 104 мэргэшсэн, 64 зөвлөх инженер бэлтгэжээ.  Монгол Улсын газрын тосны салбарын түүхийг бүтээлцэн, 1975 оноос хойш одоог хүртэл багшилж, нийт 2000 гаруй инженерийг  бэлтгэжээ.  Миний шавь нар өнөөдөр  уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, багшилж, геологи-хайгуул, өрөмдлөг, уул уурхай,  газрын тосны салбарт   ажиллаж явна.
Нүүрсний экспорт 7.44 сая тоннд хүрэв Зургаадугаар сарын 17-23-нд авто замаар 4,879 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 7,445.3 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3%-иар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт 583.2 мянган тонн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 300.2%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Гашуунсухайт боомтод автомат тээвэр нэвтрүүлж экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг тус боомтод (2022.06.24) ажиллаж, автомат тээврийн маршрутыг тодорхойлсон байна. Автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгана. Ирэх даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж.
Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээх хүсэлтийг Хятадын талд уламжлав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нарыг хүлээн авч (2022.06.23) уулзлаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд онцлоод хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүслээ.
Ашигт малтмалын салбараас улсын төсөвт 1.5 орчим их наяд төгрөг төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний таван сарын байдлаар 6.51 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3%-иар өсөв. Үүнд Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.46 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Тодруулбал эрдэс баялгийн салбарын орлого төвлөрүүлэлт улсын нийт төсвийн орлогын 22.5%-ийг бүрдүүлсэн байна.
56 57 58 59 60 61 62