Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Н.Батжаргал: “Build Mongolia”-д онцлох бүтээгдэхүүн болох тосолгоо үйлчилгээний модуль танилцуулна “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага "Космик Райс" ХХК-ийн захирал Н.Батжаргалтай ярилцлаа.
Газрын тосны үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн төслийн гэрээг үзэглэв Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн. УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм.
Бараа ихтэй баялаг “дэлгүүр” өргөжих цаг айсуй “Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
“Хүлээлттэй”  Хөрөнгө оруулалтын тухай хууль Байгуулагдаад гурван сарын нүүр үзэж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам дэргэдээ Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай болж амжлаа. Өмнө нь Засгийн газрын бүтцэд ийм агентлаг байсан ч үр дүнтэй тодорхой ажлууд хийж чадаагүй. Ямартаа ч шинээр байгуулагдсан агентлагаа “Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, урт, дунд хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдын дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ” гэж тодорхойлжээ. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хөрөнгө оруулалттай холбоотой олон ажлыг энэ агентлаг хариуцах юм. 
Олборлох бус салбарын компаниудын ажилтнуудын төлдөг НДШ-ийн 50%-ийг буцаан олгоно Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан олгоно. Хоёр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Гурав, нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно
Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн болно Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн - Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн сургалт боллоо Манай улс энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, энэ хүрээнд бүх үйл явцыг цахимжуулахаар болоод байгаа юм. Ийнхүү салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн танхимын сургалтыг (2022.04.15) зохион байгууллаа. Эхний удаад сургалтыг танхимаар явуулсан бол цаашид Үндэсний геологийн алба сургалтыг цахимаар аж ахуйн нэгжүүдийн дунд явуулах бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалт явуулах талбайг нэгдсэн байдлаар зарлах юм байна.
Олборлох үйлдвэрлэлийн тайланд шат ахихад бие даасан хуультай болох шаардлагатай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) 2020 оны тайланг танилцууллаа. 2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн нүүрс, зэс, алтны 60 компанид тулгуурлаж тайланг боловсруулсан байна. Манай улс уг санаачлагад нэгдсэнээс хойш ийнхүү 15 дахь удаагийн тайланг бэлтгэн гаргаж байгаа бөгөөд уг тайлангийн Хараат бус хянагч-нэгтгэгчээр “Грант Торнтон аудит” ХХК томилогдож ажиллажээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 2020 онд Засгийн газарт төлсөн материаллаг төлбөр хийгээд Засгийн газрын хүлээн авсан материаллаг орлогын урсгалыг нэгтгэх гэрээт ажлыг ОҮИТБС-ын 2020 оны стандартын дагуу 2021 оны наймдугаар сарын 6-наас 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.
Салбарын сайд Их Британийн Элчин сайд, Худалдааны элч нарыг хүлээн авч уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински нартай уулзаж, талуудын уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай явагдаж, нийт ажилтны 97%-ийг Монгол ажилтнууд эзэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Худалдааны элч Даниел Кавчински уулзалтын эхэнд дурдлаа. Мөн Оюутолгой төсөл нь Монгол-Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх нөхцөл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
"Цагаанхадад хуримтлагдсан нүүрсийг тусгай гарцаар экспортлох боломжтой" Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.04.13) хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2022.04.13) шийдвэрлэлээ. Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
 Янош Мольнар: Монголын компаниудтай туршлагаа хуваалцаж, хамтарсан төслүүдийг эхлүүлнэ гэж найдаж байна “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч Унгар улсын уул уурхайн салбарын шилдэг байгууллага болох “МЕЧЕКЕРЦ ХХК”-ийн гүйцэтгэх захирал Янош Мольнартай зах зээлд гүйцэтгэх үүрэг, инженерчлэлийн тусгай ур чадварын талаар ярилцлаа.  
Томоохон уурхайнуудын татаасыг орон нутагт 100% өгье  Эл асуудалд (03.28) зохион байгуулагдсан “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцсон таван аймгийн Засаг дарга санал нэгдлээ.  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хоёр өдрийн турш болсон уг хэлэлцүүлэг уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохиогдсоноороо онцлог байв.    Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг зорилгоо болгосон хэмээн  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийн нээлтийн үеэр тодотгосон юм.
ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого 14.5%-иар өсөлттэй гарлаа Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт оны эхний гурван сарын байдлаар 3.63 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.1%-иар дээшилсэн үзүүлэлт болж байна. Энэ дотроо экспорт 1.94 тэрбум ам.долларт хүрсэн нь 2.9%-иар буурсан бол импорт 1.69 тэрбум ам.доллартай тэнцэж 11%-иар нэмэгджээ. Ингэснээр оны эхний гурван сарын байдлаар улсын нийт экспорт импортын дүнгээс 251.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа.
“Build Mongolia 2022” барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэн болно “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгч “Мега Сэлбэг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Барсболдтой ярилцлаа.
Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд гурван мянган тонн нунтаг метал үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан цоо шинэ үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг метал нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох юм.
Цахим технологийн гол “хүнс”-ийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ  Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгдэх цахим технологийн эринд хамгийн чухал шаардлагатай түүхий эд нь зэс, гууль, цагаан тугалга, цайр зэрэг төмөрлөг юм.   Эдгээр түүхий эд болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, жилд 3000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн “Талын металл нунтаг”ХХК  үйлдвэр ашиглалтад орлоо.   Ийм үйлдвэр дэлхийд  ердөө хорь гаруйхан байдаг  ажээ. Үндэсний  хөрөнгө оруулагч “ Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйдвэрийн төсөлд  Будапешт хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага “International Investment Bank” зээл олгосон байна.
“Рио Тинто” Симандоу төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн урьдчилсан шийдвэр гаргажээ. Цаашид төслийн нийт өртөг, дэд бүтцийн гэрээг үндэслэн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах тухай компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон (2022.04.08) компанийн жил бүрийн уулзалтын үеэр тайлбарлажээ. Уг орд нь агуулга өндөртэй хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа юм. “Рио Тинто” уг ордын төслийн 45%-ийг эзэмшдэг бол үлдсэнийг Гвинейн Засгийн газар (15%), Хятадын Chinalco (40%) тус тус эзэмшдэг.
А.Билгүүн: Үндсэн ордын ашиглалтаар илүү үйлдвэржсэн, байгальд нөлөөлөл багатай алтны салбарыг бий болгох боломжтой Алтны экспорт сүүлийн хоёр жилд эрчимтэй өсч тэрбум доллар давах болсон. Энэ онд ч бас алтны экспорт нийт экспортод жин дарж, нүүрс болон бусад эрдсийн худалдааны болзошгүй бууралтыг нөхөх төлөвтэй байна. Цаашид Монгол Улсын хувьд алтны салбарыг дэмжихэд ямар ажлууд дээр анхаарах нь оновчтой талаар “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.   Алтны ханш дэлхийн зах зээлд харьцангуй өсөлттэй байна. Монгол Улсын эдийн засагт ханшийн өсөлт сайнаар нөлөөлөх болов уу. Эдийн засгийн сэргэлтийг хүсэн хүлээж байгаа манайх шиг орны хувьд зах зээлийн таатай нөхцөлийг бүрэн ашиг­лахын тулд юу хийвэл оновчтой вэ?
“Голомт” банк алтны салбарт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ  Голомт банк  уламжлалт  “Голомт алтны форум”-аа  зохион байгууллаа.  Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс гадна уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч   70  гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл форумд  оролцсон юм. Монголбанк бодлогын хүүгээ 2.5%-иар нэмэгдүүлж есөн хувь болгоод байна. 2022 оны эцсийн байдлаар инфляц 7 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нөлөөлжээ. 
63 64 65 66 67 68 69