Шинэ мэдээ
ОХУ АИ92 шатахууны худалдаанд 35%, дизелийн түлшинд 5%-ийн хөнгөлөлт үзүүлнэ
УУХҮЯ-аас "Роснефть" НХН-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсний дүнд Аи-92 автобензинийг 4, 5, 6 дугаар сард урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр 840$/тн үнээр худалдан авахаар тохиролцсон. Харин долдугаар сарын эхээр "Роснефть" компанитай дахин хэлэлцэж долдугаар сараас 2022 оныг дуустал Аи-92 шатахууныг 830$/тн үнээр, ДТ-ийг сар бүрийн хил үнээс 5%-ийн хөнгөлөлттэй авах тохиролцоонд хүрсэн.
Нүүрсний экспорт 9.4 сая тоннд хүрлээ
Улсын хэмжээнд долдугаар сарын 8-14-нд авто замаар 5,323 чингэлэг, төмөр замаар 195 чингэлэг нийт оны эхнээс 9.38 сая орчим тонн нүүрс экспортод гарсан тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Долдугаар сарын 8-14-нд 656.8 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 8.76 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 29.9%-иар өслөө
Үндэсний Статистикийн Хорооноос 2022 оны эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол Улс 2022 оны эхний хагас жилд нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 5.3 ам. доллар, импорт 3.9 тэрбум ам. доллар байна.
Нүүрсний салбар хариуцсан отгон Дэд сайд З.Төмөрбаатар
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакциас “Зууны алдартан” буланг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран бэлтгэж, уншигчдадаа цуврал нийтлэлээр хүргэж байгаа билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дугаартаа бид “Нүүрсний Дондов” нэрээр алдаршсан Монголын уул уурхайн авъяаслаг инженер, аж үйлдвэрийн нэртэй удирдагч, эрдэмтэн Д.Дондовын хөргийг хүргэсэн.Тэгвэл энэ удаад Шарын голын нүүрсний уурхайд засварчин, ээлжийн мастер, хэлтсийн даргаас Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга (1966-1973 он), Ерөнхий инженер (1979-1989 он), Түлш, эрчим хүчний яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны дэд сайд, түлшний болон Уул уурхайн газрын дарга (1991-1996 он), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газрын дарга, мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Дизель түлшний импортын үнэ тонн тутамдаа 65 доллараар нэмэгджээ
Энэ оны эхний хагасын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 865 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын үнийн дүн мөн хугацаанд 67%-иар өсч 766 сая ам.долларт хүрчээ.
2023 онд болох Дэлхийн уул уурхайн конгрессын хурлын бэлтгэл ажлыг хэлэлцлээ
Австралийн Брисбэн хотноо 2023 оны зургаадугаар сарын 26-29-нд Дэлхийн уул уурхайн конгрессын (ДУУК) 26 дахь удаагийн хурал болно. Тус хурал нь“Ирээдүйг нөөцөөр хангаж нийгэмд үнэ цэнийг бүтээх нь” урианд гол анхаарлаа хандуулна гэдгийг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн ДУУК-ын дарга, профессор Марек Цала онцлов. "Mongolian Mining Journal" тус хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна.
Төрийн хэмнэлтийн хууль ба уул уурхайн 100 жил
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2022.06.15/ хуралдаанаар Төрийн хяналт үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоол баталлаа. Энэ жил Монгол Улсад Төрийн хяналт үүсэж хөгжсөний ой тохиож байгаа ба дөрөвдүгээр сарын 29-ны өдөр УИХ-аар батлагдаж, тавдугаар сарын 16-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн Төрийн хэмнэлтийн тухай хууль, журамд нийцүүлэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Төр хяналт тогтоож эхэлсэн ойд төр ач холбогдол өгч тэмдэглэх нь. Харин энэ жил 100 нас хүрч буй уул уурхайн салбарын ой, эрчим хүчний салбарын ой Төрийн хэмнэлтийн тухай хуульд “дарагдан” ямар нэгэн онц гойд зүйлгүй намартай золгох гэж байна. Улс орны эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрч ирсэн салбарын ойг төр эдийн засгийн хүндрэл гээд нэг их ойшоохгүй байна гэж хэлж болно.
Нүүрсний экспорт зургадугаар сард 2.36 сая тоннд хүрч, 261%-иар өсөв
Нүүрсний экспорт оны эхний хагаст 8.08 сая тоннд хүрч, орлогын дүн нь 2.35 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад жингээр 13%-иар буурсан бол үнийн дүнгээр даруй 131%-иар өссөнийг илтгэнэ. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн зургадугаар сард нүүрсний экспортын биет жин 2.36 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 261%, өмнөх тавдугаар сарынхаас 22%-иар тус тус дээшилжээ. Тодруулбал зургадугаар сард нүүрсний экспорт 2021 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд очлоо.
Геологи, уул уурхайн салбарынхан төрийн одонгоор энгэрээ мялаалаа
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, мөн Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбартаа манлайлж, салбарын хөгжилд хөгжилд хөдөлмөр, бүтээлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд, ажилтнуудад төрийн дээд одон гардууллаа.
Сайд Г.Ёндон шагнал гардуулах ёслолыг нээж, “Одоогоос 100 жилийн өмнө Налайхын нүүрсний уурхайг төрийн мэдэлд авснаар хөгжлийн суурь тавигдаж байсан салбар маань өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болтлоо хөгжсөн байна. Өнөөдөр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, экспортын орлогын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шим юм.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг (2022.07.06) хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсад үр ашигтай өөрчлөлт авчрах сайн талтай тул дэмжиж байгаа, боломж нээхийн хэрээр хараат байдал нэмэгдэх эрсдэл байгааг анхаарах, хуурамч шатахууны асуудал дээр бусад шатахуунтай татварын ижил нөхцөл, шаардлага тавих, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хуулинд нэмэлт оруулахдаа олон улсын нөхцөл байдлыг анхаарч, сөрөг нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, дотоодын зах зээлээ болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалж, зах зээлийн зарчмаар явуулан гэрээ, хэлэлцээрээ сайн хийвэл тийзний үнэ буурах эерэг нөлөөтэй гэсэн саналыг хэлсэн гэлээ.
Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан юм. Уул уурхайн салбараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо. “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол улсын Төрийн шагнал хүртээжээ.
“MONGOLIA MINING 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн Степпе Аренад зохион байгуулагдана
“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш Степпе Арена буюу Мөсөн Өргөөнд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.
Дэлхийн уул уурхайн конгрессын ОУЗБХорооны хуралдаан Монголд анх удаа болно
Дэлхийн Уул уурхайн конгресс (ДУУК)-ын Олон улсын зохион байгуулах хороо (ОУЗБХ)-ны 103 дугаар хуралдаан 2022 оны долдугаар сарын 12-нд Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн уул уурхайн Конгресс нь уул уурхайн техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог НҮБ-д бүртгэлтэй олон улсын мэргэжлийн байгууллага юм. 1958 онд Польшийн профессор Б.Крупински санаачлан байгуулсан энэ байгууллагад 1967 оноос Монголын төлөөлөгчид Конгрессын хуралдаануудад оролцож ирсэн.
Н.Цэрэнбат: Оюу толгой төслийн ирээдүй бол мэдлэг, чадвартай монголчууд
Оюу Толгой бол дэлхийн зэсийн салбарт төсөл хэрэгжүүлэгчдийн анхаарлыг татдаг том төсөл. Гэхдээ энэ төслийн 34%-ийг Монголын ард түмэн үнэ төлбөргүй эзэмших ёстой гэсэн маргаан олон жил явж ирсэн. Үе үеийн Засгийн газар, улс төрчид үнэгүй авах юмаа үнэтэй авлаа гэдэг маргаан эцэслэгдсэн нь хэлэлцээрт орж ажилласан Ажлын хэсгийнхний гол амжилт юм. Миний хувьд энэ Ажлын хэсгийн нэг гишүүн нь. Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34%-д ногдох 2.3 тэрбум ам. долларын нийт дүн, зээл болон зээлийн хүүг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд бүрэн тэглэсэн. Ажлын хэсгийнхэнтэй гар нийлэн ажилласандаа төрийн төлөөлөл “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал болон хувь хүнийхээ хувьд би сэтгэл өндөр байна. “Эрдэнэс Оюу Толгой” компанийн үе үеийн Гүйцэтгэх захирлууд бүгд үүний төлөө л ажиллаж ирсэн. Юутай ч бидний энэ цаг үед төсөл тойрсон маргааны нэг хэсгийг шийдвэрлэж, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүллээ.
Эгийн голын УЦС-ын төсөлд ОХУ-тай хамтрах хүсэлтээ Ерөнхий сайд илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров (2022.07.05) бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийн асуудлыг онцолж, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний тулд манай улсын нутаг дэвсгэрт Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ОХУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулна
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсад айлчилж байна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров ажлын айлчлал хийхээр өнөөдөр өглөө манай улсад хүрэлцэн ирлээ. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах төслүүдийг урагшлуулах, манай улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг (2022.07.04) хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нар асуулт асууж, саналаа илэрхийлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.