Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулна Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.02.16) Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг байгуулахаар шийдвэрлэлээ. Шинэ агентлаг хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдад төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлнэ.
С.Батболд: Цар тахалтай ч ложистикийн бүтээн байгуулалтууд сааталгүй явж байна Өнгөрсөн хоёр жилд хэдийгээр цах тахалтай хүндхэн байсан ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил сааталгүй явж ирсэн. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 85 орчим хувьтай явж байна. Тус чиглэлийн төмөр замаар энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр туршилтын тээвэр зохион байгуулахаар төлөвлөсөн. Батлагдсан төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нийт гүйцэтгэл 2021 оны жилийн эцсийн байдлаар 73.9%-тай явж байна. Төслийн барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Азийнхан Оросыг орлох түнш хайж эхлэв Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаа, Украинтай холбоотой геополитикийн хурцадмал байдал зэрэг нь зарим улс орныг түүхий эдийн шинэ түнш хайхад хүргэж байна хэмээн Bloomberg бичжээ. Энэ байдал ОХУ-тай нягт уялдаж байгаа юм. Учир нь, Украины эргэн тойронд хурцадмал байдал үүссэн нь олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч болзошгүй байдал үүсгээд байгаа билээ. Хэрвээ ийм эрсдэлтэй байдал үүсч, худалдааны хязгаарлалт хийгдвэл түүхий эдийн хувьд ОХУ-аас хамааралтай Азийн нөлөө бүхий хэрэглэгчид хэрхэхээ тооцоолж эхэлсэн ажээ.
Газрын тосны ханш 2014 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрэв Дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны ханш үргэлжлэн өсч баррель тутамдаа 96.78 ам.долларт хүрсэн (2022.02.14) байна. Энэ нь газрын тосны ханшийн хувьд 2014 оноос хойших дээд үзүүлэлт бөгөөд он гарсаар ханш 20 гаруй хувиар өссөнийг илтгэнэ. Харин өнөөдрийн байдлаар Брэнт тосны ханш ялимгүй буурч 95.8 ам.доллар/баррель болоод байна. Газрын тосны томоохон олборлогч ОХУ болон Украины хооронд мөргөлдөөн үүсч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэйгээр ийнхүү зах зээлд ханш өссөөр байна.
“Оюутолгой” ХХК  “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-тай шинэчилсэн гэрээ байгууллаа “Геологийн төв лаборатори” ТӨҮГ болон “Оюутолгой” ХХК экспортын зэсийн баяжмалд хөндлөнгийн хяналтын шинжилгээ гүйцэтгэх болон дээжлэлт хийх гэрээг шинэчлэн байгуулж, өнөөдөр /2022.2.15/ гарын үсэг зурлаа.
“Эрдэнэс Тавантолгой”: Жолоочгүй технологиос эхлүүлээд аюулгүй, зардал багатай шийдлийг нэвтрүүлнэ Олборлолтыг 15 жилийн хугацаанд ямар технологиор хөгжүүлэх вэ гэдэг нь тэргүүн зэргийн асуудал болж тавигдсан. Юун түрүүнд бид технологийн хувьд жолоочгүй технологиос эхлүүлээд аюулгүй байдлыг хангасан зардал багатай технологийг нэвтрүүлнэ. Энэ төслүүдээ 2022 оноос санхүүжүүлэхээр тодорхой төслүүдийг ТУЗ-өөрөө батлуулсан.
Хилийн боомтын бүсэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэвээр үргэлжилнэ Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Харин хилийн боомт орчимд цар тахлын халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн онд 3.81 сая тоннд хүрч 33.4%-иар өсчээ Өнгөрсөн онд манай улс нийт 3,815.0 мянган тонн баяжуулсан нүүрс үйлдвэрлэсэн нь 2020 оныхоос 954.8 мянган тонн буюу 33.4%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан тухай салбарын яам мэдээллээ. Мөн 729.8 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тонн катодын зэс, 35.9 мянган тонн металл бэлдэц, 35.6 мянган тонн метал цувимал, 4.1 мянган тонн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэжээ.
Эрэлт нэмэгдэж, дизель түлшний нийлүүлэлт багасчээ Олон улсад дизель түлшний нийлүүлэлт багасч эдийн засагт эрсдэл үүсгэж эхэллээ. Нефть боловсруулах үйлдвэрүүд цар тахлын дараах эрэлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас байгалийн хий, нүүрс, түүхий нефтийн үнэ нэмэгдсээр байна.
УУХҮЯ: Эрдсийн экспорт өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өсөлттэй гарлаа 2022 оны хоёрдугаар сарын 4-10-нд авто замаар 1224, төмөр замаар 654 чингэлэг, оны эхнээс нийт 806.7 мянган тонн нүүрс экспортолсон байна. Зэсийн баяжмалын тухайд мөн хугацаанд авто замаар 152 чингэлэг, төмөр замаар 329 чингэлэг, харин оны эхнээс 124.5 мянган тонн зэсийн баяжмал гадагш нийлүүлжээ. Төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 1086 чингэлэг буюу оны эхнээс нийт 165.2 мянган тонн бүтээгдэхүүн экспортолсон байна.
Газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын төсөвт 65 тэрбумын нэмэлт орлого оруулна Сүүлийн үед дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өсч байгаа нь зарим улсад ашигтай тусч байна. “Bloomberg”-т мэдээлснээр газрын тосны үнийн өсөлт ОХУ-ын төсөвт 65 тэрбум ам.долларын нэмэлт орлого оруулах төлөвтэй байгаа аж. Энэ онд нэг баррель газрын тосны үнэ 90 ам.доллараас буурахгүй нь тодорхой учир ОХУ-ын төсөв үүнээс ч их ашиг олох боломжтой гэж эдийн засагчид тооцоолж байна.
Зэсийн ханш 10200 доллар давж өслөө Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 10220.5 ам.долларт хүрч (2022.02.10) өслөө. Тодруулбал өчигдөр ганцхан өдрийн дотор зэсийн ханш тус бирж дээр 3.4%-иар нэмэгджээ. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн аравдугаар сараас хойших дээд хэмжээнд хүрлээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш өчигдөр 10380 ам.доллар/тонн-д хүрч өсчээ.
Алтны үнэ буурахгүй Хэдийгээр хөгжингүй орнуудын эдийн засгийн тогтворгүй байдал, хөрөнгийн зах зээлийн савлагаа буурахгүй байгаа ч алтны үнэ 2022 он гараад тогтвортой, унц нь 1800 ам.доллараас давсан хэвээр байна. CNBC сувгийн мэдээлснээр алт эрэлт болон үнэлгээгээрээ биткоиноос илүү байгаа аж. АНУ-ын 10 жилийн хугацаатай Төрийн сангийн бонд болон ам.долларын индексийн өсөлт ч алтны зах зээлд сөргөөр нөлөөлсөнгүй. Олон улсыг хамарсан инфляцийн өсөлт, цар тахлын улмаас үргэлжилж буй эрсдэл зэргээс шалтгаалан макро эдийн засгийн төлөв байдал хүнд хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч алтанд хөрөнгө оруулах нь эрсдэл багатай байгаа бөгөөд энэ нь биткоин зэрэг эрэлт ихтэй хөрөнгө оруулалтаас ч илүү давуу талтай байгааг санхүүгийн шинжээчид онцолж байна
Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ.
Хятад улс нүүрсний ханшийг тогтворжуулахад анхаарна Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо болон Үндэсний эрчим хүчний газар хуралдаж, цаашид нүүрсний ханшийг тогтвортой барих тухай уулзалт хийсэн (2022.02.10) байна. Тус улсад уурхайн аман дээрээс борлуулах эрчим хүчний нүүрсний ханшийг (5500 ккал илчлэгтэй) тонн тутамд нь 700 юань (110 ам.доллар)-д барихаар төлөвлөж байна. Харин эргийн боомтууд дээр 900 юань/тонн-оос дээшгүй байхаар уулзалтаар хэлэлцжээ. Уг уулзалтад нүүрс олборлолтын гол бүс нутаг болох Шанси, Шэнси, Өвөрмонгол зэрэг мужийн эрчим хүчний газрын төлөөллүүд болон China Energy Investment, China Coal Energy, Hebei Port Group –ийн удирдлагууд оролцжээ.
“Энержи Ресурс” өнгөрсөн онд 1.2 сая тонн нүүрс борлуулжээ Өмнөговь аймгийн Ухаахудагийн нүүрсний уурхайд олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" 2021 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээ танилцуулсан байна. Өмнөх онд компани нийтдээ 4.3 сая тонн нүүрс уурхайгаас олборлож, үүнээс 3.7 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт боловсруулжээ. Компани нийт 1.8 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэсэн бөгөөд 1.2 сая тонн коксжих нүүрс борлуулсан үр дүнтэйгээр ажиллажээ.
Занарын үйлдвэрлэл сэргэлээ Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт АНУ-ын занарын үйлдвэрлэлийг сэргээлээ. ОХУ болон ОПЕК-ийн (Нефть экспортлогч орнуудын холбоо) хооронд байгуулсан газрын тосны олборлолтыг бууруулах хэлэлцээрээс АНУ ашиг хүртэж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.  Газрын тос, байгалийн хийн үнийн өсөлт тус салбарт эерэг дохио өгч, зарим компани өрсөлдөгч компанидаа ч хөрөнгө оруулах нь нэмэгджээ.
Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын ажлыг эцэслэсний дараа Хангид төвлөрнө Одоогийн байдлаар өмнөд хөршийн хувьд дээрх гурван боомтын чиглэлд автозам, төмөр замаа хил рүү тулгаад байгуулчихсан байгаа ажээ. Цаашид үүн дээр нэмэгдээд Ханги боомтын чиглэлд дэд бүтэц байгуулах ажлыг манай талаас идэвхийлэн хэрэгжүүлж байна. Гэхдээ эхлээд гол гурван боомтын харилцан нэвтрэлцэх асуудлыг хоёр талаас цэгцлэх юм байна. Мөн эдгээр гурван боомтоос гадна “Нэг бүс-Нэг зам” санаачлагын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүдийг холбох хурдны автозам, хос төмөр зам байгуулах асуудлыг ярилцжээ. Энэ хоёр төсөлтэй холбоотой ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн байна. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүднээс 49 км бүхий баганан тулгуурт гүүрэн байгууламж (LRT), хот тойрсон 71 км хурдны зам байгуулах төслийн талаар танилцуулсан. Хоёрдугаар сарын дундуур болох хурлаар эдгээр төслийг эрчимжүүлэх боломжийн талаар талууд ярилцах ажээ.
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хаасан бол энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлсэн билээ. Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрсийг гаргаж эхэллээ. Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдаад байсан бөгөөд цаг агаар дулаарсны улмаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
ГЕГ: Эрдсийн экспорт оны эхний сард огцом буурлаа Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний сард 1 тэрбум 96 сая ам.доллартай тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 0.2%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 539.6 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.7%-иар хумигджээ. Харин импортын тухайд оны эхний сард 556.5 сая ам.долларт хүрсэн нь 21.3%-ийн өсөлттэй гарлаа. Ийнхүү экспорт хумигдахад нэгдүгээр сарын 27-ныг хүртэл Замын-Үүд-Эрээний боомтын төмөр замын задгай тээвэр зогссонтой холбоотой юм. Улмаар нэгдүгээр сарын сүүлийн хоногуудад зэсийн баямжал, төмрийн хүдэр болон бусад эрдсийн тээвэрлэлтийг сэргээж эхэлсэн.
69 70 71 72 73 74 75