Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Дорнын говьд ураны туршилтын олборлолт хийж байна  Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь ураны Зөөвч-Овоо ордод 2021 оны долдугаар сараас үйлдвэрлэлийн туршилт хийж байна. “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын хэлснээр  одоо өдөр­төө  25 кг уран олборлож байгаа ажээ. Үйлдвэрлэлийн туршилтыг 2022 оны эцэс хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд 20 гаруй тонн уран олборлох төлөвлөгөөтэй. Үйлдвэрлэлийн туршилтын үр дүнгээр нарийвчилсан ТЭЗҮ-д шаардлагатай өгөгдөл, мэдээллийг авахаас гадна техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүлийг баталгаажуулна.
"Степ голд" Алтан цагаан овоо төслийн өргөтгөл шатны техникийн тайлангаа танилцууллаа Дорнод аймагт Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж байгаа “Степ голд” компани төслийн өргөтгөл шатны үйл ажиллагаанд холбогдох техникийн тайлангаа гаргасан тухайгаа мэдээллээ. Уг тайланг “DRA Global” компани боловсруулсан байна. Тус техникийн тайланд дурдсанаар өргөтгөлийн шатны төсөл хэрэгжсэнээр алтны ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, нийт борлуулалтын орлого 1.72 тэрбум ам.доллараар хэмжигдэх ажээ. Өргөтгөл шатны тогтвортой үйлдвэрлэлийг 2023 оны дөрөвдүгээр улирлаас эхлүүлэх төлөвтэй байна.
Оюутолгой: Сүүлийн 10 жилд 914 мянган модны суулгац бэлтгэж, нөхөн сэргээлтэд ашиглажээ Тус компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр “Байгаль орчинд ээлтэй байх нь манай компанийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөж байгаа. Оюутолгой төслийн талбайгаас гадна үндсэн дөрвөн дэд бүтцийн байгууламж байдаг. Гүний хоолойгоос ус татах шугам хоолой, “Ханбумбат” онгоцны буудал, хил хүртэлх засмал зам болон цахилгаан өндөр хүчдэлийн шугам үүнд багтаж байгаа. Уурхай нь 8500 га талбайг хамарч байгаа. Үүнд ил уурхай, хаягдлын сан, баяжуулах үйлдвэр зэрэг олборлолтод шаардлагатай барилга байгууламжийг барьсан байдаг юм.
О. Батнайрамдал: Баялгийн сангийн хуулиар мега төслүүд урагшлах эрх зүйн орчин бүрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичигт байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх зорилт тусгагдсан. Одоогоор дэлхий дээр 130 гаруй үндэсний баялгийн сан 9,3 орчим их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт хөрөнгийн бараг 10 хувийг удирдаж байна гэсэн үг.
CRU: 2030 оноос нүүрсний эрэлт буурч, Монголын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ “Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 
УУХҮЯ: Он гарсаар 15 сая тонн нүүрс экспортлов 2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
"Оюутолгой"-н ТУЗ 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилт баталлаа "Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 
Энэтхэгт коксжих нүүрс экспортлох болон газрын тосны төслийн явцын талаар ярилцав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Үндэсний геологийн алба Польшийн геологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдлийг үнэлэх талаар хэлэлцлээ “Монголын тогтвортой санхүүгийн форум-2021”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбоо, Олон Улсын Санхүүгийн корпорац (ОУСК) хамтран “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт салбар хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн банк, ОУСК-ийн холбогдох мэргэжилтнүүд “Санхүүгийн салбарт уур амьсгалын эрсдэлийг үнэлэх нь” сэдвийн хүрээнд зохицуулагч байгууллага болон санхүүгийн байгууллагуудын анхаарах зүйлс сэдвээр  тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
“Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт боллоо Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй  “Монгол Улсын нүүрсний экспорт: боломж, сорилтууд” зөвлөлдөх уулзалт  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II  байрны хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.  Зөвлөлдөх уулзалтыг ШУА-ийн Олон улс судлалын Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай хөтлөн явуулж, тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо нээж үг хэллээ.
“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны арилжааны захиалга 46.2%-иар давж биеллээ Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17.5 сая ширхэг (17,484,662 ширхэг буюу нийт хувьцааны 5.9%-тай тэнцэх) хувьцааг нэмж гаргах замаар 14.25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны аравдугаар сарын 4-8-нд хийсэн. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, захиалгын нийт дүн компанийн анх санал болгосон хэмжээнээс 46.2%-иар давж биелсэн. Ийнхүү аравдугаар сарын 13-наас эхлэн Монголын хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. 
Оюутолгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстойг Ерөнхий сайд илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.
Ерөнхий сайд “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захиралтай уулзалт хийнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзалт хийнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой өмнө нь хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.
Н.Тавинбэх: Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах нь бидний нэг том зорилт Эрчим хүчний салбар хүндхэн сорилттой жилүүдийг туулж байна. Ковид-19 эрчим хүчний салбарт тодорхой нөлөө үзүүлж буй нь мэдээж. Цар тахлын энэ үед иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газар цахилгаан, дулааны үнийг хэрэглэгчдийн өмнөөс төлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ нь эрчим хүчний салбарын ачаалалд нөлөөлөхүйц шийдвэр байсан. Өнөөдөр эрчим хүчний ачаалал хэр байна вэ? Сэтгүүлийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ  жилдээ 4-6%-ийн өсөлттэй. Цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээ 2020 онд 8,850.5 сая кВт*ц байсан, үүний  80.7%-ийг дотоодын үйлдвэрлэл буюу дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр, дизель станцын үйлдвэрлэл, 19.3%-ийг импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ эзэлж байна. 2020 онд төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 1308 МВт хүрсэн бол 2021-2022 оны өвлийн их ачааллын үед 1371 МВт хүрэх төлөвтэй байна.
“Багануур” ХК экскаваторын 4 дэх шанагаа үйлдвэрлэжээ Дотооддоо техникийн тоног төхөөрөмж үйлдвэрлэснээр цар тахлын улмаас хил гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц муу, дээр нь техник хэрэгсэл нь үнэтэй байгаа энэ үед дотоод нөөц боломжоо ашиглаж хэмнэлт гаргасан ажилд тооцогдож буй юм. Тухайлбал, “Багануур” ХК-д ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрөв алхагч экскаватор нь жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэдэг аж. Ийм хэмжээний ажил гүйцэтгэхэд жилд хоёр ширхэг шанага худалдан авах шаардлагатай болдог байна. Импортын шанага нь зах зээлд тус бүр 250-300 сая төгрөгийн үнэтэй байдаг юм. Харин дотоод нөөц бололцоогоо ашиглаж өөрсдөө үйлдвэрлэхэд ердөө 90 сая төгрөг зарцуулж байгаа ажээ.
Fortescue Metals 2040 онд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн арилгах амлалт өгөв Австралийн төмрийн хүдрийн дөрөв дэх томоохон компани “Fortescue Metals Group” үйл ажиллагааны хүрээн дэх шууд болон шууд бус (scope/хамрах хүрээ 1 болон 2) хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2040 он гэхэд арилгах амлалт өнгөрсөн онд өгсөн байсан юм. Улмаар энэ оны гуравдугаар сард уг хугацааны товыг 2030 он болгож наашлуулсан. Энэ нь “Рио Тинто”, “BHP”, “Вале” зэрэг томоохон компаниудаас даруй 20 жилээр эрт зорилтдоо хүрнэ гэсэн үг. Гэхдээ үүнд нийлүүлэлтийн сүлжээн дэх хүлэмжийн хийн ялгаруулалт буюу үйл ажиллагаанд хамааралгүй хэсгийг (scope/хамрах хүрээ 3) бууруулах амлалт багтаагүй байсан юм. Тэгвэл тус компани аравдугаар сарын 5-нд уг амлалтыг 2040 он гэхэд биелүүлэхээ мэдэгджээ. Ингэснээр тус компани хүлэмжийн хийн ялгаруулалтаа бүрэн хэмжээгээр бууруулах зорилтыг хамгийн эрт биелүүлэх олборлогч компаниар тодорч байна.
Алтны ханш инфляцаас үүдэлтэйгээр өсөж эхэллээ Дэлхийн зах зээлд алтны ханш унц тутамдаа 1870 ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс хойших дээд хэмжээ юм. Голлох эдийн засагтай орнуудад инфляцийн хэмжээ нэмэгдэж байгаа нь ийнхүү найдвартай хөрөнгө оруулалт буюу алт руу хошуурахад нөлөөлж байна. Цаашид үнэт металууд буюу алт, мөнгөний ханш үргэлжлэн өснө гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг баталлаа УИХ-ын  нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж (2021.11.18) баталлаа. Ирэх оны мөнгөний бодлого нь цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байна.
БНХАУ болон Монгол Улс төмөр замын огтлолцлын цэгээ тохиролцлоо Монгол Улсын хувьд 2022 онд 36.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд хилийн  нэвтрэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнтэй холбоотой  Монгол Улсын Засгийн газар нүүрс тээврийн сайжруулах олон ажил хийж байна. Засгийн газрын өнөөдрийн /2021.11.17/  хуралдаанаар төмөр замын огтлолцлын цэгийг тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал,  сүүлийн 7-8 жилд шийдвэрлэж чадахгүй байсан Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилээр дайран өнгөрөх төмөр замын солбицлын цэгийг тодорхой болгосон байна. Ингэхдээ энэ сарын 12-нд БНХАУ-ын талаас Монголын талд ирүүлсэн нот бичгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах үүргийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгажээ.
77 78 79 80 81 82 83