Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Нүүрс тээврийн шударга бус тогтолцоог эсэргүүцэж жолооч нар жагсаж эхэллээ Нүүрсний гол гарц болсон Гашуунсухайт боомтын Цагаан хад бүсэд нүүрс тээврийн жолооч нар өнөөдрөөс зам хааж бөмбөлөг тээврийн тогтолцоонд буй шударга бус асуудлуудыг залруулахыг шаардаж эхэлжээ. 40 хүртэлх тооны жолоочийг нэг баг болгон нүүрс тээвэрт явуулах арга хэмжээ буюу бөмбөлөг тээврийн систем нь жолооч нарын тээвэрлэлт хийх хуваарьт тэгш бус нөхцөл үүсгэж буй ажээ.  Ингэснээр тээвэрчид тодорхойгүй олон хоногоор сул зогсолт хийж, ажил, эрүүл мэндээрээ хохирч буй ажээ. Түүнчлэн жолооч нарын шинжилгээний хариу нөгөө талд эерэг, дотоодын шинжилгээгээр сөрөг гарч буй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд тээвэрчдийн зүгээс бөмбөлгийн тогтолцоог ил тод, шударга болгохыг шаардаж эхэллээ. Энэ долоо хоногт Сангийн сайд Б. Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болжээ.
Гашуунсухайт боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.
Х.Батжаргал: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэл эхэлж байна Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулагчдын санал гомдлын нэгдсэн сан, уул  уурхайгаас гадна ямар салбаруудад хөрөнгө оруулалтыг татах боломжтой талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчны талаар ярилцлагаа эхлэе. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг тус тус батлан мөрдөж байсан.
“Эрдэнэс Тавантолгой”: 2021 оны магадлан аудитыг хийж дуусгав Уг нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд олон улсын Афнор группын Монгол дахь төлөөлөл “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффис болон салбар уурхайд магадалан аудитыг жил бүр явуулдаг ба 2021 оны магадлан аудитыг хийж дууслаа. Стандартын шаардлагын дагуу үл тохиролгүй, гэрчилгээг үргэлжлүүлэн хадгалуулах санал бүхий  урьдчилсан дүгнэлт гарсан ба уг дүгнэлтийг Франц дахь Афнор группын хурлаар хэлэлцэж эцэслэн шийдвэр гаргах аж. Мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зүгээс анхаарах буюу сайжруулах ажлын саналыг хүлээн авч төлөвлөгөөндөө тусган байнгын тасралтгүй сайжруултыг хийж тогтолцоогоо сайжруулан ажиллахаар болжээ.
УИХ-ын даргад хүрсэн хөрөнгө оруулалтыг сайжруулах саналууд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбоотой байр сууриуд сүүлийн хэд хоног идэвхтэй байна. Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын урсгалыг татах чиг гарцыг нээх тус хуулийн талаар эрх баригч МАН-ын бүлэг дээр яригдаж  байгаа ба цаашид УИХ-аар  хэлэлцэх юм. Хэдийгээр Монгол улс хууль, зохицуулалтын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтад нээлттэй ч хөрөнгө оруулалтын урсгал гаднын бусад оронтой харьцуулахад хангалтгүй. Статистик дүн мэдээнээс харахад, 2012 оноос хойш гаднаас орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 81%-ийг байгалийн нөөц баялагт чиглэсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм.
"Эрдэнэ Ресурс"-ын нэмэлт хувьцааны арилжааны захиалга 46.2%-иар давж биеллээ Канад Улсын Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч компани болох “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь нийт 17.5 сая ширхэг (17,484,662 ширхэг) хувьцааг нэмж гаргах замаар 14.25 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны аравдугаар сарын 4-8-ны өдрийн 17 цаг хүртэл авч дууслаа.
“Занаду Майнз” Улаан уул талбай дахь өрөмдлөгийн ажлаа танилцууллаа Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани (ASX:XAM, TSX:XAM) Дорноговь аймгийн нутаг дахь Улаан уул зэс, алтны хайгуулын талбайн өрөмдлөгийн ажлын үр дүнг танилцууллаа. Өрөмдлөгийн талбайг тус компани JOGMEC (Japan Oil, Gas and Metals National Corp)-тэй хамтран эзэмшдэг.  Тус компани уг талбайн Stairy хэсгийн ойролцоо нийтдээ 3000 тууш метр өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэснээр зэс, мөнгөний баялаг агуулга бүхий хэд хэдэн цооног өрөмдсөн тухайгаа өгүүлжээ. 
Нүүрсний экспорт жингээр 40% буурсан ч, орлогоор 1.7%-ийн өсөлттэй гарлаа Улсын экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн салбарын гадаад худалдаанд зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүллээ. Оны эхний есөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2.31 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 97.8%-иар өсчээ. Харин зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Зэсийн ханш олон улсын зах зээлд өссөн нь экспортын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн. Тунгаасан зэсийн тухайд мөн хугацаанд нийтдээ 7.8 мянган тонныг экспортолсон нь 26%-иар өссөн бол орлогын тухайд хоёр дахин нэмэгдэж 69 сая ам.доллартай тэнцжээ.
“Credit Suisse”: Хятадын гангийн эрэлт оны эцсээр буурах төлөвтэй “Credit Suisse” банк долоо хоног тутмын “Metals & Mining Weekly” тайлангаа танилцуулжээ. Дэлхийн зах зээлийн метал, ашигт малтмалын нөхцөл байдлыг судалдаг энэхүү тайланд Хятад улсын барилгын салбар, төмрийн хүдрийн эрэлтийг онцолсон байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр улиралд Хятад улсын гангийн эрэлт сул байх төлөвтэй. Үүнд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд тавих Бээжингийн хязгаарлалтын бодлого, “Evergrande” компанийн санхүүгийн хүндрэл, тус улсын эрчим хүчний хомсдлын улмаас аж үйлдвэрлэл хязгаарлагдах зэргээр нөлөөлж болзошгүй аж.
Бусдын буруу Хэрэглээ, хүртээмж, нийлүүлэлт нь Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлэхүйц хэдэн бүтээгдэхүүн байгаагийн нэг нь шатахуун. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг учраас нийлүүлэлтийг тогтвортой байлгах, хомсдол, тасалдал үүсгэхгүй байх нь чухал ач холбогдолтой. Гэтэл энэхүү стратегийн бүтээгдэхүүний хувьд Монгол Улс 100 хувь гаднын импортоос хамааралтай. Шатахууны үндсэн түүхий эд газрын тосны чамгүй нөөцтэй боловч дотооддоо олборлож, боловсруулсан түүхгүй. Харин социализмын үед хойд хөрш Орос руу экспортолж байсан бол одоо урд хөрш Хятад руу экспортолж байна. Стратегийн бүтээгдэхүүн шатахууны хувьд гадаад орны импортоос бүрэн хамааралтай байх нь эдийн засгийн аюулгүй байдал гэдэг ойлголтыг үгүй хийж байгааг олон ч жил шүүмжилж ярьсан ч байдал өөрчлөгдөөгүй хэвээр. 1990-ээд оны эхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийн энгэрийг мялаасан газрын тосны үр шимийг монголчууд хүртэж эхлээгүй л байна. 
Цар тахлын байдал Хийн хоолойн төслийн ажлыг удаашруулж болзошгүй Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн 2020 оны тавдугаар сараас 2021 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаар мэдээллийг Шадар сайдад уламжиллаа. Уг төсөл нь Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын  2019 оны арванхоёр дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд болон ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга нар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих боломжийг хамтран судлах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь олон жил яригдсан энэхүү төсөл хэрэгжих эхний бодит алхам болсон.
“Айвенхоу Майнз”, “BHP Group”-ийн хэлэлцээр уул уурхайнхны анхаарлыг татав Зэсийн үлэмж нөөцтэй “Камоа-Какула” бүлэг ордын талбайтай зэргэлдээ орших геологи хайгуулын “Western Foreland” төслийг “Айвенхоу Майнз”-аас худалдан авах урьдчилсан хэлэлцээрийг “BHP Group” хийж байгаа мэдээлэл дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн талаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд албан ёсны мэдэгдэл хийгээгүйн зэрэгцээ “BHP Group” зүгээс ч тайлбар өгөөгүй байна.  Уул уурхайн хоёр том компани хэлэлцээр хийж буй албан бус мэдээллээр даваа гаригт (2021.09.04) “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш 10%-иар өсчээ.
Дэлхийн кобальтын зах зээлд илүүдэл үүснэ 2022-2024 онд дэлхийн кобальтын үйлдвэрлэлийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтийг давна гэж “S&P Global Intelligence” тооцжээ. Цахилгаан машины гол эд анги болох литийн зай хураагуурын үндсэн түүхий эдийн тоонд кобальт ордог. Кобальтын зах зээлд илүүдэл үүсэх шалтгаан нь шинэ төслүүд ашиглалтад орохтой холбоотой аж. Энэ онд кобальтын үнэ дунджаар 50%-иар өсөх таамгийг "Platts” дэвшүүлжээ. Тус агентлагийн судалгаагаар, 2021 онд дэлхийн зах зээл дээр 1.8 мянган тонн кобальтын хомсдолтой байгаа ч 2022 оноос илүүдэл үүсч 2024 он хүртэл үргэлжлэх төлөвтэй.
“Эрдэнэс Монгол” БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэнтэй санамж бичиг үзэглэлээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй (2021.10.05) цахимаар уулзав. Энэхүү уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” гэлээ.
Чингэлэг тээврийн терминалын тээврийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн компаниуд хариуцна “Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа. Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг тус компаниуд хариуцан ажиллахаар болж байна.
“Эрдэнэ Ресурс”-ын нэмэлт хувьцааны захиалгын нээлтийн ёслол боллоо “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт таван сая ам.доллар буюу 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг энэ сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч эхэллээ. Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм.
“Evergrande”-ийн санхүүгийн хүндрэл улам гүнзгийрэх төлөвтэй БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2024 онд барагдуулах бондын 9.5%-ийн хүүгийн төлбөр 45.2 сая ам.долларыг өнгөрсөн лхагва гаригт (2021.09.29) төлөх үүрэгтэй байсан. Уг тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүйг тус группын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд дуусгавар болсон хүүгийн 83.5 сая долларын төлбөрийг мөн төлөөгүй талаараа “Evergrande” групп олон нийтэд тайлбар хийгээгүй аж. Хуулиар 30 хоногийн хугацаанд хүүгээ төлөөгүй бол дефолт зарлана. 
Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна. Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаар, далд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, “Рио Тинто”-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм. Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.
“Эрдэнэ Ресурс” нэмэлт хувьцааны арилжаагаар 14.2 тэрбум төгрөг босгоно Баянхонгор аймагт Баян Хөндий алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Тодруулбал нэмэлт хувьцааны арилжаагаар нийт 14.25 тэрбум төгрөг (5 сая ам.доллар)-ийн санхүүжилтийг Монголын хөрөнгийн захаас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Коксжих нүүрсний ханш шинэ дээд амжилт тогтоолоо Австралийн коксжих нүүрсний ханш сүүлийн долоо хоногт тонн тутамдаа 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улс гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээ үлэмж буурсан нь үнэ өсөхөд нөлөөлөв.
90 91 92 93 94 95 96