Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бууруулах саналыг “Рио Тинто” илэрхийлсэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралдаанд “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.  
Цагаанхад-Гашуунсухайт чиглэлд богинын тээврийг эхлүүлнэ Хоёр тал ярилцсны үндсэн дээр өнөөдрөөс эхлэн нүүрс тээврийн жолооч нараас коронавирусийн шинжилгээ авч, сөрөг гарсан тохиолдолд богинын тээвэр буюу Цагаанхад-Гашуунсухайт боомтын нүүрс тээврийг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Гашуунсухайт дахь Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тодруулахад “Монголын талаас 250 гаруй нүүрс тээврийн жолооч шинжилгээ өгч, хариу ирсэн. Эдгээр жолооч Хятадын талд дахин шинжилгээ өгнө.
Чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай байна Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.
Австралийн литийн томоохон компаниуд нэгдэв  Австралийн литийн “Orocobre” болон “Galaxy Resources” компаниуд нэгдсэн талаар албан ёсоор мэдэгдлээ. Нэгдэх хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Шинэ нэгдэл “Allkem” хэмээх компани болж байна. Тус компани нь литийн үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэнэ. Нэгдэх хэлэлцээрийн нийт дүн 2.9 тэрбум ам.доллар аж. “Allkem” компанийн 54.2%-ийг “Orocobre”, 45.8%-ийг “Galaxy Resources” тус тус эзэмшжээ. Хоёр компанийн гол төслүүд Аргентинд байршдаг. Тухайлбал, “Orocobre” компани нь литийн “Olaroz” ордын төслийг хэрэгжүүлдэг.
Мөнгөө алдвал Мөнхжингийн буруу биш Нэг минут хүрэхгүй хугацаанд 20 гаруй мянган хүн 30 тэрбум төгрөгөөр IHC коиныг худалдан авсан нь Монголын санхүүгийн ертөнц дэх хамгийн богино хугацаанд хөрөнгө татан төвлөрүүлсэн үйл явдал болон тэмдэглэгдэн үлдэх нь тодорхой боллоо. Сошиал орчинд залуусын дунд танигдсан дөрвөн залуу нийлж IHC (Inflation Hedging Coin) хэмээн нэрлэсэн коиныхоо анхдагч зах зээлийн арилжааг 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагт хийлээ. Энэхүү коины арилжаа нийгэмд хангалттай хүлээлт үүсгэсэн байсан. Коин богино хугацаанд амжилттай арилжигдана гэж хүмүүс таамаглаж байсан. Богино хугацаа гэдгийг ихдээ 10 минут гэж таамаглаж байсан ч минут хүрэхгүй хугацаанд явагдаж дууслаа. Коиныг хорид насны дөрвөн залуу хамтран гаргаж байгаа юм.
ЭТТ бондын хоёр дахь шатны захиалга 117%-иар давж биеллээ Монголын хөрөнгийн биржийн бүртгэл шивэлтээр 164 тэрбум төгрөг, 13.1 сая ам.долларын захиалга бүртгэгдлээ. Мөн банкуудаас авсан санхүүжитийн бүтцийн өөрчлөлтөөр 70 тэрбум төгрөгийн захиалга авсан. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас ирүүлсэн захиалгат үнийн дүнгээр 285 тэрбум төгрөг, 40 сая ам.долларын Бондын захиалга  тус тус хийгджээ.
“Гэрэлт Очирваань” ХХК:  "Mongolia Mining 2021" үзэсгэлэнд оролцож байна “Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining”  олон улсын үзэсгэлэн арав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил арав  дахь удаа есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спорт Ордонд зохион байгуулагдах гэж байна. “Mongolia Mining 2021”  үзэсгэлэнд оролцож буй “Гэрэлт Очирваань” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал И. Мөнх-Одоос арга хэмжээний талаар тодруулсан юм.
Хятадын зах зээлд коксжих нүүрсний экспортоор Орос тэргүүлж байна Монголын нүүрсний экспортын хэмжээнээс 4 дахин илүү коксжих нүүрсийг Орос улс Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Дөрөвдүгээр сараас хойш Хятадад нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт тасралтгүй өсч буйг графикаас харж байна. Тэгвэл мөн хугацаанд тодорхой өдрүүдэд Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн том гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр бүрэн зогссон юм. Тодруулбал, КОВИД-19 халдварын улмаас дөрөвдүгээр сард 2 хоног, тавдугаар сард 5 хоног, 6-7 дугаар сар дамнан 28 хоног 0 зогссон бол наймдугаар сарын 23-наас боомтоор нүүрсний экспорт бүрэн зогсоод байна. 
Хятад, Австралийн хамтарсан компани литийн шинэ үйлдвэр нээлээ Хятадын “Tianqi Lithium”, Австралийн “Independence”-ийн хамтарсан компани Баруун Австрали дахь лити боловсруулах “Kwinana” үйлдвэрийг ашиглалтад оруулж буйгаа мэдэгджээ. Уг хамтрал үйлдвэрийг 2020 онд худалдаж авсан юм. Дэлхийн литийн томоохон ордын нэг “Greenbushes” уурхайгаас түүхий эдийг “Kwinana” үйлдвэрт нийлүүлж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох литийн гидроксидийн эхний багцыг туршилтаар үйлдвэрлэжээ. Тухайн бүтээгдэхүүн нь литийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг. 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд “Kwinana” үйлдвэрийн эхний шат жилийн 24 мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх аж.
Зэсийн үнийн бууралт өсөлтөөр солигдов Лондоны металын бирж дээр (2021.08.24) зэсийн ханш 9316.5 ам.доллар/тоннд хүрч өсчээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 8775.5 ам.доллар болж буурсан юм. Ингэснээр зэсийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш байгаагүй доод түвшинд хүрсэн бол энэ долоо хоногт үнэ эргээд өсч эхэллээ.
“А Проперти” Элга ордоос татах төмөр замын өртгийг 97.1 тэрбум рублиэр үнэлжээ  Оросын РЖД тэргүүн ээлжээр “Элгауголь” компанийн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрсийг 5 жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд Элга ордоос Охотын тэнгис хүртэл төмөр зам татахад бэлэн гэдгээ тус нүүрсний компанийн удирдлага мэдэгджээ. Ийн мэдэгдэл бүхий албан захидлыг “Элгауголь” компанийн Ерөнхий захирал Александр Исаев ОХУ-ын Зам тээврийн сайдад илгээсэн аж. Элга ордын ойролцоох төмөр замын Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 км төмөр замыг барьж байгуулах нийт өртгийг 97.1 тэрбум рубль гэж компани тооцоолжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг боловсруулжээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ.  Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг УУХҮ-ийн сайдын 2021 оны А/93 дугаар тушаалаар УУХҮЯ, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан  ажилласан байна. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд тус салбарын хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгараад байгааг Ажлын хэсгийнхэн онцолж байна. 
Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт зогслоо Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт бүрэн зогссон тухай “Фэнвэй Энержи” агентлаг мэдээллээ. Боомтын нүүрсний экспорт өчигдрөөс (2021.08.23) эхлэн бүрэн зогссон ч зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа ажээ. Одоогоор тус боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоох төлөвтэй байна. Ийнхүү нүүрсний экспортыг зогсоох болсон нь Хятадын талаас цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах болсонтой холбоотой юм байна.
Орос, Казахстан хилийн бүсэд зэсийн төсөл хамтран хэрэгжүүлнэ ОХУ, Казахстаны Засгийн газар нь хоёр улсын хилийн бүсийн ойролцоо орших зэсийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Оросын Ерөнхий сайд М.В.Мишустин (2021.08.18) Казахстан улсад албан айлчлал хийх үеэр төслийн баримт бичгийг үзэглэсэн байна. Энэхүү хэлэлцээрт хоёр улсын Эрдэс баялгийн сайд нар гарын үсэг зурсан аж. Хамтран хэрэгжүүлэх зэсийн Тарутины орд нь Оросын Челябинск мужийн нутаг дамнан Казахстаны хилийн бүсэд оршдог байна.
Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч нэгдэв  Хятадын гангийн хоёр том үйлдвэрлэгч “Ansteel” болон “Ben Gang” компани нэгджээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх гангийн үйлдвэрлэгч болох аж. Тус компаниуд нь Хятадын Ляонин мужид гангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Олон улсын ган үйлдвэрлэгчдийн ассоциацийн мэдээллээр, 2019 онд “Ansteel” компани 39.2 сая тонн, “Ben Gang” компани 16.18 сая тонн ган тус тус үйлдвэрлэжээ.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.6 дахин өсчээ Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 8,666.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,905.0 тэрбум төгрөг буюу 50.4 хувиар өсчээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,813.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,729.2 тэрбум төгрөг буюу 2.6 дахин өссөн байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:
“Mongolia Mining 2021” үзэсгэлэн 10 дахь удаагаа зохион байгуулагдана Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монголын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ 9 дүгээр сарын 22-24 -ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Австрали, Беларус, Казахстан, Швед, Герман, Япон, ОХУ болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
Эрсдэлд “туугдагсад” Манай улсын эдийн засгийн “эрүүл мэндийг” тодорхойлохуйц эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр “хүнд” гэсэн онош тодорч байна. Төсвийн зарлага алдагдлаас эхлээд Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл, шатахууны ханш, цар тахлын халдварын тохиолдол гээд бүгд өсөлттэй. Яг л бирж дээр хувьцааны ханшууд шил шилээ даран “улайдаг” шиг. Нэгдсэн төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Уг нь түүхий эдийн өндөр үнээс эрдсийн экспорт хангалттай орлого бүрдүүлж байгаа. Уул уурхайн “Аюулгүй бүс”-д халдвар алдагдсанаас сүүлийн дөрвөн сар дараалан тодорхой өдрүүдэд гол боомтуудын тээвэр 0 зогсч, тэр бүрд экспорт тасалдав. Долдугаар сарын 15-ны байдлаар, нүүрснээс 1 тэрбум ам.доллар (7.5 сая тонн), зэсийн баяжмалаас 300 сая ам.долларын (90 мянган тонн) орлогын боломжийг алджээ
“Эрдэнэс Тавантолгой”-н том амбиц Монголын нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компани цаашид цар хүрээгээ улам өргөтгөхөөр ажиллаж байна. Компанийн орлого 2025 он гэхэд төлөвлөгөө ёсоор 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх боломжтой гэж мэдээллээ. Учир нь мөн онд компанийн нүүрс борлуулалтын хэмжээ 47 сая тоннд хүрэх юм. Өөрөөр хэлбэл компанийн орлого ирэх он жилүүдэд “геометрийн прогресс”-оор өснө. 81.5%-ийн төр, 18.44%-ийн иргэдийн эзэмшлийн тус компанийн орлого нэмэгдсэнээр төр болон иргэдэд очих ногдол ашиг өсөн нэмэгдэх сайн талтай. 
LeopardTM DI650i Шинэ цагийн манлайлагч LeopardTM DI650i Шинэ цагийн манлайлагч Шинэ загварын бүрэн автоматжсан  LeopardTM DI650i  өрөм нь том хэмжээний цооногийн өрөмдлөгийг шинэ түвшинд гаргана.
93 94 95 96 97 98 99