Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Сүүлийн арван жилд олон улсад 16 мянган компани IPO гаргажээ “Фридом Финанс” судалгааны байгууллагын мэдээллээр, 2008-2018 онд олон улсын хөрөнгө бирж дээр 16 мянган компани IPO гаргаж нийт 2 их наяд ам.долларын хөрөнгө босгожээ. 2017 онд олон улсын хөрөнгийн бирж дээр 1700 компани IPO гаргасан (196 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон) нь өмнөх оноос 44%-иар өссөн байна.
Хятадад гангийн үйлдвэрлэлийн хамгийн том нэгдэл бий болж магадгүй Хятадын гангийн үйлдвэрлэлийн гигант “Baowu Steel” нь өөрийн өрсөлдөгч “Magang” группийг худалдаж авах хэлэлцээрийг эхлүүлсэн тухай албан бус мэдээлэл цацагджээ. Аль аль талууд хэлэлцээрийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Орос улс Хятадыг Монголоор айлгаж байна Монгол Улс нь Оросын байгалийн хийн транзитаас ашиг олохоор тооцоолж байна. Учир нь Монголын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолойг барих саналыг Ерөнхийлөгч В.В.Путин дэмжээд байгаа юм. Гэхдээ Хятадуудад дундын оролцогч хэрэггүй. Тэд Орос-Украйны хийн маргааны жишээг давтахыг хүсэхгүй болов уу. Харин Оросын хувьд бодит байдал дээр тэс өөр санааг агуулж буй.
Путин: Орос Азийн орнуудад нүүрсний экспортоо 50%-иар нэмэгдүүлнэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн бүс нутагт албан айлчлал хийж байна. Тэрбээр наймдугаар сарын 27-нд Кемеров мужид орших Кузбассын нүүрсний уурхайд зочилжээ.
Киргиз нийт 250 тонн алтны нөөцтэй 7 ордын төслийг шинээр хэрэгжүүлнэ Киргиз улсад ирэх гурван жилийн хугацаанд алтны шинэ 7 ордын төсөл хэрэгжих гэж байна. Энэ тухай Киргизийн Үйлдвэрлэл, эрчим хүч, ашигт малтмалын улсын хорооны дарга Улан Рыскулов мэдэгджээ.
Хятад гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа 24.7 сая тонноор бууруулжээ Энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадын гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал 24.7 сая тонн, нүүрсний үйлдвэрлэл 80 сая тонноор тус тус буурчээ. Тус улс 2018 онд нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонн, гангийн үйлдвэрлэлийг 30 сая тонноор бууруулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Казахстаны нүүрсийг далайн боомтоороо экспортлохоос Орос татгалзжээ Оросын далайн боомтоор дамжин Казахстаны нүүрсийг экспортлох тухай тус хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах тохиролцоонд Москва, Астана хүрч чадсангүй.
Хятад AP1000S цөмийн реактораа ашиглалтад оруулна БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ.
Геополитикийн хүчний тэнцвэр: Өөрчлөлт Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна гэсэн өгүүлбэр энд тэндгүй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлчдийн өгүүлэлд дурдагдаж байна. Сүүлийн үед дэлхийн геополитикийн хүрээнд өрнөж буй үйл явцаас ийн хэлэхийн учир улам тодорхой харагдах болов.
Хуучин удирдагчдын шинэ засаглал Гуравдугаар сард Монгол улсын хоёр хөршийн улс төрийн амьдрал өрнүүн байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсын анхаарлын төвд болж өнгөрсөн бол БНХАУ-ын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн батлагдав.
2018 он: Хятад ган үйлдвэрлэлээ 30 сая тонноор танана Хятадын Засгийн газраас 2018 онд дотоодын гангийн үйлдвэрлэлээ 30 сая тонн, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонноор тус тус танахаар төлөвлөж байна.
2017: Австралийн нүүрсний экспорт дээд амжилт тогтоов Өнгөрсөн онд Австралийн нүүрсний экспортын орлогын үр дүн өмнө нь 2011 онд тогтоож байсан дээд амжилтыг даруй 10 тэрбум доллараар ахиулсан тухай Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн нүүрсний асуудал хариуцсан захирал Грэг Эванс мягмар гаригт мэдэгдсэн байна.
Тусгай зөвшөөрөл олгож буй олон улсын нийтлэг туршлага Эрчим хүчний түүхий эд, өнгөт, ховор болон үнэт метал зэрэг ашигт малтмалын гол төрлүүдийг дэлхийн 154 оронд олборлож байна. Гэхдээ ашигт малтмалын энэ бүх төрлийг бүгдийг олборлодог улс гэж үгүй.
Хэбэй мужийн коксжих нүүрсний олборлолт 5 сая тонноор буурна Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийн хүчин чадал 2018 онд 8 сая тонноор буурах тухай тус улсын Байгаль орчныг хамгаалах газраас мэдээлжээ.
Хятад улс нүүрсний компаниудаа нэгтгэж томруулна Хятад нь 2020 он гэхэд олон улсад өрсөлдөх чадвартай нүүрсний томоохон олборлогч компаниудыг байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэнээр, 2020 онд тус бүр жилд 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий мега компаниуд байгуулан нүүрсний салбараа шинэчлэх зорилт дэвшүүлжээ.
Хятадад өвлийн улирлын хязгаарлалтаар гангийн үйлдвэрлэл 33 сая тонноор буурна БНХАУ-ын эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд тодорхой хязгаар тавих болсон билээ. Өвлийн улиралд агаарын бохирдолд голлох нөлөө үзүүлж буй хүнд үйлдвэрүүдийг хязгаарлах журам арваннэгдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлээд байна.
Хятад улс эдийн засгийн чанараа сайжруулах 8 зорилт дэвшүүлжээ Хятадын эдийн засаг төсөөлж байснаас давсан сайн үзүүлэлттэйгээр 2017 оныг үдэж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь өнөөг хүртэл олон улсын санхүүгийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд ирж буй онд энэхүү үүрэг оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлүүдээ яаж шийдвэрлэх бол гэдэг дэлхий нийтийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг.
Хятад нүүрсний олборлолтоо бууруулсаар байна Хятадын Шаньдун муж нүүрсний олборлолтоо энэ онд 10.23 сая тонноор танахаар төлөвлөжээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бууруулах төрийн бодлогыг биелүүлэхгүй байгаа талаар БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамнаас Шаньдун мужийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.
Оросын хоёр дахь том зэсийн үйлдвэр ашиглалтад орлоо Монгол улсын хойд хилийн цаахна, Хятадын хилээс 90 км зайд Оросын зэс баяжуулах Быстринскийн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) шинээр ашиглалтад ороод байна. 1990 оноос хойш Орос оронд зэсийн хоёр дахь үйлдвэр ашиглалтад орж байгаа нь энэ юм.
Оросын Засгийн газар “Кызыл-Курагино” төмөр замын төслийг баталлаа Тува дахь Элегестийн нүүрсний ордоос тавих “Кызыл-Курагино” төмөр замын төслийг ОХУ-ын Засгийн газар баталсан тухай тус улсын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. Нийт 410 км энэхүү төмөр замын бүтээн байгуулалт 192.4 тэрбум рубль буюу 3.3 тэрбум ам.долларын өртөгтэй.
30 31 32 33 34 35 36