Ертөнц
Орд газрууд нээгдсэн тухай сонирхолтой баримтууд
Карибын тэнгист орших Ямайка арал эрдэс түүхий эд металлын зах зээлийг (боксит ) хөнгөн цагааны хүдрээр хангадаг томоохон нийлүүлэгч юм. Тэндээс хөнгөн цагаан гарган авах гол эх үүсвэр болсон бокситын (Al2O3 46-52%, Fe2O3 17-23%.) хүдрийн асар их нөөцийг 1950-иад онд нээжээ.
Рио Тинто Австралийн нүүрсний салбарыг орхиж байна
Англо-Австралийн “Рио Тинто” групп нь Австралийн салбар “Coal & Allied Industries” компанийн хувьцаагаа 2.45 тэрбум ам.доллараар Хятадын “Yancoal Australia” компанид худалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.
2016 онд АДБХОБ 1.73 тэрбум ам.долларын зээл олгожээ
БНХАУ-ын санаачилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дэлхийн 57 орон тус банкны бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд нийт гишүүдийн 75% нь Азийн орнууд аж.
Казахстан 2017 онд ураны олборлолтоо бууруулна
2017 онд Казахстан ураны олборлолтоо 10%-иар бууруулах тухай тус улсын төрийн өмчит “Казатомпром” компани мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор 2000 тонн буюу дэлхийн ураны нийт олборлолтын 3% аж.
“Vale” компанийн S11D төслийн олборлолт эхэллээ
Бразилийн Байгаль орчин хамгаалах агентлагаас тус улсын Пара мужид төмрийн хүдрийн S11D орд газарт олборлолт явуулах 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг “Vale” компанид олгосон байна.
Япон, Орос нүүрсний төсөл хэрэгжүүлнэ
Японы “Sojitz” корпораци, Оросын “Восточная горнорудная компани”-тай хамтран Сахалины аралд нүүрсний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Токио хотноо үзэглэлээ.
“Samarco” төслийг 2017 онд сэргээнэ
Бразилийн “Vale”, Австрали-Их Британийн “BHP Billiton”компаниуд хамтарсан “Samarco Mineracao SA ” компанид зориулан тус бүр 115 сая ам.долларын богино хугацааны зээлийн шугам нээхээр болжээ.
Зэр зэвсгээс... эмийн үйлдвэрлэл хүртэлх “Ростех”-ийн түүх
Хог хаягдлыг дахин боловсруулж, бүх Орос орныг эмээр хангаж, дотоодын ухаалаг утас үйлдвэрлэх зэрэг сонирхолтой төслүүдээрээ сүүлийн үед “Ростех” корпораци анхаарлын төвд орж ирэв. Төрийн өмчит энэ корпораци өдгөө цэргийн зэр зэвсгээс эхлээд нисэх онгоц, уул уурхай, эмийн үйлдвэрлэл эрхлэх үндэснийхээ 700 аж ахуйн нэгж, 15 холдингийг өөртөө нэгтгэж буй. Ажилчдын тоо 500 мянга дөхсөн тус корпорацийн цэвэр ашиг 1 их наяд рубль юм.
Хятад 6 тэрбум юанийн зээл Орост олгоно
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Москва хотноо хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 20 баримт бичгийг үзэглэлээ.