Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Панамын баримт бичиг дэх “Multiserv Overseas” компани Монгол улстай холбогдох нь Дэлхийн олон улсын Төр, Засгийн тэргүүн, улстөрчид зэрэг нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн оффшор бүсэд эзэмшилтэй данс, компанитай холбоотой мэдээллийн архив Панамын хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдсан нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхий нийтэд цацагдсан билээ.
Анхаар, Red flag Байгалийн баялагтай 49 улсын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олголт, гэрээ хэлэлцээр байгуулах үйл явцтай холбоотой 100 гаруй бодит тохиолдол, туршлагыг судалсны үндсэн дээр уул уурхай дахь авлигын гол эрсдэлүүдийг “улаан туг”-аар тэмдэглэн тодорхойлсон байна.
Энэтхэгийн Adani Австралид нүүрсний үлэмж төсөл эхлүүлэхээр болов Энэтхэгийн нүүрсний магнат Adani групп Австралийн Квийнслэнд мужид удтал хүлээгдээд байсан Carmichael эрчим хүчний нүүрсний 16.5 тэрбум ам.долларын төслийг эхлүүлэхээр боллоо.
Шинхуа группийг эрчим хүчний магнат Guodian-тай нэгтгэнэ Хятадын нүүрсний магнат “Шинхуа” групп болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний компани “China Guodian” корпорацитай нэгдэж 1.8 их наяд юань буюу 265 тэрбум ам.долларын үлэмж хэмжээний үнэлгээтэй компани байгуулах нь тодорхой боллоо.
Хятадын амбиц ба зууны төсөл Хятад улс “Шинэ Торгоны зам” байгуулах амбицтай санаачилгаа дэлхийн улс орнуудад дахин санууллаа. Тавдугаар сард олон улсын анхаарлын төвд болсон “Бүс ба зам” форумаар дэлхийн 29 орны удирдагч болон олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудын өндөр албаны төлөөлөгч 130 орны 1500 зочдыг Бээжин хот сүр жавхлантай хүлээн авсан юм.
Дэлхийн томоохон зэсийн уурхайд ажил хаялт үргэлжилж байна АНУ-д төвтэй Freeport McMoran компанийн эрхлэн явуулдаг Индонезийн Грасбэрг зэсийн уурхайд ажилчид энэ сараас эхлэн өргөн хүрээний ажил хаялт зарлаад байна.
Хятадын аж үйлдвэрлэл эрчимжиж эхэллээ Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг “Manufacturing Purchasing Managers’ Index” (PMI) гуравдугаар сард 51.8%-ийн үзүүлэлттэй гарсан нь бараг сүүлийн таван жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Vale компанийн Ерөнхий захирал шинээр томилогдов Бразилийн уул уурхайн Vale компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс /ТУЗ/ компанийн Ерөнхий захирлаар Фабио Шварцманыг томилжээ. Тэрээр тус компанийг 2011 оноос удирдсан Мурильо Феррейругийн оронд энэхүү албыг хүлээн авч байгаа юм.
Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна Чили улс дахь дэлхийд зэсийн хамгийн томд тооцогдох Эскондида уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Тус уурхайн ажилчид өнгөрөгч хоёрдугаар сараас ажил хаяж 43 хоногийн турш үргэлжлээд зогссон байна.
Австралийн нүүрсний мужийг хүчтэй хар салхи дайрч байна Австралийн нүүрс олборлолтын гол муж болох Квийнслэндийн зүүн хойд эргийн дагуу Дэбби нэртэй хүчтэй хар салхи энэ долоо хоногийн эхээр нүүрлэж байна.
Чайна Шенхуа Энержи буюу “Өмнөдийн хар луу” Магадгүй, дэлхий дээр өөр ямар ч улс орон Хятад шиг ийм хурдацтай өөрчлөгдөөгүй байх. Дан ганц хөдөө аж ахуй дээр тогтсон ядруухан эдийн засагтай байсан цаг тийм ч хол биш. Ердөө ерээд оны эхээс л Хятад улс эдийн засгийн бодлогоо гадаад зах зээл рүү тэлж олон улсад өрсөлдөхүйц компаниуд байгуулах эхлэлийг тавьсан юм.
Трампын нүүрсний ”популизм” эхлэв Цуутай бизнесмэн, хэлэлцэх урлагийн мастер гэдгээрээ олноо танигдсан далан настай америк эр энэ удаад улс төрийн ертөнцөд хөл тавьж, эдүгээ алхам бүр нь дэлхийн анхаарлын төвд байх болов.
Хятадын хийн хэрэглээ 2 дахин өснө 2020 он гэхэд Хятад улс хийн хэрэглээгээ 374 тэрбум, олборлолтоо 220 тэрбум шоо метр тус тус хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Ураны үнэ 14,6%-иар өсөв Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ураны үнэ огцом өссөн байна. Салбарын консалтингийн “Ux Consulting Co” компанийн статистик мэдээллээр, нэг фунт ураны үнэ 22,5 ам.доллараас 14,6%-иар өсч 25,5 ам.долларт хүрчээ.
2016 онд IPO гаргалтаар Хонгконгийн бирж тэргүүлжээ 2016 оны жилийн эцсийн үзүүлэлтээр олон улсын хөрөнгийн биржүүдээс IPO гаргасан тоогоор Хонгконгийн хөрөнгийн бирж хоёр дахь жилээ дараалан тэргүүлсэн байна.
Хятадын гангийн экспорт буурч, төмрийн хүдрийн импорт нэмэгдэв БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, хоёрдугаар сард тус улс нь нийт 5.75 сая тонн ган экспортолжээ. Энэ нь нэгдүгээр сарын экспортын дүнгээс 22, 5%, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 29,1%-иар буурсан үзүүлэлт юм.
Оросын “En+” групп олон улсын бирж дээр IPO гаргана Оросын нүүрсний томоохон компани “En+” групп Лондон болоод Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө босгох зорьж буй.
Хятад зам тээврийн салбартаа 377 тэрбум ам.доллар зарцуулна БНХАУ-ын Засгийн газраас дотоодын зам тээврийн дэд бүтцээ хөгжүүлэхэд 2017 онд нийт 2.6 их наяд буюу 376.8 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Хятад төмөрлөгийн үйлдвэрүүдээ тодорхой хугацаанд хаахаар төлөвлөж байна Хятад улс нь агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор хүнд үйлдвэрүүд рүү чиглэсэн арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус улсын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас төмөрлөгийн үйлдвэрүүдтэй холбоотой төлөвлөгөө боловсруулсан байна.
Путин тавдугаар сард Хятадад айлчилна Ирэх тавдугаар сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Торгоны зам буюу Нэг бүс-нэг зам” олон улсын хэмжээний чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцох тухай Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов мэдэгджээ.
32 33 34 35 36 37 38