Ярилцлага
Г.Нэргүй: Түншлэлийн хүрээгээ тэлж, хамтарч ажиллах боломжуудыг судлах зорилготой
“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Orgil Turbine Engineering LLC”-ийн Гүйцэтгэх захирал Г.Нэргүйтэй ярилцлаа.
Б.Дөлгөөн: Нээлттэй дуудлага худалдааны зарчмаар хил үнээр нүүрсээ зарах нь засгийн гол бодлого
Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар сарыг дуустал хэрэгжих юм. Нүүрсний цахим арилжааг энэ хугацаанд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан билээ.
С.Санждорж: Оюу Толгой төсөл Монголд уул уурхайн ажилчдын нэгэн шинэ үеийг бүтээсэн
Дэлхийд Монголыг таниулсан нэгэн нэрийн хуудас нь “Оюу толгой” компани. Манай сэтгүүл дэлхийн хэмжээний энэ ордыг анх нээлцсэн Оюу толгой ХХК-ийн хүндэт дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Самандын Санждоржийг ярилцлагынхаа зочноор урилаа. “Оюу толгойн нэвтэрхий толь” болсон тэрээр гайхамшигтай олон түүхийн гэрч болсон хүн.
С.Санждорж геофизикч мэргэжилтэй. Монгол Улсын усны аж ахуйн салбарт 24 жил, “Оюу толгой” компанид 25 жил ажилласан нэгэн. Өргөн уудам их говийн үүцийг задлан Оюу толгойн ордыг нээлцсэн энэ эрхэм тэртээх хорь гаруй жилийн түүхийг он сар өдөртэй нь, эгээ л өнөөдөр болсон үйл явдал мэт зураглан ярих нь гайхалтай байсныг энд дурдъя.
М.Буянбадрах: Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд давхардуулсан АМНАТ саад болж байна
Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн төлж байгаа АМНАТ бодит байдалтай нийцэхгүй байна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр ч яригдаж, шийдвэр гарч байсан шүү дээ?
Газрын доорх эрдэс баялаг Үндсэн хуулиар “төрийн нийтийн өмч”. Төрийн нийтийн өмчийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлодог. Дэлхийд байгалийн баялгийг ашиглахын тулд “royalty” төлдөг. Монгол Улсад үүнийг АМНАТ гэж нэрлэдэг. АМНАТ төлөгдсөний дараа олборлогч тухайн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж баялгаа ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдад зарж борлуулж болно.
Д.Тэгшбаяр: Төрийн өмчит компанийн тендер, худалдан авалтад Сангийн яамны оролцоо хэт өндөр байна
Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь зөвлөхөөр ажиллаж байна. Авлига гэх асуудлын хүрээнд ТӨК-ийн засаглалыг дурдахгүй өнгөрөх аргагүй. ТӨК, тэр тундаа эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалын талаар “Трансперенси интернэшнл-Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцсанаа уншигч Танд хүргэе. Тэрээр СЭЗИС-д комплаенс, засаглалын чиглэлээр багшилж байна.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН ПҮРЭВТОГТОХ
Монгол Улсын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэж байгаа “Зууны алдартан” буландаа Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Балдангийн Пүрэвтогтохын хөргийг онцлон нийтэлж байна.
Б.Чинзориг: Экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлага өндөрсөж байна
“Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал энэ сарын 21-нд болохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Тус хуралтай холбогдуулан Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзоригтой ярилцлаа.
“Эрдэс боловсруулалт” олон улсын онол практикийн хурлаас ярилцлагаа эхлүүлье. Уриаг харахад эрдэс баялгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар хөгжилд хөтлөх нэг чухал хөшүүрэг гэдгийг тодотгосон санагдлаа.
Манай Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш гишүүддээ үйлчлэх, уул уурхайн баяжуулалтын салбарт гарч ирж байгаа дараах асуудлуудад өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэгдсэн бодлоготойгоор хэрэгжүүлж ирсэн.