Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эдийн засгийн өсөлтийг хадгалах сорилт тулгарна 2018 онд Монгол Улсын эдийн засаг 6.9%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Экспорт, хөрөнгө оруулалт бүгд өсч 2014 оноос хойших хамгийн өндөр эдийн засгийн өсөлт тохиосон нь шинжээчдийн тооцоолж байснаас давж чадлаа. Гэхдээ эдийн засгийн шинжээчдийн царай тийм ч өнгөтэй харагдахгүй байгаа нь энэхүү өсөлт гагцхүү зэс, нүүрсний “цоройлт”-оос эхтэй байсан гэдгийг батлан хэлэх шиг. Төр засаг аливаа амжилт сайн үр дүнг гагцхүү өөрийн сайнтай холбож тайлбарлах дуртай байдаг талтай. Гэвч үүнийг Олон улсын валютын сан өсөлт чамгүй сайн байсан ч эрдэс түүхий эдээс хэт хамааралтай хэвээр байгаа шүү хэмээн асуудлыг соёлтойгоор тайлбарласаар хөтөлбөрийн талаас илүүг нь бид хэдийнэ өнгөрүүлчихсэн сууна. 
“Mongolia Mining 2019” үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо нэмэгджээ  Хариуцлагатай уул уурхайг чухалчилсан “Mongolia Mining 2019” олон улсын үзэсгэлэн Буянт-Ухаа цогцолборт өнөөдөр нээгдлээ. Тасралтгүй ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнд энэ удаад хамгийн олон компани оролцож буйгаараа онцлогтой. Дэлхийн 20 гаруй орны 150 гаруй компани уул уурхайн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмж, тэргүүлэгч техник, машины механизм зэрэг бүтээгдэхүүнээ дэлгэн Монголын хэрэглэгчдэд танилцуулж байна.
Ч.Отгочулуу: Эрдэнэс Тавантолгойн IPO дээр төрийн өндөрлөгүүдийн нэгдмэл  байр суурь дутагдалтай Дэлхийн уул уурхайн салбарын анхаарлын төвд буй Монголын коксжих нүүрсний Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах  оролдлогыг үе үеийн Засгийн газрын зүгээс хийж байсан ч бүтэлтэй болоогүй. Харин тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг “Эрдэнэс Монгол” ХХК-иас салган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хариуцуулснаас хойш салбарын яам олон улсын бирж дээр гаргах төлөвлөгөө боловсруулан идэвхтэй ажиллаж байгаа билээ.
“Bauma 2019” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэллээ Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2019” 32 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (04.08-14) эхэлж байна.  
Петрочайна Дачин Тамсаг”: Бичигт боомт хүртэлх замыг хучих боломжгүй Сүхбаатар аймгийн удирдлагууд болон “Петрочайна Дачин Тамсаг” компанийн төлөөллүүдтэй дөрөвдүгээр сарын 2-нд уулзалт хийлээ. Уулзалтаар, уул уурхайн компани орон нутагтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн юм. Аймгийн удирдлагуудын зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанийг тээвэрлэлт хийж байгаа замаа хатуу хучилттай болгох, зориулалтын бус олон салаа шороон замуудад механик болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагыг албан ёсоор тавилаа.
Монголын уул уурхайн салбар дэлхийн чиг хандлага руу ойртлоо Дэлхийн уул уурхайн томоохон хуралд тооцогддог Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) 87 дугаар чуулга уулзалт энэ жил гуравдугаар сарын 3-6-нд зохион байгуулагдан нийт  130 гаруй орны 26 мянга орчим оролцогч төлөөлөгч хүрэлцэн ирлээ. 
Арбитрын шүүхийн шийдвэрээр Засгийн газар 40 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлжээ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   
"Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ" төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ Орон нутгийн мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг 2015 онд тавьсан юм. 
Орос оны эхний улиралд 44.2 сая тонн нүүрс экспортолжээ Энэ оны эхний улирлын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 108.1 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4%-иар өсчээ. Харин энэ хугацаанд 44.2 сая тонн нүүрс экспортолсон нь 1.6%-иар буурсан байна.
Баруун аймгууд дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй болох цаг ойртов уу Аливаа улс орон эрчим хүчний өөрийн эх үүсвэргүй гадны улсаас хараат байна гэдэг бол улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хөгжилтөд олон талын сөрөг нөлөөтэй байдаг. Монгол улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж чаддаггүй. Тухайлбал, Монгол улсын баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгууд нь ОХУ, БНХАУ, Ховд аймгийн Дөргөний УЦС зэрэг гурван эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна.
Нефтийн томоохон ордын хайгуул үргэлжилж байна Одоогийн байдлаар Төгрөг, Гучин-ус, Баруунбаян-Улаан сум, Баянхонгор аймаг дамнасан газрын тосны ордын хайгуулын ажил  хийгдэж байна. 
“Алтан Цагаан-Овоо”-г зорьсон аяллын тэмдэглэл  “Өглөө долоон цагт шүү” гэж Эрхлэгч маань сануулав. Дорнод аймгийн сэтгүүлчид алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй  “Степ голд” компанийн үйл ажиллагаатай танилцахаар явах гэж байгаа нь энэ. Миний мэдэхийн манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас хэвлэл мэдээллийн бүх байгууллагаас төлөөлөл оролцуулж, танилцах аялал зохион байгуулж байгаа нь  анхных.
АХБ:  2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн голлох нийтлэл болох “Азийн хөгжлийн төлөв” тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9%-иас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%,  2020 онд 6.3% болно хэмээн таамаглажээ.
Нефтийн томоохон ордын хайгуул үргэлжилж байна Өвөрхангай аймгийн TMN ТВ-ийн сэтгүүлч Д.Сугараа
Хайлуур жоншны  165 орд,  122 сая тонн нөөц бүрэн батлагдаагүй “Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачдын төлөөлөл оролцсон юм.  
Т.Энхтүвшин:  Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоог бууруулсан ч хариуцлагатай уул уурхайг дэмжинэ Дорноговь аймгийн уул уурхайн бодлого зохицуулалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 50%, АМНАТ-ын 5%-аас төвлөрөх хөрөнгө, хэрэгжиж буй төсөл, үйлдвэрлэлийн талаар Засаг дарга Т.Энхтүвшингээс тодрууллаа.
Дорноговь  тусгай зөвшөөрөл дамжуулан худалдаж ашиг олох явдлыг таслан зогсооно Сүүлийн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад Засгийн газрын тэргүүн, Шадар сайд болоод бүх л яамдын сайд,   гадаадын Элчин сайд нар, төлөөлөгчдийн айлчлалын хөл хөдөлгөөн Дорнын говь нутгийн зүг тасарсангүй.