
Оросын “Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж “Газпром” Мягмар гарагт мэдэгдлээ. “Газпром”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллер Монголд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Дэд Ерөнхий сайд С.Амарсайхан нартай Улаанбаатар хотноо уулзсан байна.
Уржигдар 14 цаг 16 мин
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа.
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг болох “Fitch Ratings” нь нүүрсний үйлдвэрлэгч “Mongolian Mining Corporation” (MMC)-ийн урт хугацааны гадаад валютын зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ түвшинд хадгалж, төлөвийг “Тогтвортой” гэж тогтоолоо.