Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер, эдийн засагч, судлаач Н.Дорждарь “Монгол Улсын зэсийн салбарын тэлэлт: Боломж ба сорилтууд” судалгааны үр дүнг  4 дүгээр сарын 15-нд  танилцуулав. Зэсийн асар их нөөцтэй Монгол Улсын хувьд зэсийн баяжмалыг боловсруулан, баяжуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  цаашлаад дэлхийн эрдсийн зах зээлд чухал тоглогчийн байр суурь эзлэх том боломжтой. Тухайлбал, Монгол Улс нь зэсийн баялаг, нөөцийн хэмжээгээр дэлхийд 12 дугаарт  ордог.
Mongolia Mining-2025 олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 17-нд нээгдэнэ Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ 2025 оны 04  дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд  Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай  (Smarter tech – Stronger Mines)  уриан дор зохион байгуулагдана.
Д. МӨНХТУЯА: Mongolia mining 2025 бизнесийн  шинэ боломжуудыг нээж, харилцаа холбоог өргөжүүлэх чухал ач холбогдолтой Mongolia Mining 2025 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн "Алтан" ивээн тэтгэгч “Гранд Майнинг Экюпмент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Д. Мөнхтуяатай ярилцлаа.
Ю. АРИУНСАЙХАН: “MONGOLIA MINING" ҮЗЭСГЭЛЭН НЬ МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ БОЛОМЖ ОЛГОДОГ ГҮҮР ГЭЖ ХАРДАГ Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн   14 дэх жилдээ зохион байгууллагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байгаа “Таванбогд Констракшн Машинери”  компанийн захирал Ю. Ариунсайхантай ярилцлаа. 
2040 онд критикал минералын салбарт 800 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Канадын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалт PDAC-чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, нийлүүлэлт, хөрөнгө оруулалт  сэдвийн хүрээнд  3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотод зохион байгуулагдсан. Энэ удаагийн чуулга уулзалтын үеэр дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын СЕО, зах зээл судлаач, эрдсийн шинжээч, хөрөнгө оруулагчдын тавьсан илтгэлүүдийг хэлэлцэж,    хайгуул судалгаа, санхүүжилт, уул уурхайд төрөөс үзүүлэх дэмжлэг, чухал ашигт малтмал зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндсөнөөрөө онцлог байв.
“Монголын Геологи Хайгуул Чуулга Уулзалт (MMER) 2025” чуулга уулзалтын бүртгэл эхэллээ "Монголын геологи хайгуул чуулга уулзалт"-ын хүрээнд зохион байгуулагдах “Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт - торгоны зам” хөрөнгө оруулалтын уулзалтыг “Trigteq” компанитай хамтран зохион байгуулж байна.
ХАБЭА-н стандартын 70 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай байна ХАБЭА-н /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ стандарт нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалах үүрэгтэй. Гэвч улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрлэлийн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан нас баралтын түвшин өндөр байгаа нь ХАБЭА-н стандарт өөрөө “болохгүй” болсныг илтгэнэ.
Рэймонд Голди: PDAC 2025 чуулга уулзалтаар салбарын олон талт, тогтвортой байдлыг хангахыг зорьж байна PDAC-ийн ерөнхийлөгч Рэймонд Голди PDAC 2025 чуулга уулзалтын урьдчилсан хөтөлбөрийг танилцуулж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Би дэлхийн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн шилдэг үзэсгэлэн болох PDAC 2025-ыг танилцуулж байгаадаа баяртай байна. 1932 оноос хойш зохион байгуулагдаж буй манай чуулга уулзалтын цар хүрээ, нөлөөлөл нэмэгдсэн төдийгүй бид сонирхолтой хэлэлцүүлэг зохион байгуулах, сүүлийн үеийн инноваци танилцуулах, дэлхийн уул уурхайн салбарын нөлөө бүхий удирдагчдыг татах чадвараа бэхжүүлсэн гэж хэлж болно...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа.
Geomine 2024: Нарийнсухайтын нүүрсний давхаргын хийг их хэмжээгээр олборлох боломжтой ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль (ГУУС) БНХАУ-ын Үханий  Техноло­гийн их сургуультай хамтран GEOMINE-2024 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгууллаа. Энэ үеэр уул уурхайн геотехник, уул уурхайн малталт, ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын үйлд­вэрт хэрэглэж байгаа усны чанар, хэрэглээ, өндөр үнэтэй тоног төхөө­рөмжүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаар хэлэлцүүлгүүд өрнөлөө.
“Эрдэс боловсруулалт-2024” хуралд гаднын дөрвөн орны судлаач, мэргэжилтэн оролцож байна Уул уурхай, эрдэс баялгийн салбарын “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж байна.
“Mining Week & Minepro 2024” эхэллээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй “Mining week & Minepro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ Улаанбаатар хот Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд  өнөөдөр эхэллээ.
PDAC2025: Олон улсын чуулга уулзалтын албан ёсны мэдээллийн хамтрагч байгууллагаар  "The Mongolian Mining Journal” сэтгүүл ажиллана Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулагчдын дэлхийн тэргүүлэгч чуулга уулзалт болох PDAC 2025 арга хэмжээний албан ёсны мэдээллийн хамтран ажиллагч байгууллагаар "The Mongolian Mining Journal” сэтгүүл www.mongolianminingjournal.com цахим хуудас ажиллахаар боллоо.
Монголын Эдийн Засгийн Чуулган – 2024: Ээлжит сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм Монголын эдийн засгийн чуулган-2024 долдугаар сарын 8-нд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжилнэ.
Т.Баттулга: Бид шинэлэг олон  арга хэмжээг  нэвтрүүлэхээр төлөвлөж байна Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining-2024  уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай тус арга хэмжээний энэ жилийн онцлог болон төлөвлөж буй  шинэлэг ажлуудын талаар ярилцлаа. 
Hillhead 2024 энэ сарын 25-27-нд болно Англи улсад зохион байгуулагддаг Hillhead 2024 үзэсгэлэн энэ сарын 25-27-нд тус улсын Дербишир мужийн Бакстон хотын ойролцоох Тармакын Хиллхед карьерт болно
Дэлхийн зэсийн ирээдүйг тодорхойлох "Copper to World Conference & Exhibition" болно Австралийн Уул уурхайн технологи, үйлчилгээний (METS) салбарын  тэргүүлэгч холбоо  “Austmine”  нь Австралийн зэсийн салбарын  2024 оны онцлох үйл явдал Copper to World Conference & Exhibition-ийг 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд  Өмнөд Австралийн Аделаида хотод зохион байгуулах гэж байна. 
Геологи, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд асар том шилжилт ажиглагдаж байна “Дижитал шилжилтийн гол цөм хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, машин сургалт, үүлэн технологи гэсэн 4   тулгуурт үндэслэн  AI /хиймэл оюун ухаан/ технологи уул уурхайн салбарт асар хурдацтай нэвтэрч байна. Тоолшгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх шийдлийг өндөр түвшинд боловсруулах чадвартай хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулаас олборлолт хүртэлх бүх шатанд ашиглах болсноор шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд  аюулгүй, оновчтой болж, олборлолтын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас сэргийлэх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу тал бий болно” хэмээн  “Digitalization in Mining Mongolia” хурлыг  санаачлагч А.Мөнхбадрал   онцолсон юм.  
PDAC-2024:  Гол үйл явдлууд хөшигний ард өрнөдөг Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC-2024 олон улсын уул уурхайн  93 дахь удаагийн  чуулга уулзалт Канадын Торонто хотод  энэ сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.   Энэ жилийн PDAC чуулга уулзалт дэлхийн эрдсийн зах зээл дээр алтны үнэ ханш анх удаа бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өссөнтэй  давхцаж буйгаараа онцлог байлаа. 
Бид өмнө алдаа гаргаж байсан, одоо алдаагаа давтмааргүй байна Монгол дахь Америкийн худалдааны танхим AmCham “Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр    3 дугаар сарын 19-нд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (AmCham) нь АНУ болон Монгол Улсын хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Монголд Америкийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
1 2 3 4