Ертөнц
Хятадын газрын тосны олборлолт дээд амжилт тогтоолоо
БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газар 2025 онд 200 сая тонноос дээш газрын тос олборлох зорилт тавьснаа мэдэгдсэн. Энэ үйл явдлаас хоёрхон сарын дараа Хятад улс өдөрт 4.6 сая баррель газрын тос олборлож, түүхэн дээд амжилт тогтоожээ.
Зэсийн үйлдвэрлэл
Энэхүү графикт 2024 оны 4 дүгээр улиралд хамгийн их зэс үйлдвэрлэсэн компаниуд болон тэдгээрийн өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлтийг харуулж байна.
Алтны үнэ 3,400 ам.доллароос давж, шинэ дээд амжилт тогтоолоо
Даваа гарагт /2025.04.21/ алтны үнэ 3,400 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. АНУ-ын долларын ханш суларч, Америк, Хятадын худалдааны зөрчил тодорхойгүй байдалд орж, Орос-Украины түр эвлэрэл дууссан зэрэг нь алтны эрэлтэд нөлөөлсөн.
АНУ нүүрсний эрчим хүчний салбараа сэргээж эхлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсний цахилгаан станцуудыг шинээр барихыг дэмжсэн хэд хэдэн тогтоол гаргалаа. Энэ бол Ерөнхийлөгч Байдены баримталж байсан бодлогод гарч буй томоохон өөрчлөлтийн илэрхийлэл аж.
Рио Тинто уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буй Resolution зэсийн төслийг урагшлуулна
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Аризона мужид удаан хугацаанд хойшлогдсон зэсийн төслийн зөвшөөрлийг олгоно гэдэгт Рио Тинто компани итгэлтэй байна.
Чилийн Сантьяго хотод болсон “Дэлхийн зэсийн чуулга уулзалт” дээр Рио Тинто группийн Зэсийн салбар хариуцсан захирал Кэти Жексон “АНУ зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа нь зогсонги байдалд орсон зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг сэргээхэд нөлөөлнө” гэж мэдэгдэв.
Монгол Улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн маршрутыг баталлаа
Орос, Хятадыг холбох шинэ хийн хоолой нь Монгол Улсын зургаан аймаг, 22 сумын нутгаар дайран өнгөрөх бөгөөд газар доогуур барьж байгуулна гэж Монголын Засгийн газраас мэдээллээ.
Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь Оросын байгалийн хийн экспортыг төрөлжүүлэх зорилготой "Сибирийн хүч-2" олон улсын төслийн нэг хэсэг юм.
Алтны үнэ дахин дээд амжилт тогтоож унц нь 3100 ам.долларыг давлаа
Даваа гарагийн өглөө алтны үнэ унц нь 3100 ам.долларыг давж, долоо хоног хүрэхгүй хугацаанд 100 ам.доллароор нэмэгдэв. Тарифын нөлөөнөөс үүдэлтэй эдийн засгийн айдас нь алтны үнийг энэ жилийн хамгийн халуун цэгүүдийн нэг болгож, 2025 он гарснаас хойш 18.3%-иар өсөхөд хүргэлээ.