Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт инновац, технологийн шинэтгэл хийж байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, Төрийн албаны шинэтгэл-инновац, технологийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа талаар Төрийн албаны зөвлөл ээлжилт уулзалтаа өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон зөвлөлийн гишүүд, агентлагийн удирдлагууд оролцлоо.  Салбарын хүний нөөцийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр нэмэгдүүлэх, гадаад дотоодод салбарын захиалга, тэтгэлгээр суралцсан мэргэжилтнүүдийг төрийн албанд нь тогтвортой ажиллуулах, сахилга хариуцлагыг нь сайжруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын мэдээллийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцуулсан юм.
Төв банк: Цар тахлын дотоод тархалт тодорхойгүй байдлыг авчирч байна Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.
Гашуунсухайт боомтоор “Ногоон бүс” байгуулах хүртэл нүүрс нэвтрүүлэхгүй Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н орлогоос давсан хөрөнгө оруулалт “Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
“Эрдэс баялгийн цахим засаглал” бодлогыг хэрэгжүүлнэ Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. 
Зэсийн ханш буурч эхэллээ Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
Олон улсад уул уурхайн биржүүд бие даасан,  хараат бус үйл ажиллагаа явуулснаар өндөр өгөөжтэй ажиллаж байна “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
“Эрдэс баялаг- цахим шилжилт” хэлэлцүүлэг маргааш болно Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
Оросын коксжих нүүрсний экспорт 48.82%-иар буурчээ ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
“Chinalco”: 2035 онд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа 40%-иар бууруулна Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
Хятад нүүрсний нөөцөө нэмэгдүүлж, зарим мужийн импортын бодлогыг зөөлрүүлнэ Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
Цар тахлыг “үл ажрах”  төсвийн бодлого  Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.
Монголын коксжих нүүрсний чиглэлээр “Shanxi Coking Coal”, “China Aluminium” хамтарна   Хятадын “Shanxi Coking Coal and Coke Sales” болон “China Aluminium International Trading” (Chalco Trading) компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан тухай www.sxcoal.com цахим хуудсанд мэдээлжээ. Компаниуд хамтын ажиллагааны хүрээнд, Монголын коксжих нүүрсийг импортлох, холих, боловсруулах аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.  Хятадын коксжих нүүрсний үйлвэрлэлээр тэргүүлэх бүс нутаг Шанси мужид төвтэй   “Shanxi Coking Coal”-ийн хувьд тус улсын коксын хамгийн том үйлдвэрлэгч юм. Уг компани дотооддоо олборлох коксжих нүүрсийг Тавантолгойн нүүрстэй хольж тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтойг 2017 онд “Coal Mongolia” чуулган дээр илэрхийлж байсан билээ. 
Ухаахудаг ба “монгол брэнд” Говийн пүнхийсэн халуун өдрүүдийг Ухаахудагийн ажилсаг залуус үл ажран хөдөлмөрлөнө. Чухамдаа тэдний хөлс, хүчээр босч буй үндэсний томоохон бүтээн байгуулалттай танилцахаар зорьж очсон юм. “Энержи ресурс” компаниас зохион байгуулсан  “Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлттэй өдрүүд” арга хэмжээний энэ удаагийн зочид нь ШУТИС-ийн багш, судлаач, сэтгүүлчдээс бүрдсэн баг. Хоёрхон жилийн дотор хийж гүйцэтгэсэн ч гэлээ  санаанд багтамгүй их ажилтай бүгдтэй нь танилцана гэдэг санаан  зоргоор зүйл биш аж. Гэлээ ч хагас өдрийн томилолтын хугацаанд боломжийн мэдээлэлтэй буцах нь гарцаагүй билээ. Бидний хамгийн түрүүнд очсон газар Ухаахудагийн уурхай. 435 сая тонн нүүрсний нөөцтэй энэ уурхайг дор хаяж 25 жил ашиглана хэмээн геологич залуус тайлбарлав. Өнгөрсөн жил 3,9 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд үүнээс нэг дахин их буюу долоон сая тонн нүүрс олборлохоор зорьж байгаа бөгөөд 4 орчим сая тонныг нь угааж, баяжуулан экспортод гаргах аж. 
"Энержи Ресурс"-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани “Энержи Ресурс”-ийн  Ухаа худагийн уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай, нийт гурван модульд суурилсан энэхүү үйлдвэрийн  нэгдүгээр модуль нь 2011 оны зургадугаар сарын 11-ний энэ өдөр, хоёрдугаар модуль 2012 онд, гуравдугаар модуль нь 2013 онд  тус тус ашиглалтад орсон. 
Орост хамгийн урт туузан дамжуургаар нүүрсний уурхайг боомттой холбож байна   ОХУ-ын “Восточная горнорудная компания”-ийн эзэмшлийн нүүрсний уурхайг боомттой холбох туузан дамжуургаар (конвейер) угсарч эхэлжээ. Тодруулбал, Сахалины бүс нутаг дахь нүүрсний Солнцевский уурхайгаас далайн боомт хүртэл нийт 23 км үргэлжлэх энэхүү дамжуурга нь одоогоор Орост хамгийн уртад тооцогдож байна. Туузан дамжуурга нь 5.5м/сек хурдтай, цагт 4-4.2 мянган тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, хамгийн өндөр хэсэг нь 24м аж. Барилга угсралтын ажлыг Францын “RBL-REI SA” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2021 онд багтааж дуусгахаар төлөвлөсөн байна.
“Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн бага хурал боллоо Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо, “Энержи Ресурс” ХХК  хамтран    “Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн цахим хурлыг  (06.08)   зохион байгууллаа.  Хурлыг нээж Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны (МАМБХ) Ерөнхийлөгч Б.Чинзориг, “Энержи Ресурс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ц.Баасандорж нар  үг хэлэв. “Нүүрс баяжуулалтын чиглэлээр  бид анхны хурлаа хийж байна. Энэхүү хуралд хамтран оролцож, дэмжин ажиллаж байгаа “Энержи Ресурс” компанийн нийт инженер, техникийн ажилтанд талархлаа илэрхийлье” хэмээн МАМБХ-ийн Ерөнхийлөгч Б.Чинзориг тодотголоо.   
“Камоа-Какула”-ийн зэсийн худалдааны анхны гэрээг байгуулжээ  Канадын “Айвенхоу Майнз” компани Камоа-Какула зэсийн уурхайн бүтээгдэхүүний 50%-ийг худалдах гэрээг Хятадын “Zijin Mining”, “Citic Metal” зэрэг компанитай байгуулжээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх боломжтойг “Айвенхоу Майнз” мэдэгдсэн байна. БНАКонго улсын Засгийн газраас энэхүү уурхайн зэсийн баяжмал, цэвэршүүлсэн зэсийг экспортлох зөвшөөрлийг тус компанид олгожээ. Тус улсын зүгээс, тавьж буй гол шаардлага бол зэсийн томоохон үйлдвэрлэлийн түүхий эдийг зөвхөн өөрийн улс дотор боловсруулах явдал юм.  Уурхайгаас эхний баяжмалыг Колвези хот дахь Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрт (2021.06.01) хүргэсэн.
Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82%-иар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа.
“Mongolia Mining 2021” үзэсгэлэнг 10 дахь удаагаа зохион байгуулна Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан олон удаа хойшлоод байсан Монгол улсын хамгийн том “Mongolia Mining 2021” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арав дахь жилдээ есдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг. Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.
97 98 99 100 101 102 103